МЕНЕЖЕРИЙН АНГИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДУУСЛАА
2017-01-20


“ЖИЖИГ ДУНД АЖ АХУЙН НЭГЖИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ” БИЗНЕСИЙН ПРАКТИК СУРГАЛТ-ийн Менежерийн ангийн сургалт амжилттай явагдаж,  хамрагдсан хүмүүсээс өндөр үнэлгээ авч дууслаа.

Монгол-Японы төв нь 2002 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн “Жижиг дунд аж ахуйн нэгж”-ийн удирдах ажилтнуудад зориулан онол, практик хосолсон “Үндсэн сургалт”-аа жил бүр зохион байгуулсаар ирсэн. Энэ жилээс эхлэн удирдах дээд шатны ажилтны анги /CEO анги/ болон Менежерийн анги гэсэн 2 ангид хувааж сургалтыг зохион байгуулсан юм.

2016 оны 9 дүгээр сараас эхэлсэн Менежерийн ангийн сургалт нь “Стратегийн менежмент”, “Санхүүгийн удирдлага”, “Маркетинг”, “Хүний нөөц” гэсэн үндсэн сэдвүүдээр явагдсан бөгөөд энэ удаа хамгийн сүүлийн сэдэв буюу "ХҮНИЙ НӨӨЦ" (2017.01.16-20) сэдэвт сургалтыг Игараши Эй багш удирдан явуулсан юм. Сургалтаар хүний нөөцийн менежменттэй холбоотой удирдах ажилтан, менежерүүдийн хувьд хамгийн чухал сэдвүүдийг онол практикийг хослуулан заалаа.

Ингээд сургалтаа амжилттай төгссөн “Менежерийн анги”-ийн хамт олондоо цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсье.

Тус сургалт нь 2017 оны 9 дүгээр сараас дахин зохион байгуулагдах бөгөөд сургалтын бэлтгэл болох суурь мэдлэгийн сургалтыг цуврал болгон зохион байгуулж байгаа тул та бүхэн доорх холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.  

http://www.japan-center.mn/content/22248.shtml