engsl-4.jpg

Japanese language courses

The Mongolia-Japan Human Resourse Center contributes to Japanese language knowledge in Mongolia and conducts various activities promoting the development of an information-sharing network among Japanese language teachers to extend the scope of the programs. The goals of the second stage of the project are to advance the professional skills of Japanese language teachers, teach Japanese to professionals in other fields, and develop Japanese language skills in rural areas through radio and TV channels.

ЯПОН ХЭЛНИЙ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ
There are no translations available.

Япон хэлийг анхлан суралцахыг хүсэгч та бүхний сонорт Монгол-Японы Төв нь “Япон хэлний анхан шатны сургалт”-ынхаа агуулгыг шинэчлэлээ. Энэхүү сургалт нь япон хэлийг эхнээс нь системтэйгээр сурахыг хүсч байгаа хүмүүст зориулагдсан бөгөөд сургалтын агуулгад япон хэлний хирагана, катакана үсэгнээс эхлэн анхан шатны дүрмийн эхний хагас, харилцан яриа, шинэ үг хэллэгүүд багтсан болно.

Хичээл нь тухайн өдрийн шинэ үг, дүрмийг тайлбарласны дараа үзсэн дүрмээ бодит жишээ ашиглаж бататгах, харилцан ярилцах хэлбэрээр явагдана. Монгол, Япон хоёр багш хичээлийг хамтран заах тул япон багшаас амьд япон хэлийг сонсож, ойлгохгүй үг хэллэг гарвал тэр дор нь монгол багшаасаа асуух боломжтойгоороо онцлог юм.

Япон хэлийг эхнээс нь сурахыг хүсдэг боловч хэцүү гэж боддог хэн бүхнийг сургалтандаа урьж байна. Монгол дахь Япон болсон “Монгол-Японы Төв”-д хүрэлцэн ирж япон хэлийг эхнээс нь системтэйгээр суралцаарай.

  1. Хугацаа: 2011 оны 10-р сарын 17-ноос 12-р сарын 22-ны хооронд
  2. Хичээллэх өдөр: Даваа, Пүрэв гарагуудад /нийт 20 удаа, 40 цаг/
  3. Цаг:18:30-20:30
  4. Төлбөр:60,000 төгрөг
  5. Бүртгэх хүний тоо: Эхний 32 хүн
  6. Шаардлага:Урьд нь япон хэл үзэж байгаагүй, 18-аас дээш насны хүн байх
  7. Багш: Монгол болон Япон багш хамт заана.

Харилцах утас: 310879 /Ext-2/ Япон хэлний сургалтын тасаг
Хариуцсан ажилтан: Эрдэнэцэцэг
E-mail: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

 
АНХАН ШАТНЫ 300 ХАНЗНЫ СУРГАЛТ
There are no translations available.

Монгол-Японы Төвийн ханзны сургалт агуулгаа шинэчиллээ! Та бүхэн ханз үсгийг тогтооход хэцүү хэмээн боддог юм биш биз? Тэгвэл манай төвийн ханз үсгийн сургалтаар, ханзны гарал үүслийн тухай зурагнаас тухайн ханзны утга, гарал үүслийг бодож олох зэрэг илүү тогтооход хялбар хэлбэрээр хичээлээ явуулахаар боллоо. Мөн ханзны сонирхолтой тоглоомыг түлхүү оруулсан.

Та ханз үсгийг олон тоотой, тогтооход хэцүү хэмээн зүрхшээж байсан бол, манай сургалтанд хамрагдаарай. Та бүхнийг урьж байна.

  1. Хугацаа: 2011 оны 10-р сарын 3-наас 12-р сарын 7-ны хооронд
  2. Хичээллэх өдөр:Даваа, Лхагва, Баасан гарагуудад /нийт 28 хичээл/
  3. Цаг:15:00 - 16:30
  4. Төлбөр:35,000 төгрөг
  5. Бүртгэх хүний тоо: Эхний 32 хүн
  6. Шаардлага:Хирагана, катакана үсгээ мэддэг боловч ханз үсгийг хараахан сурч эхлээгүй байгаа болон ханз үсгийг хэцүү гэж боддог хэн бүхэн
  7. Багш: Монгол болон Япон багш хамт заана.

 

Харилцах утас: 310879 /Ext-2/ Япон хэлний сургалтын тасаг
Хариуцсан ажилтан: Эрдэнэцэцэг
E-mail: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

 
ДУНД ШАТНЫ 200 ХАНЗНЫ СУРГАЛТ
There are no translations available.

Монгол-Японы Төвийн ханзны сургалт агуулгаа шинэчиллээ! Та бүхэн ханз үсгийг тогтооход хэцүү хэмээн боддог юм биш биз? Тэгвэл манай төвийн ханз үсгийн сургалтаар, ханзны гарал үүслийн тухай зурагнаас тухайн ханзны утга, гарал үүслийг бодож олох зэрэг илүү тогтооход хялбар хэлбэрээр хичээлээ явуулахаар боллоо. Мөн ханзны сонирхолтой тоглоомыг түлхүү оруулсан.

