УИХ-ын чуулган өнөөдөр 36 гишүүнтэйгээр эхэллээ. Чуулганаар Сонгуулийн нэмэлт зардлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Өнөөдрийн хурлаар Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр,
биеийн тамирын заалны барилга хангамж, Хүний
дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос
сэргийлэх тухай хуулийн төсөл зэрэг нийт зургаан асуудал хэлэцэхээр төлөвлөөд байна.