БИЗНЕС ХӨГЖҮҮЛЭЛТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ
2017-11-10

Монгол-Японы төв, МҮХАҮТ-н хамтарсан БИЗНЕС ХӨГЖҮҮЛЭЛТ” БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ  ӨНДӨРЛӨЛӨӨ.

Монгол-Японы төв, МҮХАҮТ-н хамтарсан “БИЗНЕС ХӨГЖҮҮЛЭЛТ” БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ  ӨНДӨРЛӨЛӨӨ.

11 дүгээр сарын 6-наас 10-ны өдрүүдэд  Японы зах зээл рүү нэвтрэхэд бодитоор тулгарах асуудлууд хийгээд тухай бүрт тохирсон шийдэл, гарсан алдаа онооны бодит жишээг танилцуулах,  бизнесээ өргөжүүлэх анхны алхам болох Үзэсгэлэнд амжилттай оролцох практик арга барилыг эзэмшүүлэх зорилготой  “БИЗНЕС ХӨГЖҮҮЛЭЛТ” сургалт амжилттай болж өндөрлөлөө. Мөн уг сургалтын бас нэгэн зорилго нь жил бүр Япон улсад зохион байгуулагддаг Азийн хамгийн том хүнсний үзэсгэлэн болох FOODEX JAPAN-д Монголоос хэрхэн оролцох, үзэсгэлэнгийн булангаа хэрхэн тохижуулах зэрэг асуудлуудад бодит хэрэгцээт мэдээлэл олгох байлаа. 
Уг сургалт нь энэ жил анх удаа зохион байгуулагдсан бөгөөд сургалтыг Японы  “M’s Консалтинг” ХК-ийн ерөнхий захирал Хиракава Масаказү болон МҮХАҮТ-н ахмад сайн дурын ажилтан  Масүда Такүми  нар удирдан явууллаа. 
Хичээлийг голчлон заасан Хиракава багш нь  2014 оноос бие даан компаниа байгуулж, Start up - Шинэ бизнес эхлүүлэхтэй холбоотой зөвлөх үйлчилгээ, урт болон дунд хугацааны стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, урт болон дунд хугацааны бизнес төлөвлөгөө боловсруулах, шинэ бизнесийн санаа гаргах, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, M&A, Бизнес стратегийн түншлэлийн зөвлөх үйлчилгээ,  Venture capital-ийн санхүүжилтээр бизнес хөгжлийн  стратеги боловсруулж хэрэгжүүлэх, гадаад худалдаатай холбоотой зөвлөгөө өгөх зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бизнесийн арвин туршлагатай хүн юм. Тиймээс ч сургалтын явцад сургалтад хамрагдагсдад бизнесийн туршлагаасаа харамгүй хуваалцаж, тухайн компани тус бүрт  тохирсон зөвлөгөө өгч байлаа. 
Сургалтын дараагийн сэтгэл ханамжийн судалгаагаар суралцагчдаас өндөр үнэлгээ авсан ба ганцаарчилсан  консалтингийн зөвлөгөө авах хүсэлтэй компаниуд их байсан юм. 
Монгол-Японы төвийн бизнесийн ахисан шатны сургалтууд цаашид үргэлжлэн явагдах бөгөөд дараагийн сургалт ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УДИРДЛАГА сэдвээр 12 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд болно. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй  
http://www.japan-center.mn/content/22446.shtml холбоосоор орж танилцана уу.


ЭНД дарж бүртгүүлнэ үү.