Мэдээлэл
ЯПОНД СУРАЛЦАХ ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙН ЯАРМАГ-2017 АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
2017 оны 10 сарын 13
-Та бүхнийг Япон төвийн мэдээллийн яармагт орохыг урьж байна-   

Монгол-Японы төв нь Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка, Японы Оюутныг дэмжих байгууллага Жассо, Япон улсын Элчин Сайдын Яамтай хамтран, Японд суралцах тухай мэдээллийн яармагийг зохион байгуулсаар байна. 
       2010 оноос эхлэн жил бүр зохион байгуулдаг энэхүү мэдээллийн яармагийн үеэр Японд суралцахыг хүсэгчид Японд суралцах талаар цогц мэдээллийг олж авах боломжтой ба жил бүр 1200 гаруй хүн оролцдог. 



       Мэдээллийн яармаг нь жил бүрийн 10 сарын эхээр 2 өдөр Япон төвийн байранд болдог. Оролцогч сургуулиуд сургуулийнхаа танилцуулга (1өдөр-1удаа) болон ганцаарчилсан зөвлөгөөг өгөх ба үйл ажиллагаа Монгол орчуулгатайгаар явагдана.  Мөн оролцогч сургуулийн төлөөлөгчид яармагийн өмнөх өдөр Монголын их сургууль болон ЕБС-ийн үйл ажиллагаатай танилцан, тухайн сургуулийн удирдлагуудтай уулзах боломжтой. 



       Түүнчлэн яармаг дууссаны дараа ч оролцогч сургуулийн мэдээллийг түгээдэг. 1 жилийн турш төвийн хүлээлгийн танхим болон номын сан, сар бүрийн “Японд суралцах талаарх мэдээлэл өгөх өдөр”-өөр дамжуулан, мэдээллийг түгээхээс гадна, Японд суралцахыг хүсэгчдээс ирсэн санал хүсэлтийг тухайн сургуульд нь дамжуулдаг. Мөн  34000 гаруй дагалдагчтай төвийн фэйсбүүк хуудсанд оролцогч сургуулийн товч танилцуулгыг тавьдаг билээ. 


    
Өмнөх жилүүдийн оролцогч сургуулиудаас “Яармагийг зорин ирж мэдээлэл авч байгаа хүмүүс их байна”, “Япон хэл болон Англи хэлний мэдлэгтэй оролцогчдын хувьд  хэлний мэдлэг нь тэдэнд Японд суралцахад давуу тал нь болж байна”, “Яармагийн зохион байгуулалт сайн байлаа”  гэх зэрэг сэтгэгдлүүдийг хэлж байлаа. 
      Цөөнгүй их сургуулиуд жил бүрийн мэдээллийн яармагт оролцож байгаа бөгөөд цаашид ч гэсэн Япон төв нь оролцогч сургуулиудынхаа санал, хүсэлтийг аль болох үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.   
      Японы их сургуулийн төлөөлөгч та бүхнийг яармагт оролцон, бидэнтэй хамтран ажиллахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. 
/Мэдээллийн яармагт оролцохыг хүсэгч их сургуулиудын анхааралд/
Жил бүрийн 4 сард мэдээллийн яармагийн ерөнхий мэдээлэл болон оролцох хүсэлтийг  Жайкагийн цахим хуудсан дахь Японд суралцах мэдээллийн яармагийн хуудсанд(https://www.jica.go.jp/japancenter/university/) байршуулдаг. 
Иймд та бүхэн оролцох хүсэлтээ  Жайкагийн төв офисст гаргана уу. 
Төвийн танхимын багтаамжаас шалтгаалан, оролцогч сургуулийн тоог хязгаарладаг тул хүсэлт хүлээн авах хугацааг сайтар анхаарна уу. 
Мэдээллийн яармагт оролцогч сургууль нь төлбөр төлөх ба энэхүү төлбөрт онгоцны буудлаас тосох болон үдэх үйлчилгээний зардал, оролцогч сургуулийн төлөөлөгч 2 хүртэлх хүний 3 өдрийн үдийн хоол,  2 орчуулагчийн зардал гэх мэт багтах болно. 
Жич: Япон хэлний сургуулиуд уг яармагт оролцох боломжгүйг анхаарна уу.   
 2017 онд оролцсон их сургуулиуд: 
 Асахи их сургууль, Оосака аялал жуулчлалын их сургууль, Оосака их сургууль, Кэйо их сургууль, Олон улсын их сургууль, Удирдлагын ухааны институт, Шизүока их сургууль болон Шизүока мужийн захиргаа, Шибаүра техникийн их сургууль, Чюүоо их сургууль, Тоокай их сургууль,  Тооёо их сургууль, Ризүмэйкан Ази номхон далайн их сургууль. 
Мэдээллийн яармагийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах 
э-майл хаяг болон утсаар холбогдоно уу. 
***Хариуцсан ажилтан:  Такигүчи Рёо,  Б. Азбилэг 
***Э-майл хаяг:              takiguchi@japan-center.mn
       azbileg@japan-center.mn
***Утас:                          976-11-310879 (ext-1)
***Факс:                         976-11-317528

