"B" телевизийн ТВ тохиролцоо
нэвтрүүлэгт холбогдсон иргэн Х нь тэмээний ноосон хөнжлыг 20.000
төгрөгөөр авахаар тохиролцжээ. Цэцэг төвийн хоёр давхарт байрлах тв тохиролцооны дэлгүүрээс очиж авсан хөнжилөөс нь
Дархан-Уул аймгийн Хонгор сум ойн цэвэрлэгээгээр гарсан модыг буталж шахмал түлш үйлдвэрлэдэг бага оврын шахмал түлшний үйлдвэр туршилтаар ажиллаж эхэллээ. БОНХЯ-ны санаачилга дэмжлэгээр Герман, Хятад улсаас бага оврын тоног төхөөрөмж нийлүүлсэн бөгөөд Дархан-Уул аймгийн ойн нөхөрлөлийн гишүүд ойн цэвэрлэгээгээр гарсан хаягдал модыг түүж, тээвэрлэн авчирснаар энэхүү үйлдвэр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах юм. 100 хувийн цэвэр байгалийн гаралтай зөвхөн ойн цэвэрлэгээгээр гаргаж авсан модыг буталж өөр ямар нэгэн зүйлтэй холилгүй дангаар нь нягтаршуулж хийж байгаагаараа бусад шахмал түлшний үйлдвэрээс ялгарах онцлогтой юм. Энэхүү шахмал- түлшний үйлдвэр ашиглалтанд орсноор хоногт 600 кг түлш үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд сард 18-20 тонныг үйлдвэрлэх ажээ. Үнийн хувьд одоогоор нарийн тооцоолоогүй ч ойролцоогоор 1 кг түлшийг 150 төгрөг, 1 тонныг 150000 төгрөгөөр худалдах боломжтой гэнэ. Илчлэг ихтэй шинэ төрлийн Эко түлш хэрэглэгчдэд хүрснээр өвлийн хүйтэн өдрүүдийг халуун дулаан өнгөрүүлэх боломжтой болох юм.
Т.Хулан
Сэтгэгдэл (3)