BUSINESS
EPA-Г ХЭРХЭН ҮР ДҮНТЭЙ АШИГЛАХ ВЭ? АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ
2017 оны 12 сарын 11

Япон улсын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортлохоор төлөвлөж буй компани, үйлдвэрлэгчдийн анхааралд!!!

Та Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг бизнестээ хэрхэн ашиглах вэ хэмээн эргэлзэж байна уу? Тэгвэл дараах сургалтыг танд санал болгоё.

1)      Сургалтын танилцуулга:
2016 оны 6-р сарын 7-ноос хэрэгжиж эхэлсэн Монгол болон Япон улсын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)-ийн тухай болон түүний ач холбогдол, Чөлөөт худалдааны хэлэлцээр (FTA), түүнийг бизнест хэрхэн ашиглах вэ, МҮХАҮТ-аас гарал үүслийн гэрчилгээ хэрхэн авах тухай, Монгол, Япон 2 улсын хооронд бараагаа хэрхэн тээвэрлэх гэх мэт ойлголтуудыг олгох юм.


2)      Сургалтын онцлог:
Онол, дадлага хосолсон практик сургалт

3)      Хичээллэх өдөр, цаг:
2018.1.15-19, 16:00-20:30

4)      Хамрагдах хүн: 

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)-ийн талаар тодорхой ойлголттой болж, Япон улс руу бараа бүтээгдэхүүн экспортлохоор зорьж буй компанийн удирдах албан тушаалтан, менежер, үйлдвэрлэгчид 

5)      Хамрагдах хүний тоо: 30 хүн 

 Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!


6)      Сургалтын төлбөр: 200,000 төгрөг

Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон  тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.


7)   Хичээл заах багш:  Томита Кожи 
Японы эдийн засгийн их сургуулийн проффессор багш. Панасоник компанийн Хойд Америк дахь салбарт Экспорт, борлуулалт хариуцсан мэргэжилтэн, “Панасоник Эксэл интернэйшнл” компанид Олон улсын менежментийн зөвлөх-Байгууллагын гадаадад ажиллах хүмүүсийг сургагч багш, Японы Гадаад худалдаа хөгжүүлэх байгууллагын Осака дахь салбарт Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт болон EPA-ийн зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.

8) Сургалтын агуулга: 
• EPA -Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр гэж юу вэ? 
• FTA -Чөлөөт худалдааны хэлэлцээр гэж юу вэ?
• Монгол-Японы ЭЗТХ-ийн гэрээний ач холбогдол 
• Чөлөөт худалдааны хэлэлцээрийг бизнест ашиглах нь 
• Гарал үүслийн гэрчилгээний талаар
• Монгол, Япон 2 улс хоорондын тээвэр

9) Бүртгэл
Монгол-Японы төв дээр өөрийн биеэр хүрэлцэн ирэх эсвэл онлайнаар бүртгүүлнэ үү.

СУРГАЛТЫН БҮРТГЭЛ:
Энд дарж онлайнаар бүртгүүлнэ үү.


Мөн 2018.01.12-ны 18:30-20:00 цагт сургалтын ерөнхий агуулгыг танилцуулсан Нээлттэй семинарыг зохион байгуулах тул та бүхэн нээлттэй ирж сонирхоно уу. Төлбөр: 5000₮ (Бэлнээр авч ирэх)

НЭЭЛТТЭЙ СЕМИНАР-т энд дарж бүртгүүлнэ үү.

10) Холбоо барих: 
Утас: (11)-310879 (Ext.3), (11)-325123 (Ext.3)
И-мэйл хаяг: amgalan@japan-center.mn, bayarmaa@japan-center.mn, oyunzaya@japan-center.mn 
Цахим хуудас: www.japan-center.mn

2018 оны 1 сарын 4
2017 оны 12 сарын 28
2017 оны 12 сарын 20
2017 оны 12 сарын 14
2017 оны 11 сарын 27
2017 оны 11 сарын 15
2017 оны 11 сарын 10