Мэдээлэл
ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ
2017 оны 8 сарын 24

Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт 

日本語能力試験 案内

1.      Зорилго: Энэхүү шалгалтын гол зорилго нь япон хэлний мэдлэгийн түвшинг тогтоож, баталгаажуулахад оршино.

2.      Зохион байгуулагч: JAPAN FOUNDATION Япон сан

Хэрэгжүүлэгч байгууллага: Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо

3.      Шалгалт авах өдөр: 2017.12.03 Ням гараг 

 Шалгалтын байрыг 11 сарын 28-нд “Өдрийн мэдээ” сонинд, 11 сарын 30-нд TV25-аар жич зарлана.

4.      Шалгалтын агуулга: Япон хэлний үсэг, үгийн сан, хэлзүйн мэдлэг, сонсох, унших чадвар

а. хэлний мэдлэг (үсэг, үгийн сан, хэлзүй)  б. уншиж ойлгох, сонсож ойлгох чадвар гэсэн үндсэн хэсгээс бүтнэ. /Шалгалтын хариултыг хуучин шалгалтын адилаар дугуйг харлуулж бөглөнө./

Шалгалт 5 түвшинтэй. Иймд шалгуулагч өөртөө тохирох түвшингийн шалгалтыг өгөх боломжтой юм. Түвшин тус бүрийн  бүтэц болон түвшин тодорхойлох аргыг дор үзүүлэв.

 

Түвшин

Агуулга

N1

Нийгмийн өргөн  хүрээнд хэрэглэдэг япон хэлийг бүрэн ойлгох чадвартай байх.

Унших: Аливаа сэдвээр бичсэн сонины өгүүлэл, санал шүүмжийг уншин, өгүүлбэрийн бүтэц,  агуулгын дотоод логикийг бүрэн ойлгодог байх. Тухайн сэдвийн далд утга санаа, үг хэллэг, илэрхийлэл, тайлбар, график зэргийг бүрэн ойлгох  чадвартай байх.

Сонсох: Тодорхой сэдвээр ярилцсан яриа, мэдээ, лекцийг сонсоод, агуулга, хоорондын уялдаа холбоо, онцлог зэргийг ойлгон, гол санааг нэгтгэн дүгнэх чадвартай байх.

 

N2

Нийгмийн өргөн  хүрээнд хэрэглэдэг япон хэлийг тодорхой хэмжээгээр ойлгодог байх.

Унших: Аливаа сэдвээр бичсэн сонин, сэтгүүлийн  нийтлэл, мэдээ, энгийн санал шүүмжийг уншаад агуулга, утга санаа, үг хэллэг, илэрхийлэл, тайлбар, график зэргийг ойлгодог байх.

Сонсох: Өдөр тутмын энгийн сэдвээр ярилцсан яриа, мэдээг сонсоод түүний  агуулга, утга санаа, хоорондын уялдаа холбоо зэргийг ойлгон, гол санааг нэгтгэн дүгнэх чадвартай байх.

N3

Өдөр тутмын хэрэглээний япон хэлийг тодорхой түвшинд ойлгох чадвартай байх.

Унших: Энгийн сэдэв бүхий бичвэр зэргийг уншин, ойлгодог байх, сонины мэдээний гарчигаас агуулгыг нь ойлгож чадах, улмаар тухайн өгүүлбэрийг өөр  үг хэллэгээр илэрхийлэхэд гол утга санааг нь зөв ойлгох чадвартай байх.

Сонсох: Өдөр тутмын сэдвээр ярилцаж буй яриаг сонсоод  агуулга, утга санаа, хоорондын уялдаа холбоо зэргийг ерөнхийд иь ойлгодог байх.

N4

Анхан шатны япон хэлийг ойлгох чадвартай байх.

Унших: Өдөр дутмын энгийн сэдэвтэй бичвэрийг уншиж ойлгох, үндсэн үгийн сан, канжи үсгийн мэдлэгтэй байх.

Сонсох: Өдөр тутмын сэдвээр удаавтар ярилцаж буй яриаг сонсоод агуулгыг ерөнхийд нь ойлгодог байх. 

N5

Анхан шатны япон хэлийг тодорхой хэмжээнд ойлгодог байх.

Унших: Хирагана, катакана үсэг, өдөр тутам хэрэглэдэг үг хэллэг, канжи үсгээр бичсэн хялбар, богино хэмжээтэй, өдөр тутмын энгийн сэдэвтэй бичвэрийг уншиж ойлгодог байх.

Сонсох: Анги танхим болон  өдөр тутмын ойр зуурын яриаг сонсоод өөрт хэрэгтэй мэдээллийг авч чаддаг байх.   

5.      Батламж бичиг олгох болон бусад: Тэнцсэн, эс тэнцсэн дүнг мэдэгдэх хуудас болон япон хэлний батламж бичгийг 2018 оны 3-р сарын эхний арав хоногт олгохоор төлөвлөж байна.

6.      Бүртгэл болон шалгалтын өргөдөл мэдүүлэх :

- Өргөдлийн маягт бөглөх /1 ширхэг нь 2000 төгрөг, 3х4 см хэмжээтэй 2% ижил цээж зураг/

- Шалгалтын төлбөр

  • N1 – 31.000 төгрөг
  • N2 – 31.000 төгрөг
  • N3 – 18.000 төгрөг
  • N4 – 18.000 төгрөг
  • N5 – 18.000 төгрөг          

Бүртгэх хугацаа: 2017 оны 9-р сарын 4-ний Даваа гаригаас 9-р сарын 9-ний Бямба гараг дуустал ажлын өдрийн 11.00-17.00 цагийн хооронд 

/Жич: Өргөдлийн маягтыг 9-р сарын 9-ний өдрийн 16:00 цаг  хүртэл олгоно./

Бүртгэх газар: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв

Лавлах утас: 9119-6767, 9925-9991 дугаарын утсаар ажлын өдрүүдэд асууж лавлана уу.

Шалгалтын талаарх нарийн мэдээллийг дараах вэб хуудаснаас үзэж болно.  http://www.jlpt.jp/

 

2017 оны 11 сарын 16
2017 оны 11 сарын 15
2017 оны 11 сарын 10
2017 оны 11 сарын 1
2017 оны 10 сарын 26