”ДОТООД АУДИТ” (2017.05.11-12) бизнесийн тусгай сургалт амжилттай өндөрлөлөө
2017-05-12

Монгол-Японы төв 5 дугаар сарын 11-нээс 12-ны өдрүүдэд “ISO 9001:2015 Чанарын удирдлага” сургалтын үргэлжлэл болох “Дотоод аудит” сэдэвт бизнесийн сургалтыг зохион байгуулсан бөгөөд уг сургалтад аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах албан тушаалтан, чанарын менежерүүд хамрагдлаа.


Сургалтыг Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш, Монголын Чанарын Удирдлагын Зөвлөхүүдийн Холбооны ахлах зөвлөх, EBRD-н Үндэсний зөвлөх Б.Энхнавч удирдан явуулсан юм.


Тус сургалтаар аудитын суурь ойлголт, аудитад хамаарах нэр томъёо ба зарчмууд, ISO 19011:2011 стандартын бүтэц, аудитын төрлүүд, түүний онцлог, дотоод аудитын үе шатууд, түүнийг удирдах нь, дотоод аудитын  баримтжуулсан мэдээллүүдийн тухай заасан ба тогтолцооны болон үйл явцын аудитыг хийхэд шаардлагатай ур чадварыг бататгах дасгал ажлуудаар дамжуулан эзэмшүүлэхийг зорьсон юм. Нийт суралцагсдаас үнэ цэнэтэй сургалт боллоо гэсэн өндөр үнэлгээг аваад байна.


Манай дараагийн сургалт “Тоёота үйлдвэрлэлийн аргачлал” сэдвээр 5 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд явагдах  тул та бүхэн өргөнөөр оролцоно уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.