
Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв нь байгуулагдсан цагаасаа хойш хоёр орны харилцааг өргөжүүлэн дэмжих үйл ажиллагааны хүрээнд “Нээлттэй Семинар”-ийг тогтмол зохион явуулж ирсэн билээ. Энэхүү нээлттэй семинарт Монгол улсад ажиллаж буй япон, монгол мэргэжилтнүүдийг багшаар урьдаг ба Монголын энгийн иргэдийн мэдлэг боловсролд хувь нэмэр оруулах явдлыг зорилгоо болгож байгаа болно.
