Ирландын
эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд үр хөндүүлэхээс татгалзсан
эмэгтэйн нас барсан шалтгааны улмаас хатуу шалгат явуулж байгаа хэмээн
“Ройтерс” мэдээллээ.
Ирландын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд үр хөндүүлэхээс татгалзсан эмэгтэйн нас барсан шалтгааны улмаас хатуу шалгат явуулж байгаа хэмээн “Ройтерс” мэдээллээ.
17 долоо хоног үр тээж байсан Савита Халаппанавар гэх эмэгтэй нуруугаар нь өдвсөний дараа буюу өнгөрсөн сарын 21-нд Галвэй хотын “University” эмнэлэгт үзүүлжээ. Эмнэлэгт хандсаны дараа хүүхэд нь зулбасаны дараа мэдсэн эмэгтэйн цусанд халдвар орсны улмаас нас барсан аж.
Талийгч эмэгтэйн нөхөр хэвлэлийнхэнд хэлэхдээ “31 настай шүдний эмч үр зулбасныг мэдэгдсэний дараа эхнэр маань гурван өдрийн турш маш их өвдөхдөө өвчнийг нь намдааж өгөхийг эмч нараас олон удаа хүссэн” хэмээн ярьсан байна.
Гэвч эмч өвчин намдаах хүсэлтээс татгалзсан байна. Тэрээр хосуудад “Ургийн зүрх одоо хүртэл цохилж байна” хэмээн хэлжээ. Эмч нар ургийн зүрх нь зогссоны дараа амьгүй болсон ургийг авсан хэдий ч 10 сарын 28-нд эмэгтэй цус нь бохирдсоны улмаас нас баржээ.
Энэхүү харамсалтай хэрэг Ирландын эрүүл мэндийн систем ямар төвшинд байгааг харуулж олон эмнэлгийн үйл ажиллагааг засгийн газраас хатуу шалгах болсон байна.
Харин өчигдөр Ирландын олон иргэд энэ хэрэгтэй холбогдуулан эхийн амь насанд аюул заналхийлсэн ч үр хөндүүлэхийг хууль бус гэж үзэх явдлыг эсэргүүцэн жагсчээ.

Д.Идэр
Сэтгэгдэл (3)