Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл дээр тархины саажилттай хүүхдүүдтэй хэрхэн харилцаж, асрах талаарх сургалтыг АЙФО, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд зохион байгуулна. Энэ сургалт нь тархины саажилттай хүүхдийн эцэг эхчүүд болон өрхийн эмч нарт зориулсан юм. Мөн сургалтын үеэр сэргээн засалтын тоног төхөөрөмжийг иж бүрэн суурилуулсан кабинетуудыг хүлээлгэж өгөх аж.