Өмнөговь аймагт хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйн улмаас томоохон осол гарчээ. Ноён сумын төвөөс урагш 30км-т “Хар толгой” гэх газар байрлах “Бидний-Зорилго” ХХК-ны уурхайчдын бааз дэлбэрэлт үүсч нэг хүн нас барж, гурван хүн гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчин гэртээ тэсрэх бодис хадгалж байснаас бодис дэлбэрч тус компанид тэсэлгээчин ажилтай 44 настай эрэгтэй Б нарс барж, 26 настай эргэтэй М, 33 настай эрэгтэй Б, БНХАУ-ын иргэн Гау нар гэмтэж эмнэлэгт хүргэгдээд байгаа юм байна. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтсээс бүрэлдэхүүн очиж шалгаж байгаа аж.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)