Гадаад харилцааны яам дээр зохион байгуулсан ажлын байран дээрх сургалт
2016-11-11

Монгол-Японы төвөөс 2016 оны 11 сарын 11-ний өдөр Гадаад харилцааны яам дээр зохион байгуулсан ажлын байран дээрх сургалт амжилттай болж өндөрлөлөө.

Уг сургалтад Гадаад харилцааны яамны 30 гаруй албан хаагчид хамрагдсан бөгөөд Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш нар болох HQT ХХК-ийн захирал Ш.Алтанхуяг, Жинзай Жапан ХХК-ийн захирал Д.Дашмаа нар 5S гэж юу вэ, 5S-ийн үр ашиг болон хүний нөөцийн менежментийн өөрчлөлт, амжилтын үндэс, өөрийгөө хөгжүүлэх нь зэрэг сэдвүүдийг дэлгэрэнгүй заав.

Та бүхэн ажлын байран дээрээ сургалт авахыг хүсч байгаа бол Монгол-Японы төвийн Бизнесийн сургалтын тасагтай холбогдоно уу.

Tel:      11-310879(ext3)

Fb:       Монгол-Японы Төвийн Бизнес Тасаг