Японд суралцах тухай танилцуулга болон мэдээллийн яармаг-2017 амжилттай болж өндөрлөлөө.

 

2017 оны  10 сарын 7 (Бямба),  8 (Ням)-ны өдрүүдэд Монгол-Япон хүний нөөцийн хөгжлийн төв дээр Японд суралцах тухай танилцуулга болон мэдээллийн яармаг- 2017-г зохион байгууллаа. Энэ удаагийн яармагт Японы 12 их сургуулийн төлөөлөгчид оролцсон ба Японд суралцах сонирхолтой оюутан залуус ихээр ирж,  оролцогчдын тоо өмнөх жилийнхээс давж 2 өдрийн үйл ажиллагаанд нийт 1330 хүн оролцсон юм.

Нээлтийн үйл ажиллагаа

 Тус мэдээллийн яармагийг Монгол-Японы төв нь Монгол дахь Япон улсын Элчин Сайдын Яам, Японы оюутныг дэмжих байгуулага (JASSO)-тай хамтарч зохион байгуулсан билээ. Мэдээллийн яармагийн өмнөх өдөр буюу 10 сарын 6 (Баасан)-нд Японы 12 их сургуулийн төлөөлөгчид маань боловсролын байгууллагуудтай танилцсан ба Монгол улсын их сургууль болон Шинжлэх ухаан технологийн их сургууль, Шинэ Монгол ахлах сургууль зэрэг нийт 8 газраар зочлон, үйл ажиллагаатай нь танилцав.

 Уг яармагийн нээлтийн үйл ажиллагаанд Япон улсаас Монголд суугаа  элчин сайд Масато Такаоко, Монгол улсын боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны Олон улсын төсөл хөтөлбөр гадаад харилцааны хэлтэсийн дарга Бямбацогт, Монгол улсын их сургуулийн сургалтын нэгдсэн албаны дарга Одонтуяа, Монгол дахь Японд их сургууль төгсөгчдийн нийгэмлэгийн захирал Насанбилэг нар оролцон, мэндчилгээ дэвшүүллээ.

Мэдээллийн яармагийн үеэр  Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн тухай (Монгол дахь Япон улсын элчин сайдын яам), Японд суралцах талаарх ерөнхий мэдээлэл (Японы оюутныг дэмжих байгуулага (JASSO) зэргийг оролцогчид өгснөөс гадна мөн Японд их сургууль төгсөгч өөрийн туршлагаасаа танилцуулж, Японы их сургуулиудын танилцуулга болон ганцаарчилсан зөвлөгөө явагдсан юм.

