УИХ-ын чуулганаар МАН-ыг албан ёсны бүлэгтэй болгох боломжтой УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх байв. Гэсэн “Шударга ёс” эвслийн зүгээс Хөвсгөл аймагт тус эвслийн зарим гишүүд өлсгөлөн зарласантай холбоотойгоор завсарлага авч магадгүй гэдгээ мэдэгдэв. “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн дарга Н.Батцэрэгийн хэлснээр МАН-аас сонгогдсон Хөвсгөл аймгийн засаг дарга Цэрэнжавын даалгавраар зарим нэр дэвшигчдийг хууль зөрчин бүртгэхгүй байгаа юм. Эвслийн нэр дэвшигчид бичиг баримтаа бүрдүүлээд өгөхөөр хугацаа хэтрүүлсэн гээд буцаасан мөн бүрдүүлээд өгөхөөр хугацаа хэтрүүлсэн гэж бүртгэхгүй байгаа аж. Энэ нь хууль зөрчсан гэдгийг шүүх баталсан ч “Шударга ёс” эвслийн нэр дэвшигчдэд батламжийг нь өгөхгүй байгаа аж. Тиймээс Н.Батцэрэг “Энэ хуулийн завхарлыг МАН-ын дарга Н.Энхболд хамтдаа засъя гэвэл гар барихад бэлэн байна. Үгүй бол завсарлага авна” гэв. Харин МАН-ын дарга Н.Энхболд “Сонгуульд оролцох материалаа дутуу өгсөн, тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаагүй гэх зөрчил илэрсэн гэсэн мэдээлэл надад өгсөн. Сонгуулийн хороонд ажиллаж байгаа хүмүүс бол төрийн албан хаагчид, хариуцлага тооцогдоно гэдгийг мэдэж байгаа. Би тэр хүмүүсийн өмнөөс баталгаа гаргахад хэцүү. Гэхдээ цаг хугацаа байвал намын биш, төрийн ажил гэдэг утгаар хамтран ажиллаж болно. Тэнд АН-ны гишүүд ч байгаа. Хуулийн хүрээнд хамтарч ажиллъя” гэв.
Ингэснээр үдээс хойш “Шударга ёс эвсэл”, МАН-аас ажлын хэсэг гаргаж Хөвсгөлд өлсгөлөн зарлаж байгаа нэр дэвшигчдийн асуудлаар мэдэгдэл хийхээр боллоо. Харин АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Энэ асуудалд АН ч бас өөрийн байр суурийг илэрхийлэх ёстой. Бид байр сууриа ярилцах хэрэгтэй байна" гээд чуулганаас завсарлага авлаа.

Т.Гэрэл
Сэтгэгдэл (5)