Information Board
On March 1st of 2010, the Mongolia-Japan Center has released an “Information Board” section. It is an interactive visual page of current activities; visitors of the site can access the latest information on our website.
For those who wish to post an Information ad, please contact us for further details, subsequent to reviewing the instructions and regulations of Information Board use. (Responsible staff Kh.Garmaabazar)
We welcome to visit us at Mongolia-Japan Center, an affluent source for all!

1. Please Review instructions/regulation of using Information Board here.
2. Please download application forms of using Information Board here.
 
Мэдээллийн булан ашиглах журамтай эндээс танилцана уу
There are no translations available.

Монгол-Японы Төв ( цаашид төв гэх ) нь Монголын зах зээлийн эдийн засгийн шилжилтийг дэмжиж, Монгол Япон хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлэх үүднээс 2002 оны 6 сард Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан билээ. Тус төв нь Монгол, Японы байгууллагуудын хамтран зохион байгуулж буй үйл ажиллагаанд танхим түрээслэхээс гадна Мэдээллийн буланд иргэдэд нээлттэй ашгийн төлөөх үйл ажиллагааны танилцуулгыг үнэ төлбөргүй мэдээллэх үйлчилгээг явуулж байна.

  1. Мэдээллийн булан ашиглах хүсэлт ирүүлэх тухай
    1. Хүсэлтийг хүлээж авах хугацаа:
      Амралтын өдрүүдээс бусад ажлын өдрийн 10:00-18:00 цагуудад
    2. Хүсэлт ирүүлэх аргачлал:
      1. “Монгол-Японы төвийн мэдээллийн булан ашиглах өргөдөл”-г зохих өргөдлийн дагуу бүрэн бөглөж, дараах тогтоосон өдөр ирүүлнэ үү.
      2. Анх удаа мэдээлэл гаргах тохиолдолд мэдээллээ гаргах өдрөөс 10 хоногийн өмнө ирүүлсэн байх хэрэгтэй. Мэдээллийн талаар уулзаж ярилцах өдрөө шийдээд мэдээлэл гаргагчийн мэдээллийн агуулгын талаар лавлаж асууна. 2 удаа ба түүнээс дээш удаа ярилцаж байсан, өмнө нь танхим ашиглаж байсан бол ажлын 5 өдрийн өмнө өргөдлөө ирүүлнэ үү.
      3. Төвийн зүгээс тухайн өргөдлийг хүлээн аван, агуулгатай танилцсаны үндсэн дээр хариуг хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.
      4. Өргөдлийн маягт төвийн хүлээн авах дээрээс авах боломжтойгоос гадна төвийн веб хуудас (http://www.japan-center.mn)-аас татаж авч болно. Өргөдлийг ирүүлэхдээ төвийн хүлээн авах болон шуудан, факс, и-мэйлээр ирүүлж болно.
      5. Бөглөх агуулгын талаар асуух тохиолдолд заавал холбоо барих хаягаа тодорхой бөглөнө үү. Холбоо барьж амжаагүйгээс чухал мэдээллээ лавлаж чадаагүй тохиолдолд мэдээлэл тавих эсэхийг шийдэх боломжгүй. Холбоо барьсан өдөр нь мэдээллийг хүлээн авсан өдөр болох тохиолдол байх учир та бүхэн ойлгоно уу.
      6. Өргөдлийг илгээх хаяг: Монгол-Японы Төв
        Шуудангийн хайрцаг 190, Улаанбаатар хот, Монгол Улс
        Хариуцсан ажилтан: Х.Гармаабазар (Ерөнхий ахлах ажилтан)
        Утас: 976-11-310879
        Факс: 976-11-317528
        И-мэйл хаяг : This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
    3. Мэдээллийн агуулгын хүрээ:
      Танилцуулах үйл ажиллагааны агуулга ашиг олох зорилготой эсэхээс үл хамааран олон нийтийг хамарсан түүнчлэн Монгол- Японы соёлын харилцааг олон нийтэд таниулахад дөхөм болохуйц байх
      1. Мэдээллийн буланд гаргах мэдээллийн жишээ -Семинар, лекц, соёлын харилцаа, танилцуулга, төрөл бүрийн шалгалт, урлагийн тоглолт, зургийн үзэсгэлэнгийн танилцуулга, ашгийн бус байгууллагын танилцуулга, номын сан музей зэрэг байгууллагын үйл ажиллагаа болон танилцуулга
      2. Мэдээллийн буланд гаргах боломжгүй мэдээллийн жишээ -Улс төрийн тусгай хурал цуглаан, шашны үйл ажиллагааны танилцуулга, бүтээгдэхүүн худалдах танилцуулга, урлагийн салбараас бусад худалдаа арилжааны үйл ажиллагааны танилцуулга гэх мэт Анхааруулга : Монгол Улсын Их Сургууль, Монгол улс дахь Японы Элчин Сайдын Яам, ЖАЙКА, Монгол-Японы төвөөс явуулж буй болон хамтран зохион байгуулсан, дэмжих байгууллагаар оролцсон үйл ажиллагаанд энэ мэдээллийн буланг ашиглаж болохгүй учир жич лавлана уу.
  2. Мэдээллийн хугацааны тухайд
    Мэдээллийн агуулгаас хамаарч хугацаа нь өөр өөр байна. Доорх хүрээнд зарлалаа гаргаж болно.
    1. Семинар, лекц, симпозиум, төрөл бүрийн шалгалт зэргийн танилцуулга Мэдээллийн агуулгын үйл ажиллагаа явагдах өдрөөс 3 долоо хоногийн өмнөөс тухайн өдөр хүртэл
    2. Өргөдөл гаргах болон бүртгэл нь тогтмол хугацаанд үргэлжлэх үйл ажиллагааны танилцуулга Мэдээллийн агуулгын үйл ажиллагаа эхлэх өдрөөс 3 долоо хоногийн өмнөөс үйл ажиллагаа дуусах хүртэл
    3. Жилийн хугацаанд давтагдан явагдах үйл ажиллагааны танилцуулга Тухайн удаагийн мэдээлэл нь 1 –ийн дагуу юм. Жилийн төлөвлөгөө гэх зэргийн ерөнхий танилцуулга нь жилийн эхэн болон дунд үе гэх мэтээр жилд 3 аас дээшгүй удаа ба 1 удаагийн мэдээлэл нь 3 долоо хоногийн дотор байна.