Та ханз үсгийг олон тоотой, тогтооход хэцүү хэмээн зүрхшээж байсан бол, манай сургалтанд хамрагдаарай. Та бүхнийг урьж байна.

  1. Хугацаа: 2011 оны 10-р сарын 4-нөөс 12-р сарын 8-ны хооронд
  2. Хичээллэх өдөр:Мягмар, Пүрэв гарагуудад /нийт 20 хичээл/
  3. Цаг:16:00 - 17:30
  4. Төлбөр:35,000 төгрөг
  5. Бүртгэх хүний тоо: Эхний 32 хүн
  6. Шаардлага:Анхан шатны 300 орчим ханзыг бүрэн эзэмшсэн байх /Жич: Тус төвийн “Анхан шатны 300 ханзны сургалт”-ыг төгссөн хүмүүст санал болгож байна./
  7. Багш: Монгол болон Япон багш хамт заана.

 

Харилцах утас: 310879 /Ext-2/ Япон хэлний сургалтын тасаг
Хариуцсан ажилтан: Эрдэнэцэцэг
E-mail: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

 
БИЗНЕСИЙН ЯПОН ХЭЛНИЙ ЯРИАНЫ ДУНД ШАТНЫ СУРГАЛТ
There are no translations available.

Уг сургалтаар бизнесийн өдөр тутмын харилцаанд хэрэглэгддэг япон хэлний үг хэллэг болон бизнесийн ёс жаягийн үндсэн мэдлэгийг олгох болно.

  1. Хугацаа: 2011 оны 10-р сарын 4-наас 12-р сарын 1-ний хооронд
  2. Хичээллэх өдөр:Мягмар, Пүрэв гарагуудад /нийт 18 хичээл/
  3. Цаг:18:30 - 20:30
  4. Төлбөр:35,000 төгрөг
  5. Бүртгэх хүний тоо: Эхний 32 хүн
  6. Шаардлага:Япон хэлний N3 төвшинтэй дүйцэхүйц хэмжээний мэдлэгтэй байх
  7. Багш: Монгол болон Япон багш хамт заана.

 

Харилцах утас: 310879 /Ext-2/ Япон хэлний сургалтын тасаг
Хариуцсан ажилтан: Эрдэнэцэцэг
E-mail: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

 
ЯПОН ХЭЛНИЙ ТӨВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН N2-Т БЭЛТГЭХ СУРГАЛТ
There are no translations available.

Япон хэлний төвшин тогтоох шалгалтын бүтэц өнгөрсөн жилээс өөрчлөгдсөн болохыг та бүхэн мэдэж байгаа биз ээ. Энэхүү шинэчлэгдсэн шалгалт нь сонсголын дасгал, уншлагын дасгал, хэлзүйн дүрмийн дасгалуудад хуваагдах бөгөөд өнөөг хүртэл мөрдөгдөж ирсэн шалгалтын горимд багагүй өөрчлөлт орсон болно. Ялангуяа сонсголын дасгалд шинэ хэлбэрийн дасгалууд олноор нэмэгдсэн тул урьдчилан бэлтгэх зайлшгүй шаардлагатай.

Энэ сургалтаар шинэчлэгдсэн шалгалтанд хэрхэн бэлтгэх, асуултуудыг хурдан хугацаанд хийж гүйцэтгэх аргачлалыг дэлгэрэнгүйгээр тайлбарлах болно. Та бүхнийг сургалтандаа өргөнөөр хамрагдахыг урьж байна.

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА НЬ ӨМНӨХ ЖИЛИЙНХТЭЙ ИЖИЛ БОЛОХЫГ АНХААРНА УУ.

  1. Хугацаа: 2011 оны 10-р сарын 25-наас 12-р сарын 2-ны хооронд
  2. Хичээллэх өдөр:Мягмар, Баасан гарагуудад /нийт 12 хичээл/
  3. Цаг:18:30 - 20:30
  4. Төлбөр:40,000 төгрөг
  5. Бүртгэх хүний тоо: Эхний 32 хүн
  6. Шаардлага:Япон хэлний төвшин тогтоох шалгалтын N2-ыг өгөхөөр бэлдэж буй хүн
  7. Багш: Монгол болон Япон багш ээлжлэн заана.

Харилцах утас: 310879 /Ext-2/ Япон хэлний сургалтын тасаг
Хариуцсан ажилтан: Эрдэнэцэцэг
E-mail: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

 
ЯПОН ХЭЛНИЙ ТӨВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН N3-Т БЭЛТГЭХ СУРГАЛТ
There are no translations available.

