АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ СУРГАЛТУУД АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА.
2017-03-14
Монгол-Японы төв нь 3 сарын 10-нд “ Оюуны Ундраа” групп ХХК , Ачит Ихт” ХХК, 3 сарын 11-нд “ РТТ” ХХК “ -д тус тус ажлын байран дээрх сургалтыг зохион байгууллаа. 

Монгол-Японы төвийн мэргэжилтэн багш Кавагүчи Шиничиро нь “ Оюуны Ундраа” ХХК-д “ Компанийн засаглал” , үндэсний сургагч багш Ш. Алтанхуяг нь “ РТТ” ХХК-д “ажлын байрны 5S, Кайзэн”-ийн талаарх ойлголт, үндэсний сургагч багш Г. Нямдорж нь “ Ачит Ихт” ХХК-д “ Гүйцэтгэлийн гол үзүүлэлт буюу KPI-ийн ойлголт, хэрхэн зөвхэрэгжүүлэх, ач холбогдол”-ын талаар тус тус зааж, сургалтыг удирдан зохион байгуулав. 

Эдгээр багш нар нь онол практикыг хослуулан, олон жишээнд тулгуурлаж, сонирхолтой бөгөөд өгөөжтэй аргаар сургалтыг зохион байгуулж, хамрагдсан байгуулгын удирдлага ажилтнууд сэтгэл өндөр үлдсэн билээ. 

Бидний ажлыг дэмжин, Монгол-Япон төвийн сургалтыг сонгосон та бүхэнд гүнээ талархал илэрхийлэхийн ялдамд цаашдын ажил, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.