АНУ-ын 45 настай иргэн Жон Мартин Кийныг хөнөөсөн хэрэгт Дархан-Уул
аймгийн харьяат 24 настай Ч.Баттуулыг сэжиглэн, байцааж байгаа билээ.
Түүний буруутай нь тогтоогдож, яллах шүүх хурал нөгөөдөр буюу пүрэв
гаригт товлогдсон хэмээн талийгчийн ээж Маргарет Кийн АНУ-аас
мэдээлснийг Тайваньд амьдарч буй эхнэр нь манай сайтад уламжиллаа.
Харин энэ талаар хэргийг хариуцаж буй Нийслэлийн прокурорын орлогч
Ё.Сагсайгаас тодруулахад "Хэрэг шүүхэд шилжих болоогүзй байгаа" хэмээн мэдээллээ.
АНУ-ын 45 настай иргэн Жон Мартин Кийныг хөнөөсөн хэрэгт Дархан-Уул аймгийн харьяат 24 настай Ч.Баттуулыг сэжиглэн, байцааж байгаа билээ. Түүний буруутай нь тогтоогдож, яллах шүүх хурал нөгөөдөр буюу пүрэв гаригт товлогдсон хэмээн талийгчийн ээж Маргарет Кийн АНУ-аас мэдээлснийг Тайваньд амьдарч буй эхнэр нь манай сайтад уламжиллаа. Харин энэ талаар хэргийг хариуцаж буй Нийслэлийн прокурорын орлогч Ё.Сагсайгаас тодруулахад "Хэрэг шүүхэд шилжих болоогүзй байгаа" хэмээн мэдээллээ.
Ч.Баттуулыг шүүх хурал Тайваниас ирсэн мэдээллийн дагуу нөгөөдөр болохгүй аж. Хэдий тийм ч талийгчийн эхнэр Нэнси Лигийн мэйлийг хүргэе.
Хатагтай Нэнси Ли мэйлдээ “Алуурчин Ч.Баттуулд цаазаар авах ял онооно хэмээн найдаж байгаа” гэж бичжээ. Америк эртэй гэрлэсэн хятад эмэгтэй захидалдаа “Харгис муухай алуурчин охины минь эцгийг хөнөөчихлөө. Манай Хятадын уламжлалд охиноо гэрлэхэд эцэг нь гарыг нь барьж явдаг уламжлал бий. Гэвч хуримын уламжлал битгий хэл нөхрийн маань охиндоо өгөх хайр халамж үгүй боллоо. Хэн үүнийг нөхөж чадах юм бэ?” хэмээн харууссан сэтгэлээ илэрхийлжээ.
Хэргийг сануулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 5-ны өдөр манай улсын хилээр орж ирсэн Америк иргэн Жон Мартин ор сураггүй алга болжээ. Монголд бизнес эрхлэхээр явсан хүүгийнх нь өмнөөс Ч.Баттуул хоёр сарын турш завгүй байгаа хэмээн хариулж байсанд эх нь сэжиг авч Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамд эрэн сурвалжилж өгнө үү хэмээх хүсэлт тавьжээ. Талийгчийн цогцсыг гуравдугаар сард Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Цонжин болдгийн орчмоос олсон юм. Гэмт хэрэгт сэжиглэгдсэн Ч.Баттуул “Жон Мартин Кийныг ирсэн өдрийнх нь маргааш буюу нэгдүгээр сарын 6-ны өдөр хөнөөсөн. Зургаан удаа буудсан. Түүнийг Эрдэнэ сумын нутагт аваачиж амь насыг нь бүрэлгээд хэргээ нуухын тулд цогцсыг нь булсан” хэмээн мэдээлсэн юм.
Тайваний технологийн их сургуульд сурч байсан Ч.Баттуул багш Жон Мартин Кийнд “Шүрэн гүүр” хэмээн зочид буудал барих төлөвлөгөө үзүүлж, түүнийг монголд ирж хамтран ажиллах санал тавьсан байна. Багшдаа их хэмжээний цалин амласан тэрээр эхлээд 10 мянган долларын хөрөнгө оруулалт хийх ёстой гэжээ. Талийгч Жон Мартин Кийн ээжээсээ арван мянган доллартай ирсэн өдрийнхөө маргааш харамсалтайгаар амиа алдсан юм.
www.24tsag.mn

Сэтгэгдэл (40)