Испанийн
банкуудын холбоо өчигдөр зээлээ төлж чадаагүй иргэдийг гэрээс нь
албадан хөөх арга хэмжээгээ ирэх хоёр жил зогсоох болсон талаар
мэдэгдлээ. Үл хөдлөх хөрөнгийн зээлээ төлж чадаагүй иргэдийг гэрээс нь
албадан хөөх болсоноор энэ сард хоёр иргэн амиа хорлосны дараа энэхүү
шийдвэр гарчээ.
Испанийн банкуудын холбоо өчигдөр зээлээ төлж чадаагүй иргэдийг гэрээс нь албадан хөөх арга хэмжээгээ ирэх хоёр жил зогсоох болсон талаар мэдэгдлээ. Үл хөдлөх хөрөнгийн зээлээ төлж чадаагүй иргэдийг гэрээс нь албадан хөөх болсоноор энэ сард хоёр иргэн амиа хорлосны дараа энэхүү шийдвэр гарчээ.
Тус улсад үл хөдлөх хөрөнгийн зээлээ төлж чадахгүй байгаа иргэдийг зээлээр авсан орон байраас нь албадан хөөж байсан юм. Энэ шийдвэрээр 2008 оноос хойш 400 мянга гаруй хүн гэрээсээ хөөгджээ.
Испани улс 2008 оноос эдийн засаг нь хямарч эхэлсэн бөгөөд хямралын хурдыг бууруулж чадсан ч арилгаж чадаагүй байсан хэмээн BBC мэдээлжээ.
Мөн тус улсын хуулиар үл хөдлөх хөрөнгийн зээлээ төлж чадалгүй гэрээсээ хөөгдсөн хэдий ч тухайн иргэн зээлээ дуусгах үүрэгтэй хэмээн заасан байдгийг олон хүн эсэргүүцэж байна.
Тиймээс улсын хуульд өөрчлөлт орох магадлал өндөр байгаа аж.

Д.Идэр