24tsag.mn фэйслүүк булан жүжигчин Н.Ононгийн зургаар үргэлжилж байна.
24tsag.mn фэйслүүк булан жүжигчин Н.Ононгийн зургаар үргэлжилж байна.
Багын л царайлаг: Том
алаг нүдтэй Н.Онон хүү эгчийнхээ хамтаар патиараа татуулав. Хүзүүнээс
соосго зүүгдээстэй. Энэ хүү нилээн хэдэн жилийн дараа нийслэлийн 23-р
дунд сургуулийг төгсөнө.
Гоолиг бие:
Балжинням найруулагчийн "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны зураг авалт.
СУИС-ийн оюутан Н.Онон тус кинонд эрэгтэй дүрд тоглохыг маш их хичээсэн
ч гоолиг бие, хөөрхөн царайнаасаа болж эмэгтэй дүрд тогложээ.
Сургуулиа төгссөний баяр болгож зургаа татууллаа. Энэ үед л эрчүүд түүнийг эмэгтэй хүнтэй андуурч эргүүлдэг байсан гэдэг.
Хэмжээс: Олон
жилийн өмнө гүйцэлдүүлж чадаагүй ажлаа одоо л нэг хэрэгжүүллээ. Тэрээр
Хятад, Монголын хамтарсан "Аравт" кинонд Чингис хааны баатар
Бөхтэнгэрийн дүрийг бүтээсэн юм. Толгойн хэмжээ: 58 см, Магнайн хэмжээ 6
см
Номхон команд: Яагаад ч номхон суусан юм бүү мэд. Ар талын самбарыг харахад амарч л явсан бололтой.
Аялал бас ажил: "Х түц" продакшны аялан тоглолтын үеэр. Тэрээр хошин урлагийн "Х түц" продакшнд олон жил уран бүтээлээ туурвиж байна.
Хүү: Н.Ононгийн эрх хүүгээс түүний багын төрх харагдана.
Охин: Харин энэ Н.Ононгийн эрх охин. Айлын охидууд аавтайгаа амь нэгтэй гэдэг дээ. Яг л тийм.
Гэргий: Харин
түүний гэргий Сарансүхийг халуун дулаан гэрэл гэгээг өрх гэртээ
татуулсан жинхэнэ монгол маягийн эзэгтэй гэж хүмүүс ярьдаг. МУИС-ийн
хуулийн ангийг дүүргэж хотын захиргааны үйлдвэр үйлчилгээний хэлтэст
мэргэжилтэнээр ажиллахын сацуу удирдлагын академид мастер болохоор
суралцаж байна.
Д.Болдын фэн: Н.Онон дуучин Д.Болдын
“Монгол поп” тоглолтод охины хамт саатав. Дуучин
Д.Болд “Монгол поп” тоглолтоороо төрийн далбаагаа мандуулж, үзэгчдийг ч
гэсэн төрийн далбаатай ирэхийг уриалж байсан. Түүний уриалгыг
Н.Ононгийн охин дэмжиж, төрийн далбаагаа мандуулсаар ирсэн байв
Мөргөл: Хүмүүс хадаг өлгөсөөр байгаад ийм овоо босгожээ.
Гал сөнөөгчийн дүр: Хэрвээ Н.Онон гал сөнөөгч байсан бол нэг ийм харагдана.
Амралт: Амарч явахад өргөн мөрөнг салаар л гатална. Бас боломж алдалгүй зургаа татуулна.
"Аравт": Айлын
эрх мангар хүү эсвэл ааш гэж адсага авгай нарын дүрийг бүтээсээр
үзэгчдийн сэтгэлд “үүрээ засчихсан” түүний энэ амжилтын нууц нь
төрөлхийн эмэгтэйлэг, аальгүй гэмээр зан төрхтэй нь холбоотой гэдэг.
Тиймдээ ч гудамжинд алхах мяраалаг, царайлаг нас тогтсон эмэгтэйн дүрд
илүүтэй тохирох түүнийг түүхэн сэдэвт баатрын дүрд тоглосонд гайхаж
хүлээж авсан хүмүүс цөөнгүй. Уг нь жүжигчин л болсон хойно түүхэн
баатрын дүр бүтээх мөнхийн мөрөөдлөө биелүүлсэн нь энэ л дээ.
Хаашаа ч билээ дээ. Бас хэзээ ч билээ. Хэн хоёр юуны ч тухай билээ ярилцдаг байхгүй юу. Энэ үг залуусын дунд нэг хэсэг моод болсон. /Сэргээш-3 зохиомжийн хэсэг дээр түүний хэлсэн үг./
Залбирал: Урлагийн Янжинлхам бурхан ивээх болтугай.
Үнэг, чоно: Цагаан сарын баяраар үнэг, чоноор гангарна гэж ярилц луу.
Охидын найрал: Түүнийг хаана ч явсан хамт зургаа татуулахыг хүссэн хүмүүс таарна.
Халаалт: "Х түц" продакшныхан найрын ширээний ард. Голд нь МУГЖ, дуучин Жаргалсайхан сууж байна.
Бас л мөргөл: "Дамчо"-ийн хийдэд мөргөж байхад могой гарч ирлээ. Тэд лусын амьтанд мөргөжээ.
Гайхамшиг үргэлжилсээр тоглолтын хэсэг. Н.Онон жүжигт Одончимэгийн хүүхэд ч болно. Нөхөр ч болно.
Гайхамшиг үргэлжилсээр: Н.Онон
жүжигт заавал нэг эмэгтэй хүний дүрийг бүтээдэг. Тиймдээ ч эмэгтэй
хүнээс дутахааргүй хувцастай болсон гэдэг. Түүнд хөхний даруулга тав,
өсгийтэй гутал зургаа байдаг. Дэлгүүрт явж байхдаа өөрт таарах өсгийтэй
гутал бас хардаг гэсэн.
24tsag.mn
Сэтгэгдэл (21)