"Номин Талст" хамтлагийн дуучин А.Хаянхярвааг ИТХ-ийн сонгуульд өрсөлдөж улс төрд орох нь гэсэн таамаг яриа гадуур тархаад байсан билээ. Гэтэл энэ яриа нь үнэн болж тэрээр энэ сонгуульд өөрийн амьдардаг Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуулийн 26 -р тойрогт нэр дэвшсэн байна. Тэрээр мөн сонгуулийн сурталчилгааны ажилдаа оржээ. Түүний хувьд хувьд улс төрийн маш идэвхтэй нэгэн гэгддэг. МАН-ын гишүүн төдийгүй НАМЗХ-ы бодлогын зөвлөлийн гишүүн тэрээр 2008 оны НИТХ-ын сонгуульд нэр дэвших төлөвлөгөөтэй байсан ч амжаагүй гэдэг. . Түүнийг хамтлагийнх нь нөхөд, гэр бүлийнхэн нь ихэд дэмжиж буй бөгөөд сонгуулийнх нь менежерээр НАМЗХ-ы удирдлагуудын нэг ажиллах гэнэ.
Сэтгэгдэл (14)