Тус мэдээллийн яармагт оролцогчид “Олон хэрэгтэй мэдээллийг нэг дороос олж авч чадлаа”, “Ирэх жил ч гэсэн ахин мэдээллийн яармагийг зохион байгуулахыг хүсч байна”, “Японд сурахын тулд Япон хэл сурах хүсэл маань илүү нэмэгдсэн” гэх мэт сэтгэгдлүүдийг ихээр хэлж байлаа.

Японоос оролцсон төлөөлөлөгчдийн зүгээс  “Энэ удаагийн Монголд болсон мэдээллийн яармаг нь бусад улсад зохион байгуулагддаг яармагтай харьцуулахад, оролцогчдын хувьд  Японд суралцах хүсэл тэмүүлэлтэй оюутан залуус маш их байгаа нь мэдрэгдлээ” хэмээн онцлон хэлэв.Мөн Япон хэлнээс илүүтэйгээр англи хэлний мэдлэгтэй оролцогчид их байгаа нь Японд суралцах боломж маш өндөр байгааг харууллаа.

Түүнчлэн өнөөг хүртэл эдийн засаг, бизнесийн чиглэлээр суралцахыг хүсэгчид их байсан бол, энэ жилийн хувьд шинжлэх ухаан инженерчлэл, анагаах ухаан, хуулийн чиглэлээр Японд суралцах сонирхолтой оролцогчид ихэссэн нь илт байв. Энэ нь Монгол улсад англи хэлний сургалттай  дунд болон ахлах сургуулиуд  нэмэгдсэн, мөн Монголын засгийн газраас шинжлэх ухаан, инженерийн чиглэлийг онцлон анхаарч, хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой болов уу гэж бодож байна.

Мөн гадаад оюутны элсэлт авч байгаа их сургуулиудын хувьд, суралцагч англи хэлээр хичээлээ үзэх, эрдмийн зэрэг горилох гэх мэт боломжуудыг бүрдүүлсэн сургалтын хөтөлбөрийг бий болгох шаардлага гарч ирж байна. 
Их сургуулиудын ганцаарчилсан зөвлөгөөний хэсэг  
Их сургуулиудын ганцаарчилсан зөвлөгөөний хэсэг

Өвлийн эхэн сар гарч, гадаа хасах 1 хэмийн хүйтэнтэй өдөр байсан хэдий ч олон хүн мэдээллийн яармагт маань оролцсон юм. Мэдээллийн яармагт оролцсон Японы төлөөлөгчид болон цаг заваа гарган хүрэлцэн ирсэн оюутан залуусаас авсан санал, хүсэлтийг ирэх жилийн үйл ажиллагаандаа тусган авч, хэрэгжүүлэхийг хичээн ажиллах болно.  
Сургуулийн төлөөлөгчийн яриаг анхааралтай сонсох ахлах ангийн сурагчид

 

Монгол-Японы төвөөс зохиосон  мэдээллийн яармагаар дамжуулан оролцогч их сургууль болон байгууллага, мөн тус яармагт оролцсон Монголын оюутан залуусыг хооронд нь холбон,  мянган мянган залуусын  Японд суралцаж боломжийг нээхэд бага ч гэсэн хувь нэмэр оруулахын төлөө бид бүхэн хичээн ажиллах болно.

Оролцсон их сургууль болон байгууллага: Асахи их сургууль, Оосака аялал жуулчлалын их сургууль, Оосака их сургууль, Кэйо их сургууль, Олон улсын их сургууль, Удирдлагын ухааны институт, Шизүока их сургууль болон Шизүока мужийн захиргаа, Шибаүра техникийн их сургууль, Чюүоо их сургууль, Тоокай их сургууль,  Тооёо их сургууль, Ризүмэйкан Ази номхон далайн их сургууль. 

2017 оны 11 сарын 16
2017 оны 11 сарын 15
2017 оны 11 сарын 10
2017 оны 11 сарын 1
2017 оны 10 сарын 26