БИЗНЕСИЙН СУРГАЛТ
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЭКСПОРТЛОХООР ТӨЛӨВЛӨЖ БУЙ КОМПАНИ, ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН АНХААРАЛД!!!
2017-10-09

 

1)      Сургалтын танилцуулга:

“Бизнес хөгжүүлэлт” сургалтаар:

 Японы зах зээл рүү нэвтрэхэд бодитоор тулгарах асуудлууд хийгээд тухай бүрт тохирсон шийдэл, гарсан алдаа онооны бодит жишээг танилцуулна. Суралцагч өөрийн бизнесээ гадаад зах зээл дээр өргөжүүлэхэд хэрэгтэй бодлого, төлөвлөгөөгөө нэгтгэн дүгнэх процессыг суралцахын сацуу бизнесээ өргөжүүлэх анхны алхам болох Үзэсгэлэнд амжилттай оролцох практик арга барилыг эзэмшинэ. Сургалтын төгсгөлд үзэсгэлэнд оролцсоны дараах үйл ажиллагааны төлөвлөгөө болон бизнесээ өргөжүүлэх талаар тодорхой ойлголттой болно.

 

“EPA-г хэрхэн үр дүнтэй ашиглах вэ” сургалтаар:

2016 оны 6-р сарын 7-ноос хэрэгжиж эхэлсэн Монгол болон Япон улсын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)-ийн тухай болон түүний ач холбогдол, Чөлөөт худалдааны хэлэлцээр (FTA), түүнийг бизнест хэрхэн ашиглах вэ, МҮХАҮТ-аас гарал үүслийн гэрчилгээ хэрхэн авах тухай, Монгол, Япон 2 улсын хооронд бараагаа хэрхэн тээвэрлэх гэх мэт ойлголтуудыг олгох юм.

 

2)      Сургалтын онцлог:

Онол, дадлага хосолсон практик сургалт

 

3)      Хичээллэх өдөр, цаг:

“Бизнес хөгжүүлэлт” сургалт 2017.11.06-10, 16:00-20:30

“EPA-г хэрхэн үр дүнтэй ашиглах вэ” сургалт 2018.1.15-19,  16:00-20:30

 

4)      Хамрагдах хүн: Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)-ийн талаар ойлголттой болж, Япон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ эстпортлохоор төлөвлөж буй компанийн удирдах албан тушаалтан, менежер, үйлдвэрлэгчид

 

5)      Хамрагдах хүний тоо: Сэдэв тус бүрт 30 хүн

※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

 

6)      Сургалтын төлбөр: Сэдэв тус бүр 200.000 төгрөг

※Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон  тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

 

7)      Хичээл заах багш: Хиракава Масаказү

M’s Консалтинг ХХК-ийн ерөнхий захирал.                                                                                                                                                                              

1990-2000 онд “Номура ассет менежмент” ХХК, 2000-2005 онд Intec It LLC (Одоогийн “SX Капитал ХХК”), 2005-2014 онд LexisNexis Japan компаниудад ажиллаж байсан. 2014 оноос бие даан компаниа байгуулж, Start up - Шинэ бизнес эхлүүлэхтэй холбоотой зөвлөх үйлчилгээ, урт болон дунд хугацааны стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, урт болон дунд хугацааны бизнес төлөвлөгөө боловсруулах, шинэ бизнесийн санаа гаргах, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, M&A, Бизнес стратегийн түншлэлийн зөвлөх үйлчилгээ,  Venture capital-ийн санхүүжилтээр бизнес хөгжлийн  стратеги боловсруулж хэрэгжүүлэх, Гадаад худалдаатай холбоотой зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Багш: Томита Кожи

Японы эдийн засгийн их сургуулийн профессор багш.                                                          

Панасоник компанийн Хойд Америк дахь салбарт Экспорт, борлуулалт хариуцсан мэргэжилтэн, “Панасоник Эксэл интернэйшнл” компанид Олон улсын менежментийн зөвлөх-Байгууллагын гадаадад ажиллах хүмүүсийг сургагч багш, Японы Гадаад худалдаа хөгжүүлэх байгууллагын Осака дахь салбарт Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт болон EPA-ийн зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. 

