Мэдээлэл
ЧАНАРЫН УДИРДЛАГА ISO 9001:2015
2017 оны 3 сарын 15

1)    Зорилго:
Олон улсын чанарын удирдлагын ISO стандарт 9001:2008 нь ISO  9001:2015 болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан шинэчлэгдсэн стандартын бүтэц, шинэ нэр томъёо болон шинэ хандлагыг хэрхэн ойлгож, хэрэглэх талаар тайлбарлахаас гадна байгууллагын бүх удирдлагын түвшний ажилтангуудын Чанарын удирдлагын талаарх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, цаашид ISO9001:2015-д шилжих шилжилтийг амжилттай даван туулах болон шинэ сертификатын баталгаажуулалтыг ханган ажиллахад дэмжлэг үзүүлэхэд оршино. 

2)    Хичээллэх өдөр: 
2017.04.12 - 04.14   

3)    Хамрагдах хүн: 
Чанарын удирдлагын тогтолцооны ISO  стандарт 9001:2008 хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж байгаа бүх байгууллагуудын удирдлага, бүх шатны менежерүүд, чанарын багийн гишүүд, дотоод аудиторууд

Шинээр Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхийг хүсч байгаа байгууллагын удирдлага, бүх шатны менежерүүд

4)    Хамрагдах хүний тоо: 
30 хүн (Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!)
※  Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтанд хамрагдах боломжгүй болсон  
тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

5)    Сургалтын онцлог:
Онол, дадлага хосолсон практик сургалт

6)    Хичээл заах багш : Б.Энхнавч
Монгол-Японы Төвийн үндэсний сургагч багш 
Монголын Чанарын Удирдлагын Зөвлөхүүдийн Холбооны Ахлах зөвлөх
EBRD-н Үндэсний зөвлөх

7)    Хичээлийн цаг: 16:00-20:30  

8)    Сургалтын төлбөр: 160.000 төгрөг

9)    Сургалтын агуулга:

Чанарын удирдлагын тогтолцоо гэж юу вэ? 
ISO 9000 цуврал стандартууд
ISO 9001 стандартын 7 зарчим 
ISO 9001:2015 шинэ бүтэц
ISO 9001:2008-с ISO 9001:2015 болж өөрчлөгдсөн           өөрчлөлтийн ялгаа
ISO 9001:2015-н шинэ нэр томьёо ба              
        тодорхойлолтууд
Үйл явцын хандлага ба PDCA цикл
Үйл явцын зураглал хийх аргачлал
Эрсдэлд суурилсан хандлага
Баримтжуулсан мэдээлэл
Байгууллагын мэдлэг 
Чанарын хяналтын 7 арга хэрэгсэл   


10)    Бүртгэл:

1.    Бүртгэлийн хугацаа : 
2017.03.15 (Лхагва) - 04.12 (Лхагва)  09:00-18:00
2.    Бүртгүүлэхэд шаардлагатай материал:
1    Бүртгэлийн анкет (Монгол-Японы төвөөс эсвэл ЭНД дарж онлайнаар бүртгүүлэх)
2    Сургалтын төлбөр (Бэлэн бусаар төлөх бол тус төвөөс нэхэмжлэх авна уу)

3.    Бүртгүүлэх газар: 
Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв (МИУС-ийн 1,2-р байрны дунд байрладаг)
      Хариуцсан ажилтан : З.Цэмбэлдулам, О.Амгалан 
      Утас: (11)-310879 (Ext.3), (11)-325123 (Ext.3)
      И-мэйл хаяг: tsembeldulam@japan-center.mn, amgalan@japan-center.mn
      Вэб хуудас: www.japan-center.mn
      Фэйсбүүк хуудас: Монгол – Японы Төв Бизнес Тасаг
11)    Гэрчилгээ:
      70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.
2017 оны 4 сарын 12
2017 оны 4 сарын 4
2017 оны 3 сарын 27