Мэдээлэл
ТАЛАРХАЛ
2017 оны 6 сарын 5

Та бүхний дэмжлэгтэйгээр Монгол, Японыг холбосон 15 жил~

 

2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ой тохиож байгаа билээ. Тэмдэглэлт ойгоо угтан олон үйл ажиллагааг зохион байгуулсаар байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагааг маань чин сэтгэлээсээ дэмжиж, хамтарч ажилласан Бизнесийн Үндсэн сургалтын 12, 15 дахь ангийн төгсөгч компани, 2014 оны “Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөр”-т амжилттай хамрагдсан Д.Пүрэвдорж захиралтай “ГЭРЭЛТЖИН” ХХК-ийн хамт олонд талархсанаа илэрхийлье.

 Мөн энэ хугацаанд бидэнтэй үргэлж хамт байсан төвийн үе үеийн Япон, Монгол мэргэжилтэн багш, ажилтнууд, хамтран ажиллагч түншүүд, Бизнесийн үндсэн сургалтын үе үеийн төгсөгч эрхэм үйлчлүүлэгч та бүхэнд ойн мэндчилгээ дэвшүүлж, талархал илэрхийлэхийн ялдамд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.  

Өчигдөр 11 цаг 25 минут
2017 оны 11 сарын 27
2017 оны 11 сарын 15
2017 оны 11 сарын 10
2017 оны 10 сарын 26