2017 оны Япон дахь дадлага сургалтын тайлан
2017-12-01


2017 оны Япон дахь дадлага сургалтын тайлан
Монгол-Японы төвөөс 2017 онд зохион байгуулсан Япон дахь дадлага сургалтын тайлантай танилцана. Энэ жилийн хувьд 3 удаагийн дадлага сургалтаар нийт 18 хүн хамрагдсан билээ.
Үүнд:
1.Хөдөө аж ахуйн сургалт  (2017.5.14-27)
Хоккайдо мужийн Обихирод зохион байгуулагддаг тус сургалтад  хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчийг дэмжих үүднээс үндсэн сургалт амжилттай төгссөн орос хэлтэй 1 хүнийг хамруулж ирсэн билээ. Энэ жилийн хувьд тус сургалтад хөдөө аж ахуйн бизнес эрхэлдэг 2  хүнийг хамруулсан. Цаашид бид тус сургалтад хамруулах хүний тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

2. 5S-т суурилсан Япон маягийн менежмент сургалт (2017.6.4-24)
 Энэхүү сургалт нь бизнесийн хүний нөөцийг хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Монгол-Японы төвийн үндсэн сургалт амжилттай төгссөн нийт 112 хүнийг уг сургалтад хамруулаад байна. Энэ жилийн хувьд тус сургалтад 13 хүн хамрадсан бөгөөд 2018 онд тус сургалтад нийт 25 хүнийг хамруулахаар ажиллаж байна.

3. Үндэсний сургагч багш бэлтгэх сургалт (2017.7.2-22)
Монгол-Японы төв нь 2005 оноос эхлэн үндэсний сургагч багш нарыг шат дараалалтай бэлдэж ирсэн билээ. Төслийн хүрээнд нийт 7 удаа Япон дахь дадлага сургалт явуулснаар өнөөг хүртэл нийт 37 сургагч багш бэлтгээд байна.
 
Та сургалтад хамрагдсан хүмүүсийн тайланг ЭНД дарж сонирхоно уу.