Монголын драмын театрын тайзнаа 33 жилийн дараа тавигдаж буй алдарт "Гамлет" өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Тэс өөр тавилт, өнгө төрхтэйгээр тавигдаж энэ удаагийн "Гамлет"-ыг УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар найруулан тавьж байгаа билээ. Дэлхийн утга зохиолын сор болсон Уильям Шекспирийн энэ зохиол УДЭТ-ын энэ цагийн уран бүтээлчдийн шандсыг сорих ээлжит нэгэн сорил гэж болно. Уг жүжгийг 150 сая төгрөгийн өртгөөр 200 гаруй хүний хүч хөдөлмөрөөр тавьж байгаа аж. Жүжиг өнөөдөр 19.00 цагаас нээлтээ хийнэ. Нийгмийн зөрчил, бухимдал, худал хуурмаг, эс бүтэх бүхнийг өөрөөрөө, өөрийн солиорлоор илэрхийлэх Гамлетын дүрийг найруулагч Н.Наранбаатар “Монголын ард түмний саруул ухаан” хэмээн тодотгосон. XXI зуунд техник технологийн хөгжлийг гэрлийн хурдаар хэмжихүйц хэмжээнд хүрсэн ч хүний эх язгуур гэгч зүйл алдагдаж, сайн муу, үнэн худлын дэнсэн дээр сөрөг тал руугаа давамгайлж, материаллаг сонирхол ихтэй, өнгөц, хийсвэр болсон энэ цаг үед “Гамлет” жүжиг тайзнаа тавигдаж байгаа нь цагаа олсон гэдгийг ч тэр онцолсон юм.
Гамлетын дүрийг СТА С.Болд-Эрдэнэ амилуулна. Харин Офелиягийн дүрд жүжигчин А.Ганчимэг тоглоно. “Гамлет”-ын бусад дүрүүдийг танилцуулбал, Данийн ван Клавдийд П.Цэрэндагва, Гертрудад У.Уранчимэг, Офелиягийн аав Полонийд Б.Жаргалсайхан, ах Лаэртэд Г.Эрдэнэбилэг, Горациод Г.Амгаланбаатар, Марцеллод Д.Баттөмөр нар тогложээ. Жүжгийн туслах найруулагчаар Ч.Түвшин, ерөнхий продюсер Д.Цэрэнсамбуу, ерөнхий зураач Т.Ганхуяг, бүжиг дэглээчээр Т.Төгсөө, хөгжмийн зохиолчоор С.Сансаргэрэлтэх нар ажиллажээ.