ҮНДСЭН СУРГАЛТЫН ”МАРКЕТИНГ” ХИЧЭЭЛ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ
2017-12-01
МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТЫН “МАРКЕТИНГ” ХИЧЭЭЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ. 
Өнгөрсөн 11 сарын 20-ноос 12 сарын 1-ний өдрүүдэд компанийн удирдах ажилтан, СЕО нарт болон менежерүүдэд зориулсан Үндсэн сургалтын “МАРКЕТИНГ” хичээл амжилттай болж өндөрлөлөө. 
Уг хичээлийг Үэхигаши Кожи багш удирдан явуулсан бөгөөд Panasonic корпорацид олон жил ажилласан туршлага дээрээ үндэслэн бараа бүтээгдэхүүнээ хэрхэн хэрэглэгчдэд хүргэх, өөрсдийн давуу болон сул талаа хэрхэн ашиглах, өрсөлдөгчөө таньж мэдэхийн ач холбогдол зэрэг олон талын үнэтэй зөвлөгөө, мэдээллүүдийг өгч, онол дадлагыг хослуулсан сургалт явууллаа.
Мөн 2 ангийн нийт суралцагчид маань оны сүүлийн сарын зав зайгүй ажлынхаа хажуугаар сургалтандаа идэвхтэй оролцсонд Монгол-Японы төвийн зүгээс талархаж байгаагаа илэрхийлье. 
Цаашид үндсэн сургалт маань 12 сарын 18-22-ний өдрүүдэд Менежерийн ангийн “САНХҮҮГИЙН УДИРДЛАГА”, 2018 оны 1 сарын 29-нөөс 2 сарын 3-ны өдрүүдэд СЕО ангийн “ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА” хичээлүүдээр үргэлжлэн явагдана. 
Нийт суралцагчдадаа сургалтандаа идэвхтэй оролцохыг хүсье.