”ЭКСЕЛ ПРОГРАММААР БИЗНЕСИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ” (2017.04.24-28) бизнесийн сургалт амжилттай өндөрлөлөө.
2017-04-28

Монгол-Японы төв энэ удаа “Эксел программаар бизнесийн шинжилгээ хийх нь” сэдэвт бизнесийн сургалтыг 4 дүгээр сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд тус сургалтад Монголын 20-оод аж ахуй  нэгж, албан байгууллагын удирдах албан тушаалтан, нягтлан бодогч, санхүүч нар оролцлоо.

Сургалтыг “Мацүшита дэнки” буюу одоогийн “Панасоник” компанийн Төлөвлөлтийн хэлтсийн дарга, байгууллагын менежментийн зөвлөхөөр ажилладаг Хосака Цүтомү багш удирдан явуулсан юм.

Тус сургалтаар санхүүгийн загварчлалын үндсэн техник, санхүүгийн загвар боловсруулах аргачлал, санхүүгийн шинжилгээний “What if” арга, санхүүгийн тайлангийн шинжилгээ /PL, BS, CF, CVP/, компанийн үнэ цэнийн үнэлгээний загвар боловсруулах /DCF, NPV, WACC, CAPM/ аргуудыг практик дээр заалаа.

Энэхүү сургалтаар санхүүгийн загвар боловсруулах ноухауг судалж, өмнөх “Санхүүгийн удирдлага” хичээл дээр дурдагдсан “Санхүүгийн шинжилгээ” болон “Компанийн үнэ цэнийн үнэлгээ”-ний кэйс дасгалыг улам баяжуулж, суралцагсад өөрсдөө бие даан экселийн хуудсан дээрх санхүүгийн тоон үзүүлэлтүүдийн өөрчлөлт ажлын бүтээмжид хэрхэн нөлөөлж байгааг бодитоор мэдэж авсан ба суралцагсдаас маш үр дүнтэй, хэрэгцээтэй сургалт байлаа гэсэн 100%-ийн  үнэлгээг аваад байна.

Манай дараагийн бизнесийн ахисан түвшний сургалт “Тоёота үйлдвэрлэлийн аргачлал” сэдвээр 5 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд болох тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу.

http://www.japan-center.mn/content/22324.shtml