Мэдээлэл
” МИНИЙ МЭДЭХ ЯПОН ТӨВ ” ЗОХИОН БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА.
2017 оны 3 сарын 20

ЗОХИОН БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Зорилго:

Монгол-Японы төвийн үйл ажиллагааг иргэд хэрхэн үнэлж буйг тодорхойлоход оршино.

Хамрах хүрээ, зохион бичлэгийн уралдааны сэдэв:

Сэдэв:

  1. Миний мэдэх Япон төв”

Хугацаа: 2017 оны 3-р сарын 20-оос 4-р сарын 10-ны хооронд

Зохион байгуулагч : Монгол-Японы төв, Номын сан хамтын ажиллагааны тасаг

Тавигдах шаардлага:

·         Тус төвөөр үйлчлүүлэгч хэн бүхэн (Сургалт, номын сан, соёлын үйл ажиллагаанд оролцож байсан гэх мэт.)

·         Төвийн үйлчлүүлэгч Япон улсын иргэн оролцох тохиолдолд бүтээлээ Япон хэлээр бичих боломжтой.

  • Агуулга нь “Монгол-Японы төвийн үйл ажиллаагаа”-тай холбоотой байна.
  • MS word программ дээр Arial 12 фонтоор, мөр хоорондын зай 1.5-аар, 400-500 үгтэй байх.
  • Японоор өгөх тохиолдолд 600-800 үсгэнд багтана. Үсгийн фонт MS Mincho-р үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5-р бичиж өгөх.

Уралдаанд ирүүлэх материалыг шалгаруулах журам:

Уралдаанд ирүүлсэн материалын шалгаруулалтыг дараах насны ангиллаар шалгаруулна.

Үүнд: 10 наснаас 17 нас хүртэл

           18 наснаас 22 нас хүртэл

           23 наснаас дээш

Бүтээлийг  оролцогч өөрийн биеэр төвийн хүлээн авахад авчирч өгөхөөс гадна дараах хаягаар илгээх боломжтой.

 Хаяг:

Монгол-Японы Төвийн байр,

Шуудангийн хаяг: 46А-190

Утас: 976-310879  (ext-1)

И-мэйл хаяг: azbileg@japan-center.mn, bolormaa@japan-center.mn, maral@japan-center.mn

 

Жич: Уралдаанд оролцогчдоос шалгарсан бүтээлүүдээр төвийн 15 жилийн ойд зориулан, Монгол Япон 2 хэлээр төвийн хүлээн авах танхимд үзэсгэлэн гаргах болно.

Уралдааны шагнал урамшуулал:

Насны ангилал тус бүрээр эхний 3 байрыг шалгаруулна.

  • Нэгдүгээр байр: Өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлс
  • Хоёрдугаар байр: Өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлс
  • Гуравдугаар байр: Өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлс

Шагналыг 2017 оны 4-р сарын 28-ны Баасан гарагт төв дээр гардуулна.

Анхаарах зүйл:

  • Зохион бичлэгээ өгөхдөө овог нэр, нас, хүйс, дүүрэг, сургууль, анги, бүлэг, холбогдох утасны дугаар, төрсний гэрчилгээний эсвэл иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргах.
  • Тавигдах шаардлагыг хангаагүй бүтээлийг уралдаанд оролцуулахгүй болохыг анхаарна уу.
  • Бүтээлийг буцааж олгохгүй болохыг анхаарна уу.

Өчигдөр 11 цаг 25 минут
2017 оны 11 сарын 27
2017 оны 11 сарын 15
2017 оны 11 сарын 10
2017 оны 10 сарын 26