Баасан
гарагийн оройноос эхлэн ихэнх нутгаар цаг агаарын байдал огцом муудан
Баруун аймгуудын нутгаар огцом хүйтэрч, зузаан цас орсон талаар Ус цаг
уурын хүрээлэнгийн секторын эрхлэгч Ж.Цогт сэрэмжлүүлэг мэдээ өглөө.
Баасан гарагийн оройноос эхлэн ихэнх нутгаар цаг агаарын байдал огцом муудан Баруун аймгуудын нутгаар огцом хүйтэрч, зузаан цас орсон талаар Ус цаг уурын хүрээлэнгийн секторын эрхлэгч Ж.Цогт сэрэмжлүүлэг мэдээ өглөө.
2012 оны арваннэгдүгээр сарын 09-ний өглөөний 8:00 цагийн ажиглалтын мэдээгээр Увсын Малчинд 54 см, Хяргаст 34 см, Баруунтуруунд 19 см, Цагаанхайрханд 14 см, Зүүнговьд 10 см, Завханы Түдэвтэйд 13 см, Тосонцэнгэл, Ярууд 11 см, Баянхонгорын Эрдэнэцогтод 11 см, Хөвсгөлийн Эг-Үүрт 20 см, Цагаан-үүр, Чандмань-Өндөрт 19 см, Улаан-Уулд 16 см, Мөрөнд 12 см, Чандагат, Бүрэнтогтоход 10 см, Өвөрхангайн Зүүнбаян-Улаанд 15 см зузаан цасан бүрхүүл тогтож, Увсын Малчин, Хяргас, Баруунтуруун, Цагаанхайрхан, Хөвсгөлийн Эг-Үүр, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр суманд мал бэлчээрлэхэд хүндрэлтэй болж, Дорноговийн нутаг, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Хэнтий, Дорнодын өмнөд, Сүхбаатарын хойд хэсгээр цасгүй бусад нутгаар 1-10 см зузаан цасан бүрхүүлтэй болсон байна.
Цаашид дахин цасан шуурга шуурч, цас ихтэй нутгуудаар өвөлжилт хүндэрч болзошгүйг цаг уурчид анхааруулж байгаа учраас малчдыг аюулгүй байдлаа сайтар хангахыг сануулж байна. Мөн орон нутгийн нийтийн тээврийн зорчигч үйлчилгээний болон нийт жолооч нарт анхааруулахад техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан машин, техникээр үйлчлэх, шатахууны нөөцтэй явах, зам давааны нөхцөл байдлыг харж замд гарахыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Д.Идэр