Япон хэлний төвшин тогтоох шалгалтын бүтэц өнгөрсөн жилээс өөрчлөгдсөн болохыг та бүхэн мэдэж байгаа биз ээ. Энэхүү шинэчлэгдсэн шалгалт нь сонсголын дасгал, уншлагын дасгал, хэлзүйн дүрмийн дасгалуудад хуваагдах бөгөөд өнөөг хүртэл мөрдөгдөж ирсэн шалгалтын горимд багагүй өөрчлөлт орсон болно. Ялангуяа сонсголын дасгалд шинэ хэлбэрийн дасгалууд олноор нэмэгдсэн тул урьдчилан бэлтгэх зайлшгүй шаардлагатай.

Энэ сургалтаар шинэчлэгдсэн шалгалтанд хэрхэн бэлтгэх, асуултуудыг хурдан хугацаанд хийж гүйцэтгэх аргачлалыг дэлгэрэнгүйгээр тайлбарлах болно. Та бүхнийг сургалтандаа өргөнөөр хамрагдахыг урьж байна.

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА НЬ ӨМНӨХ ЖИЛИЙНХТЭЙ ИЖИЛ БОЛОХЫГ АНХААРНА УУ.

  1. Хугацаа: 2011 оны 10-р сарын 26-наас 12-р сарын 2-ны хооронд
  2. Хичээллэх өдөр:Лхагва, Баасан гарагуудад /нийт 12 хичээл/
  3. Цаг:18:30 - 20:30
  4. Төлбөр:40,000 төгрөг
  5. Бүртгэх хүний тоо: Эхний 32 хүн
  6. Шаардлага:Япон хэлний төвшин тогтоох шалгалтын N3-ыг өгөхөөр бэлдэж буй хүн
  7. Багш: Монгол болон Япон багш ээлжлэн заана.

Харилцах утас: 310879 /Ext-2/ Япон хэлний сургалтын тасаг
Хариуцсан ажилтан: Эрдэнэцэцэг
E-mail: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

 
ЯПОН ХЭЛНИЙ ЗААХ АРГЫН СУРГАЛТ
There are no translations available.

Манай төвөөс жил бүр зохион явуулж ирсэн “Япон хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт” агуулгаа шинэчилж, “Япон хэлний заах аргын сургалт” нэртэйгээр онол болон практикийн гэсэн хоёр хэсэгтэй зохион явуулахаар боллоо. Япон хэлний заах аргын үндсэн ухагдахуунаас эхлэн, ямар хичээлийн хэрэгслийг яаж хэрэглэвэл хичээл үр дүнтэй болох, яаж заавал суралцагчдад сонирхолтой санагдах, бодит сургалтын материалыг хэрхэн хичээлдээ үр дүнтэйгээр ашиглах, powerpoint програмаар хичээлийн материалыг хэрхэн бэлтгэх, хичээлийн тестийг хэрхэн боловсруулах, excel програмыг ашиглан дүнгийн тооцооллыг хэрхэн хялбараар хийх, унших чадварыг олгох сургалтыг хэрхэн заавал үр дүнтэй болох зэргийг заах болно. Япон хэлний багш нар болон ирээдүйд япон хэлний багш болохыг зорьж буй оюутнуудыг сургалтандаа урьж байна.

  1. Хугацаа: Онолын хэсэг: 2011 оны 10-р сарын 5-наас 12-р сарын 21-ний өдөр хүртэл Долоо хоног бүрийн Лхагва гарагуудад 18:30-20:30 цагт /нийт 13 удаа/
  2. Практик хэсэг: 2012 оны 2 сараас эхлэхээр төлөвлөж байна.
  3. Агуулга: Япон хэлний заах аргын үндсэн ухагдахуун, үсэг заах арга /хирагана, катакана, ханз/, бодит сургалтын материалыг ашиглан хичээл бэлдэх арга, powerpoint программаар хичээлийн материалыг бэлтгэх арга, тест боловсруулах арга, excel программыг ашиглан дүнгийн тооцооллыг хийх арга, унших чадварыг олгох хичээлийн заах арга зэрэг орсон болно.
  4. Байр:Монгол-Японы Төвийн Семинарын өрөө-1
  5. Шаардлага:Япон хэлний багш нар болон япон хэлний багш болохыг зорьж буй хүмүүс. /Монголд багшилж буй Япон хүн бол Монгол хүнтэй гэрлэсэн зэрэг Монголд удаан хугацаагаар амьдрах хүн байх. Мөн уг сургалтаар эзэмшсэн ур чадвараа ашиглан Монголын нийгэмд хувь нэмрээ оруулах хүн байх/
  6. Болзол: Япон хэлний чадварлаг багш болох чин хүсэл эрмэлзэлтэй байх.
  7. Хичээлд бүрэн оролцох.

  8. Хүний тоо: 20 Хүн
  9. Сургалтын төлбөр: 40.000 төгрөг /Онол болон практикийн хэсэг тус бүр 40.000 төгрөг/

 

Харилцах утас: 310879 /Ext-2/ Япон хэлний сургалтын тасаг
Хариуцсан ажилтан: Эрдэнэцэцэг
E-mail: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

 


Calendar

2012
M T W T F S S
30 31 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 1 2 3 4

Courses

Activities