Мэдээлэл
КАНЭКО ХАРҮХИКОГИЙН ВААРАН УРЛАЛЫН “АЗ ЖАРГАЛЫН ЦЭНХЭР ХАНА” БҮТЭЭЛИЙН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ
2017 оны 6 сарын 27
    “Францын урлагийн нийгэмлэгийн үзэсгэлэн”-ээс алтан медаль хүртсэн,  япон улсдаа төдийгүй дэлхийд танигдсан вааран урлалын гол үндэслэгч Канэко Харүхико багш (Ишигаки-Яки) –аас “Аз жаргалын цэнхэр хана”-ыг Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд гардуулах үйл ажиллагааг 6 сарын 14-нд зохион байгуулж уг арга хэмжээнд монгол, япон ойролцоогоор 80 орчим хүн ирж оролцлоо.
    Энэхүү бүтээл нь  Канэко Харүхико багшийн төрсөн нутаг болон Окинавагийн цэнгэг далай тэнгисийн хөх цэнхэр болон маргад ногоон зэрэг онцгой өнгийг илэрхийлсэн бүтээл юм. Нийтдээ 64 ширхэг вааран хавтангаас бүрдсэн. Урт нь 5 метр, өргөн нь 1,5 метрийн томоохон бүтээл юм. 2014 оны 9-р сард Парис хот дахь Японы соёлын төвийн зохион байгуулсан үзэсгэлэнд тавигдаж, зочдоос маш өндөр үнэлгээ авсан. Япон улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв үүсгэн байгуулагдсны 15 жилийн ойг тохиолдуулан мөн Монгол дахь вааран урлалын хөгжилд хувь нэмэр оруулахын тулд “Аз жаргалын цэнхэр хана” хэмээх бүтээлээ бэлэглэх болсон.

Нээлтийн арга хэмжээнд захирал Ц.Даваадорж нээлтийн үг хэлж мэндчилгээ дэвшүүлж мөн Японы элчин сайд ТакаОка тэргүүтэй төлөөлөгч нар үг хэлсний дараа нээлтийн ёслолд ирсэн зочдын халуун алга ташилтын доор “Аз жаргалын цэнхэр хана”  бүтээлийг нээх ёслолыг эхлүүлсэн юм. 
Нээлтийн дараа Канэко Харүхико багш дараах илтгэлийг тавьсан юм.
“Энэ бүтээл нь  байгаль эхийн гайхамшиг болсон далайг илэрхийлэхийн тулд янз бүрийн шил болон вааран эдлэлийн хольцоос гарган авдаг бүтээл юм. Эрдэст хүдрийг ашигласнаар далайн гүехэн, гүнзгийг илэрхийлэх Окинавагийн өнгө хувиран гэрэлтэж буй мэт далайн өнгийг гарган авдаг.  Өөд болсон эцэг эх, гэр бүлийн нөр их хүч хөдөлмөрийн цуглуулганаас бүтээсэн. Гэр бүлийнхээ тэр их мөрөөдлийг өвөртлөж дэлхийд  үзэсгэлэн байдлаар таниулах үйл ажиллагааг эхэлсэн. Улмаар Францад шагнал хүртсэнээр дэлхийд хамгийн анх “вааран урлал бол урлаг” гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Японы булангийн жижигхэн арал дээр мөрөөдөж байсан би их цаг хугацаа зарцуулсан ч бууж өгөлгүй мөрөөдлийнхөө төлөө  тэмцсэн болохоор мөрөөдөл минь биелсэн. 
Монголд олон жилийн  турш хүүхдүүдэд туслалцаа үзүүлж байгаа Эгүчи Китаэгийн ачаар энэхүү бүтээлээ бэлэглэх болсон. Энэ бүтээл нь Монгол Япон хоёр улсын үүрд мөнх найрамдалт харилцааг бататгаж ямар ч үе ирсэн хүсэл мөрөөдлийн гэрэл гэгээг үргэлжид цацруулж байхыг бэлэгдэж байна”. 
 
Багшийн илтгэлийн дараа “Нийслэлийн 29-р сургууль болон 116-р сургуулийн сурагчид бүжиг, дуу зэрэг урлагийн гайхалтай тоглолтоор бэлэг барьсан юм. 
Энэхүү бэлэглэсэн бүтээлийг тус төвийн хүлээлгийн танхмын зааланд байрлуулсан учраас та бүхэн заавал боломжтой үедээ ирж үзэж сонирхоно уу. Уг бүтээл нь 64 ширхэг вааран хавтангаас бүрдсэн бөгөөд  бүгд давтагдашгүй юм. Адилхан хавтан нэг ширхэг ч байхгүй. Та бүхэн заавал тэрхүү вааран хавтангуудын нэг ширхэгийн үзэсгэлэнтэй байдлыг сонирхон үзэж түүний дараа цаашлаад уг бүтээлийг бүгдийг нь үзэж сонирхоорой.

Канэко Харүхикогийн товч намтар

1999 он

Окинава мужийн Ишигаки хотод Ишигаки-Яки вааран эдлэлийн студийг анх үүсгэн байгуулсан.

2011 он

Францын Maison & Objet Craft үзэсгэлэнд 3 удаа оролцож, бүтээлээ олны хүртээл болгосон. (2012, 2013 онуудад Парис хот)

2012 он

-Олон улсын соёлын өвийн үзэсгэлэнд оролцсон. (Франц улс, Парис хот)

-Окинава мужийн захирагчаас шилдэг уран бүтээлч (Окинава мужийн алдартай урлаач) шагналыг хүртсэн.

-Японы сүр жавхлант эзэн хаан, хатан Ишигаки-Яки бүтээлээс худалдан авсан байна.

2013 он

Salon Revelations-Grand Palais-аас дэлхийн 300 уран бүтээлчид сонгогдсон байна. (Франц улс, Парис хот)

2014 он

- Cool Japan-France Дэлхийн өвийн Эйфелийн цамхаг үзэсгэлэнд бүтээлээ гаргасан. (Парис хот дахь Японы соёлын төв)

2015 он

-Монако улсын соёлын асуудал эрхэлсэн агентлаг болон аялал жуучлалын газрын жуух бичиг

-Францын урлагийн нийгэмлэгийн үзэсгэлэн (SNBA)

 Гадаадын шүүгчийн нэрэмжит шагнал Installation art алтан медаль

 Францын урлагийн нийгэмлэгийн үзэсгэлэнгийн шүүгчийн нэрэмжит шагнал Installation art алтан медаль

2016 он

-Япон улс дахь Монголын элчин сайдын яаманд бүтээлээ бэлэглэсэн. (Монгол улсын биет өвд тооцогдох)

-Олон улсын урлагийн шүүмжлэгчдийн хорооны урлагийн гавьяаны одон хүртсэн. (Испани улс, Мадрид хот)

2017 он

-Олон улсын урлагийн шүүмжлэгчдийн хорооны Педро Франциско Гарсиагийн нэрэмжит шагнал хүртсэн. (Испани улс, Мадрид хот)

    
Өчигдөр 18 цаг 21 минут
2017 оны 6 сарын 27
2017 оны 6 сарын 27
2017 оны 6 сарын 12
2017 оны 6 сарын 5
2017 оны 5 сарын 29
2017 оны 5 сарын 29