Б.Шаравын хөгжим “Чингис хаан” хоёр бүлэг, зургаан үзэгдэлт дуурь өнөөдөр ДБЭТ-т эгшиглэнэ. Дуурийн удирдаачаар УГЗ Ж.Бүрэнбэх, найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган, цомнолыг АУЗ Д.Бадарч, зураачаар Ч.Гунгаасүх нар ажиллаж байна. “Чинис хаан” дуурийг анх 2003 оны тавдугаар сарын 3-нд тоглож байжээ.
Тэмүүжингийн дүрд баритон Э.Бумхүү, Өүлэн эхийн дүрд меццо-сапрано СТА М.Дариймаа, Бөртэ-Үжингийн дүрд сопрано СТА Ш.Наранчимэг нар дуулна. Мөн Жамухын дүрд тенор СТА Ч.Түмэндэмбэрэл, Ван ханд басс Ж.Бямбажав, Хасарт тенор СТА Ч.Түмэндэмбэрэл, Хуагчингийн дүрд меццо-сопрано СТА Р.Доржхорлоо нар тоглох аж.