ЯПОН ХЭЛ СОНИРХОГЧДЫН УУЛЗАЛТЫН ЦАГ
2016-11-16

Япон хэл сонирхогчдын уулзалтын цаг

-Хамтдаа суралцацгаая-


 

      Тус төвийн номын сан 2016 оны 1-р сараас эхлэн  сар бүрийн сүүлийн Баасан гарагийн дотоод ажилтай өдрөөрөө япон хэл сонирхогч хүүхэд, залуустаа зориулж, япон хэл сонирхогчдын клуб ажиллуулсаар ирлээ. Энэхүү уулзалтын цагаар оролцогчид Японы ёс заншлыг харуулсан монгол хадмал орчуулгатай баримтат кино үзэхийн зэрэгцээ Япон зүйр цэцэн үг сурч, төвийн ажилтны бэлтгэсэн PPT танилцуулгаас Япон орны талаарх мэдээллээ арвижуулдаг билээ. Мөн  оролцогчид маань өөр хоорондоо япон хэл сурж байгаа туршлагаасаа хуваалцаж, басхүү Японд сурч төгссөн хүний ярианаас багагүй мэдлэг мэдээллийг олж авдаг.

       2 цаг үргэлжилдэг уг үйл ажиллагааг номын сангийн ажилтнууд ээлжээр зохион байгуулдаг бөгөөд монгол хэлээр явагддаг тул Япон хэл мэдэхгүй ч Япон орны талаар мэдлэгтэй болохыг хүссэн хэн бүхэн оролцож болно гэдгийг дуулгахад таатай байна.

Оюутан залуус та бүхнийг идэвхитэй оролцохыг урья.

 

Жич: Клубын үйл ажиллагааны талаар доод хэсгээс харна уу.

 

v Хэзээ:       Сар бүрийн сүүлийн Баасан гараг

                              Үдээс хойш 15:00-17:00

v Хаана:            Монгол-Японы төв Номын сан

v Оролцогч:      Япон хэлний N5-N2 түвшний мэдлэгтэй хүн

                                  Япон хэл, соёлын талаар сонирхон суралцахыг     хүсэж байгаа хүн

                         Монгол хэл сурангаа, Япон хэл заах хүсэлтэй байгаа япон хүн

v Оролцогчдын тоо:                 15 хүн

v Төлбөр:                            500 төгрөг

v Бүртгэл:        Ирж бүртгүүлэх болон утсаар, фэйсбүүк хуудсаар