ИГАРАШИ ЭЙ БАГШИЙН СУРГАЛТУУД АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДУУСЛАА.
2017-01-23

Игараши Эй багшийн сургалтууд амжилттай явагдаж дууслаа.

Игараши багш нь АКИБА ХОЛДИНГС ХК-ийн ТУЗ-ийн гишүүн бөгөөд өнөөг хүртэл

·         Францын тансаг зэрэглэлийн брэндийн компани

·         Үл хөдлөх хөрөнгийн компани

·         Компьютер үйлдвэрлэлийн манлайлагч компани

·         Тоглоомын программ хөгжүүлэлтийн компаниудад Хүний нөөцийн захирал, мэргэжилтнээр ажиллаж байсан туршлагатай.

1 сарын 16-21-ний өдрүүдэд Монгол-Японы төвийн багц сургалтын CEO анги, менежерийн ангиудад ээлжит сэдэв болох “Хүний нөөцийн удирдлага” сургалтыг удирдсан бөгөөд компанийн  эрхэм зорилго, алсын хараа нь үндсэн үйл ажиллагаа, болон хүний нөөцийн удирдлагын системтэй хэрхэн уялдах ёстойг, ажилтнуудаа үнэн зөвөөр яаж үнэлэх вэ зэргийг жишээн дээр тулгуурлан, дасгал ажилтай хослуулан заасан юм. Суралцагчдаас “Тулгамдаж буй асуудлын хариултыг олж чадлаа, үр өгөөжтэй сургалт байлаа” гэсэн сэтгэгдэл ихээр ирсэн нь хэр үр дүнтэй сургалт болсныг илтгэх биз ээ.

Мөн “Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Тарант, Витафит, Юнигаз компаниудад хүний нөөцийн удирдлагын систем, үнэлгээний систем зэргийн талаар заавар зөвлөгөө өгөн, дасгал ажлаар компани тус бүрийн асуудлыг тодорхой болгож, цаашид юун дээр анхаарах ёстойг зааварчилсан юм.  

Эцэст нь 1 сарын 23-ны өдөр “Страгегит хүний нөөцийн удирдлага” сэдэвт нээлттэй семинарыг олон нийтэд зориулан зохион байгуулж 100 орчим хүн хамрагдсан үр дүнтэй семинар болсон юм.

Тус төв дээр 2 болон 3-р саруудад “Төслийн менежмент”, “EPA-ийг бизнест үр дүнтэй ашиглах нь” зэрэг 5 хоногийн сургалтууд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.

Хэрвээ та хамрагдахыг хүсч байвал Монгол-Японы төвийн Бизнесийн сургалтын тасагтай холбоо барьна уу.

Tel:      11-310879(Ext3)

HP:      www.japan-center.mn

FB:      www.fb.com/MoJC.business

Монгол-Японы төв/Бизнесийн сургалтын тасаг