Мэдээлэл
Япон сангаас “Хот төлөвлөлтийн хүндрэлүүд ба түүнээс гарах арга зам 60-аад оны Японы хот төлөвлөлтийн жишээнээс” үзэсгэлэн зохион байгуулагдаж байна
2017 оны 10 сарын 13

Япон сан, Монгол дахь Япон улсын элчин сайдын яам, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгуулага JICA хамтран энэ сарын 10 сарын 16-наас 11 сарын 4-ний хооронд “Хот төлөвлөлтийн хүндрэлүүд ба түүнээс гарах арга зам 60-аад оны Японы хот төлөвлөлтийн жишээнээс” үзэсгэлэнг зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэн нь, 1960 онд Япон улсад хэрэгжсэн хот төлөвлөлтийн загвар боловсруулах төсөл төлөвлөгөөг эдүгээгийн хот төлөвлөлтийг тойрсон элдэв янзын нөхцөл байдалтай уялдуулан, одоогийн Токио хотын онцлог шинж чанар, мөн барилга байгууламж болон хотын загварыг зурагт слайд болон анимэ, мөн видео гэсэн олон хэлбэрээр толилуулж байгаад оршино.

Мөн 10 сарын 25-ны 14:00-16:00 цагийн хооронд Улаанбатар хотын хөгжлийн талаар ”Амьдрахад таатай, аюулгүй Улаанбаатар хотын төлөө” гэсэн лекц зохион байгуулагдах гэж байна.  Үзэсгэлэн болон Лекц үнэгүй төлбөргүй зохион байгуулагдана.

 

Лекц “Амьдрахад таатай, аюулгүй Улаанбаатар хотын төлөө”

Риэко САСАКИ (ЖАЙКА-гийн Төслийн дэд ахлагч: Хотыг дахин хөгжүүлэх төсөл / Хотыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаатай холбогдолтой хууль, эрх зүйн тогтолцоо)

"Компакт сити"

 

Д. Одбаяр (Барилга газар хөдлөлт тэсвэржилтийн үнэлгээ, хүчитгэл хариуцсан ажилтан)

"Хот суурийн газрын гамшгийн эрсдлийг бууруулахад Монгол Улсад барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээ, хүчитгэлийн аргачлалыг нэвтрүүлэх нь"

 

Харүй Сайто(Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Цагдаагийн атташе)

“Бүс нутгийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай”

2017 оны 11 сарын 16
2017 оны 11 сарын 15
2017 оны 11 сарын 10
2017 оны 11 сарын 1
2017 оны 10 сарын 26