 

8)      Сургалтын агуулга:

“Бизнес хөгжүүлэлт” сургалт:

Өдөр

Сэдэв

Цагийн хуваарь

11 сарын 06 Даваа

v  Үзэсгэлэнд оролцох бэлтгэл төлөвлөгөө, үзэсгэлэнгийн булангаа засах арга

·       Зорилгоо тодорхойлох

·       Оролцох үзэсгэлэнгээ сонгох, зардал тооцох

·       Үзэсгэлэнд оролцох булангаа хэрхэн гаргах

v Монгол компаниудын  Япон  руу бүтээгдэхүүн экспортлохдоо хэрэгжүүлж буй арга туршлагын талаарх танилцуулга

16:00-17:20

 

Завсарлага 10 мин

 

17:30-18:50

 

Завсарлага 20 мин

 

19:10-20:30

 

11 сарын 07 Мягмар

v  Япон улсын зах зээл болон глобал зах зээлтэй холбоотой ойлголтыг цэгцлэх, бизнесийн бодлогоо тодорхойлох

· Глобал зах зээлтэй холбоотой ажлын чиглэл тогтоох, нягтлах

·     Японы  зах зээлд нэвтэрч буй компаниудыг бүхэлд нь авч үзэх

·   Япон улсын бизнесийн орчин (давуу болон сул тал)

11 сарын 08

Лхагва

v  Японы зах зээлд нэвтрэх, бизнесээ өргөжүүлэх процесс

·       Зах зээлийн судалгаа (багтаамж, хүрээ, өсөлтийн хэмжээ, чиг хандлага, хуваарилалт, өрсөлдөөний нөхцөл гэх мэт)

·        Үзэсгэлэнд оролцох болон зах зээл, хэрэглэгчийн судалгаа

·       Зах зээлд нэвтрэхэд тулгарах бэрхшээл

16:00-17:20

 

Завсарлага 10 мин

 

17:30-18:50

 

Завсарлага 20 мин

 

19:10-20:30

 

11 сарын 09 Пүрэв

 

v Өөрийн компанийн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнээ амжилттай борлуулах арга техник, бизнесийн төлөвлөгөө боловсруулах

·  Богино хугацаанд компаниа таниулах (Elevator pitch)

· Японы зорилтот хэрэглэгч болон бизнесийн хамтрагчдаа “хүрч” ажиллах бэлтгэл

·      Бизнес төлөвлөгөө боловсруулах гол асуудал

11 сарын 10 Баасан

v  Бизнесээ өргөжүүлэх үе шатыг тайлбарлах, бодит жишээ

· Монгол, Японы хооронд хийгдсэн гадаад худалдааны статистик тоо баримт

·       Зах зээлд нэвтрэх хэлбэрээ сонгох

·       Төрөл бүрийн дэмжих үйлчилгээний мэдээлэл

·        Бодит жишээ

 

“EPA-г хэрхэн үр дүнтэй ашиглах вэ” сургалт:

Сэдэв

Цагийн хуваарь

 

  • EPA-Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр гэж юу вэ?
  • FTA-Чөлөөт худалдааны хэлэлцээр гэж юу вэ?
  • Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн гэрээний ач холбогдол
  • Чөлөөт худалдааны хэлэлцээрийг бизнест ашиглах нь гэх мэт
  • Гарал үүслийн гэрчилгээний хэрхэн авах вэ?
  • Монгол, Япон хоёр улсын хоорондын тээвэр

 

16:00-17:20 

Завсарлага 10 мин

17:30-18:50

Завсарлага 20 мин

19:10-20:30

 

 

 

 

 

 

 

 

 

 

9)      БҮРТГЭЛ:

1.  Бүртгэлийн хугацаа :

2017.10.09 (Даваа) - 11.03 (Баасан)  09:00-18:00

 

  1. Бүртгэлийн анкет:  ЭНД дарж онлайнаар бүртгүүлнэ үү. Бүртгэл хийгдсэний дараа таны имэйл хаягаар нэхэмжлэх явуулна.

 

Мөн 2017.11.03-ны 18:30 цагаас “Бизнес хөгжүүлэлт”, 2018.01.12-ны 18:30 цагаас “EPA-г хэрхэн үр дүнтэй ашиглах вэ” сургалтын ерөнхий агуулгыг танилцуулсан НЭЭЛТТЭЙ СЕМИНАР-ыг тус тус зохион байгуулах тул та бүхэн нээлттэй ирж сонирхоно уу.

Нээлттэй семинарт ЭНД дарж бүртгүүлнэ үү. Төлбөр: 5000₮ (Бэлнээр авч ирэх)

 

  1. Бүртгүүлэх газар: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв

      Хариуцсан ажилтан : О.Амгалан, О.Баярмаа, Э.Оюунзаяа

      Утас: (11)-310879 (Ext.3), (11)-325123 (Ext.3)

      И-мэйл хаяг: amgalan@japan-center.mn, bayarmaa@japan-center.mn, oyunzaya@japan-center.mn  

      Цахим хуудас: www.japan-center.mn

      Фэйсбүүк хуудас: www.fb.com/Mojc.business