BUSINESS
БИЗНЕСИЙН СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТ 2017.10-2018.05
2017 оны 9 сарын 7

1) Сургалтын танилцуулга:

ЖДҮ-ийн менежментэд нэн шаардлагатай суурь мэдлэгийг олгох зорилготой практик сургалт юм. Сэдэв тус бүрээс сонгон суралцах боломжтой боловч бүх сэдвийг сонгон суралцахыг танд санал болгож байна. Цаашид явагдах удирдлагын ангийн сургалт, менежерийн ангийн сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүст тохиромжтой.

2) Хугацаа: 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 5 дугаар сар хүртэл   
  
3) Хамрагдах хүн: Компанийн менежмент, үйл ажиллагааны суурь мэдлэггүй бизнес эрхлэгчид болон шинэхэн ажилтнууд

4) Хамрагдах хүний тоо: Сэдэв тус бүр 30 хүн

5) Сургалтын төлбөр: Сэдэв тус бүр 75,000 ₮ 
(5 сэдэвт суувал 1 сэдэв үнэгүй)

6) Сургалтын агуулга, хуваарь

  Сургалтын нэр  Агуулга 
1 Япон маягийн менежмент
2017.10.14, 10:00-17:00
Ж.Хишигжаргал 
・Менежментийн зорилгын тухай үндсэн  ойлголт
・Япон маягийн менежментийн онцлог
・Монгол маягийн менежментийн онцлог
・Япон маягийн менежментийг хэрэгжүүлэхэд гарсан алдаа, онооны туршлага
2 Төслийн менежмент
2017.10.28, 10:00-17:00
Б.Мөнхцог 
・Төслийн мөн чанар, агуулга
・Төслийн төлөвлөлт
・Төслийн удирдлага
・Төслийн эрсдлийн удирдлага  
3 Стратегийн менежмент
2017.11.04, 10:00-17:00
Ч.Ундрам 
・Стратеги, стратегийн менежментийн талаарх ойлголт
・Өрсөлдөөний орчинд анализ хийх
・Өрсөлдөөний давуу тал
・Өрсөлдөөний орчин, стратеги
4 Санхүүгийн удирдлага
2017.12.09, 10:00-17:00
В.Данаасүрэн 
・Санхүүгийн удирдлага гэж юу вэ
・Санхүүгийн удирдлагын мөн чанар
・Мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ
・Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт
・Санхүүгийн шийдвэр гаргалт
・Ажлын капиталын удирдлага
5 Маркетинг
2018.01.20, 10:00-17:00
Б.Даваасүрэн
・Глобал маркетингийн орчны өөрчлөлт, хувьсал
・Маркетингийн хөгжлийн орчин үеийн чиг          
 хандлага
・Монголын маркетингийн хөгжлийн өнөөгийн    
 байдал, тулгамдаж буй асуудал
6 Дэлгүүрийн удирдлага
2018.03.17, 10:00-17:00
Ж.Гансүх 
・Дэлгүүрийн байгууламжийн төлөвлөлт
・Талбайн бүтэц зохион байгуулалт, гэрэлтүүлэг төлөвлөх
・Бараа өрөлт, тавиур
・Худалдан авагч, үйлчлүүлэгчийн удирдлага 
7 Хүний нөөцийн менежмент
2018.04.14, 10:00-17:00  
Д.Дашмаа 
・Хүний нөөцийн удирдлагын суурь ойлголт
・Хүний нөөцийн удирдлагын үндсэн функц
・Хүний нөөцийн сонгон шалгаруулалт, бүрдүүлэлт
・Ажлын байран дахь манлайлал, идэвхжүүлэлт
8 Үйлдвэрлэлийн удирдлага
2018.05.26, 10:00-17:00
Ш.Алтанхуяг 
・Үйлдвэрлэлийн удирдлагын үндсэн ойлголт
・Үйлдвэрлэлийн бүтээмжийг сайжруулах, дамжлагын удирдлага, үргүй зардлыг  
 арилгах
・Чанарын удирдлага, стандартчлал

7) Хичээл заах багш: Арвин дадлага туршлагатай үндэсний сургагч багш нар

8) Бүртгэл: Монгол-Японы төв дээр өөрийн биеэр хүрэлцэн ирэх эсвэл 

ЭНД дарж онлайнаар бүртгүүлнэ үү.

9) Холбоо барих: 
Утас: 11-310879 (Ext.3)
И-мэйл: amgalan@japan-center.mn
                     tsembeldulam@japan-center.mn

2017 оны 9 сарын 5
2017 оны 8 сарын 30
2017 оны 8 сарын 30
2017 оны 8 сарын 11
2017 оны 7 сарын 21
2017 оны 6 сарын 27
2017 оны 6 сарын 27