АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинаас баяр хүргэхийн зэрэгцээ эх орондоо ирэхийг хүссэн урилга илгээсэн байна. Уг урилгад олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдлыг намжаахын төлөөх үйлсэд хамтран ажиллахдаа бэлэн байгаагаа илэрхийлжээ. Дэлхий нийтэд энх тайвныг тогтоох, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд манай хоёр улсын оролцоо чухал ач холбогдолтой хэмээсэн байна. Урилгын төгсгөлд ноён Б.Обама таныг ирэх онд тааламжтай цагтаа Орос оронд айлчлахыг уриад энэ айлчлалаар бидний гүн гүнзгий найрсаг харилцаа улам батжина гэдэгт найдаж байна гэжээ.
Хоёр их гүрний төрийн тэргүүн ерөнхийлөгчөөр дахин сонгогдож байгаагаараа ижил юм. Түүнээс гадна хоёул дахин сонгогдсоныхоо дараа нулимс дуслуулсан гэдгээрээ ч адилхан аж.
Хоёр их гүрний төрийн тэргүүн ерөнхийлөгчөөр дахин сонгогдож байгаагаараа ижил юм. Түүнээс гадна хоёул дахин сонгогдсоныхоо дараа нулимс дуслуулсан гэдгээрээ ч адилхан аж.