  3. Мэдээллийн хэмжээний тухайд:
    Хэд хэдэн мэдээллийг ойлгоход хялбар мэдээлэл гаргахын тулд мэдээллийн хэмжээг мэдээлэл гаргагчийн хүсэлтийг харгалзан төвийн хариуцагч эцсийн байдлаар шийднэ. Хоосон зай байгаа үед доорх хэмжээнд байсан ч зохицуулах тохиолдол байна.
    1. 1 нүүр мэдээлэл А2 хэмжээнээс доош байх хэмжээтэй байх (А2 хэмжээнээс давсан тохиолдолд зөвлөх шаардлагатай)
    2. Агуулга нь ижил мэдээлэл 4 хуудсаас доош (Онцгой шинжтэй тохиолдолд зөвлөх шаардлагатай)

  4. Анхаарах зүйл:
    1. Мэдээлэл гаргах газар нь зөвхөн хүлээлгийн өрөөний мэдээллийн булан бөгөөд төвийн бусад зарлалын мэдээллийн булан болон гадаах үүдний зарлалын самбарыг ашиглаж болохгүй.
    2. Мэдээллийг зарчим ёсоор төвийн хариуцагч хариуцаж явуулна. Зарим тохиолдолд өргөдөл гаргагчийн хамт мэдээллийг гаргаж болох боловч өргөдөл гаргагч дангаараа мэдээлэл гаргах боломжгүй.
    3. 1 удаа мэдээллэж байсан зүйлийг мэдээллийн булангаас авах, мөн зөвшөөрөгдсөн мэдээлэл дээр дахин нэмэлт оруулах тохиолдолд хариуцагчтай зөвлөнө үү. Мэдээллээ зөвшөөрөлгүй буцаан авч болохгүй.
    4. Түүнчлэн мэдээллийн агуулгад эндүүрэл гарсаны улмаас мэдээллээ буцааж авахын тулд төвийн хариуцагчтай уулзах боломжгүй нөхцөлд хүлээн авах дээрээс 《Мэдээллийн өөрчлөлтийн хуудас (Яаралтай)》-д шалтгаанаа тодорхой бичээд хүлээн авахад хүлээлгэн өгнө үү.
    5. Мэдээлэлд тус төвийг харилцах хаяг гэж бөглөсөн тохиолдолд төвийн зүгээс хангалттай тайлбар хийх боломжгүй учир төв гэж бөглөхгүй байхыг зөвлөж байна. Түүнчлэн холбоо барих хаягаа буруу бөглөхгүйн тулд мэдээлэл болгон дээр “харилцах хаяг” гэсэн тусгай тэмдгийг төвийн зүгээс мэдээллийн булан дээр тавьж болно.
    6. Дараах тохиолдолд мэдээлэл гаргахыг зөвшөөрөхгүй болно. Мөн мэдээллэх зөвшөөрөл гарсан ч доорх зүйлүүд тодорхой болсон нөхцөлд зөвшөөрлийг хүчингүйд тооцох болон болзлыг өөрчлөх тохиолдол гарах магадлалтай болохыг анхаарна уу.
      1. Мэдээллийн агуулга нь нийтийн дэг журмыг үймүүлэх, амгалан тайван байдлыг алдагдуулах үйл ажиллагаа гэдэг нь тогтоогдсон тохиолдолд
      2. Улс төрийн шинжтэй үйл ажиллагаа болон хууль бус үйл ажиллагаа явуулах магадлал бүхий байгууллагын эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа болох нь тогтоогдсон тохиолдолд
      3. Төвийн байр болон анги танхимд гэмтэл хохирол учруулж болзошгүй гэж үзсэн тохиолдолд
      4. Мэдээлэл гаргах өргөдлийг хуурамчаар бөглөсөн тохиолдолд
      5. Танхим ашиглах дэг журам, анхааруулгыг зөрчсөн тохиолдолд
      6. Холбогдох албаны хүмүүсээс зогсоох тушаал ирсэн тохиолдолд
      7. Монгол-Японы Төвийн үйл ажиллагааны чиглэлд үл нийцэх болон саад болох тохиолдолд
      8. Түүнээс гадна төв дээр гаргах нь тохиромжгүй гэж үзсэн тохиолдолд мэдээллийг гаргах боломжгүй болно.
 


Calendar

2012
M T W T F S S
30 31 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 1 2 3 4

Courses

Activities