Мэдээлэл
ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ
2017 оны 8 сарын 11
Монгол-Японы Төвийн 
“Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт”

Япон хэл суралцагчдад:
Монгол-Японы төв нь “Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт”-ыг зохион явуулж байна. Энэхүү шалгалт нь таны япон хэлний “үгсийн сан”, “хэлзүй”, “сонсгол”, “уншиж ойлгох” чадваруудыг шалгана. Өөрийн япон хэлний мэдлэг ямар түвшинд байгааг мэдэхийг хүсэж буй хүмүүс, мөн 12-р сарын албан ёсны шалгалтанд бэлдэж буй япон хэл суралцагчдадаа санал болгож байна. Таны мэдлэгийн түвшин, сул тал зэргийг график ашиглан ойлгомжтойгоор гаргаж өгнө. 

Шалгалтын хуваарь:

N5 
8/1 (Мягмар) 17:00-18:55 
9/4 (Даваа) 17:00-18:55
10/2 (Даваа) 17:00-18:55
N4 
8/7 (Даваа) 17:00-19:15
9/6 (Лхагва) 17:00-19:15
10/3 (Мягмар) 17:00-19:15
N3 
8/14 (Даваа) 17:00-19:30
9/7 (Пүрэв) 17:00-19:30
10/4 (Лхагва) 17:00-19:30
N2 
8/21 (Даваа) 17:00-19:45
9/11 (Даваа) 17:00-19:45
10/9 (Даваа) 17:00-19:45
N1
8/28 (Даваа) 17:00-20:00
9/13 (Лхагва) 17:00-20:00
10/10 (Мягмар)17:00-20:00
 Нэг удаагийн шалгалтын хураамж: 10.000₮ 
* Шалгалтанд ирээгүй шалгуулагчийн төлбөрийг буцаан олгох, дараагийн шалгалт руу шилжүүлэх боломжгүй гэдгийг хатуу анхаарна уу. 
 Шалгалтын байр: Монгол-Японы төвийн их танхимд

Бүртгэл: Түвшин тус бүрийн шалгалт явагдах өдрийн өмнөх өдрийг дуустал явагдана.
Бүртгүүлэхдээ шалгалтын хураамж, иргэний үнэмлэх /төрсний гэрчилгээ/, 3х4 хэмжээтэй цээж зураг 2 хувийг авч ирнэ үү.
Бүртгэлийн хуваарь: 
Өдөр бүр 10:00-13:00, 14:00-18:00 
(Бямба, Ням гарагт амарна)
Утас: 11-310879 /2/
2017 оны 9 сарын 5
2017 оны 8 сарын 30
2017 оны 8 сарын 30