Мэдээлэл
ОХИДЫН ШИГШЭЭ БАГУУД АЗИЙН ТЭМЦЭЭНДЭЭ БЭЛДСЭЭР БАЙНА.
2018 оны 1 сарын 19

Япон дасгалжуулагч Ики Ёоүжигээр удирдуулсан Монгол улсын 16, 19 хүртэлх насны охидын шигшээ багууд, энэ онд болох Азийн АШТ-ий урьдчилсан шатны бэлтгэлээ базаасаар байна.

 


Хэдийгээр МХБХ-ны ногоон талбай цасанд хучигдсан ч охидын шигшээ багийнхан маань бэлтгэл сургуулилалтаа тасралтгүй базаасаар байгаа. Манай 16 хүртэлх насны охидын шигшээ баг өнгөрөгч жилийн тав дугаар сард Зүүн Азийн АШТ-д оролцож, “С” ангиллынхан дундаа хожил, тэнцээ байгуулан түүхэн дэх анхны албан ёсны оноогоо авсан.

 

Тэгвэл энэ сарын ес дүгээр сард 16, 10-р сард 19 хүртэлх насны шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд оролцоно. 16 хүртэлх насны охидын шигшээ багийн бүрэлдэхүүн эцэслэн тодроогүй бөгөөд ирэх тавдугаар сарыг хүртэл Монголын хамгийн шилдэг өсвөрийн эмэгтэй хөлбөмбөгчид охидын шигшээ багт багтахын төлөө шаргуу бэлтгэл хийх юм.

 

Мөн 02-р сарын 02-оос эхлэн охидын шигшээ багийн хаалгачийн сонгон шалгаруулалт явах болсныг албаны хүмүүс мэдээллээ. Монголын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн түүхийг бичиж яваа охидын шигшээ багийн нийт тоглогчид, дасгалжуулагчид, албаны хүмүүст амжилт хүсье.

 

Мэдээллийн эх сурвалж: https://www.facebook.com/pg/MongolianFootballFederation/photos/?tab=album&album_id=1832878020079313

2018 оны 2 сарын 19
2018 оны 2 сарын 12
2018 оны 1 сарын 22
2018 оны 1 сарын 4
2017 оны 12 сарын 28