ЯПОН УЛСАД СУРАЛЦАХ
 “Японд суралцах мэдээллийн яармаг 2016 ”-ийг зохион явууллаа

    Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв нь 2009 оноос жил бүрийн 10-р сарын эхээр “Японд суралцах мэдээллийн яармаг”-ийг зохион байгуулдаг. Энэ жилийн 7 дахь удаагийн яармагт Рэцүмэйкан Ази Номхон далайн их сургууль, Нагояагийн их сургууль, Кэйогийн их сургууль, Кюүшюү их сургууль, Тоокай их сургууль, Ёкохамагийн Улсын их сургууль, Удирдлагын Ухааны институт, Тояама их сургууль, Олон улсын их сургууль,  Сэйжогийн их сургууль, Хоккайдогийн их сургууль, Шизүока мужийн захиргаа, Чюүо их сургууль, Шибаүра техникийн их сургууль, Коочигийн их сургууль, Киотогийн технологийн их сургууль зэрэг 16 их сургууль болон монголын их сургуулийн оюутан, ахлах ангийн сурагч нийтдээ 1980 орчим хүн оролцлоо. 

Уг үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажилласан Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), Японы оюутныг дэмжих байгууллага (JASSO), Японд их дээд сургууль төгсөгчдийн “JUGAMO” нийгэмлэг болон Монгол Улсын их сургуульд чин сэтгэлээсээ талархалаа илэрхийлье.   





Зохион байгуулагч:  Японы Элчин Сайдын Яам
Японы оюутныг дэмжих байгууллага (ЖАССО)

Хамтран зохион байгуулагч:    Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв
Японд сургууль төгсөгчдийн Монголын Холбоо

Агуулга:    Японд суралцах талаарх мэдээлэл, Японы Засгийн газраас гадаад оюутнуудад олгодог тэтгэлэгийн систем, улсын зардлаар суралцах системийн тайлбар, шалгалтын дүрэм, журам болон Монгол-Японы Төвийн Японд суралцах мэдээллийн булангийн танилцуулга, Японд сургууль төгсөгчдийн туршлага, тайлан, илтгэл, японд суралцах талаарх асуулт, хариулт гэсэн хэсэгтэй.

Оролцогчид:    Японд суралцахыг хүсэгч

Дэлгэрэнгүй мэдээллийг Монгол-Японы Төвийн номын сангаас авна уу.

5 дахь удаагийн “Японд суралцах тухай танилцуулга болон мэдээллийн яармаг” амжилттай болж өндөрлөлөө.

   2014 оны 10-р сарын 11-ний Бямба гараг болон 12-ны Ням гарагуудад Монгол-Японы Төвд Японы Элчин Сайдын Яам, Японы Оюутныг Дэмжих Байгууллага (ЖАССО), Японд сургууль төгсөгчдийн ЖҮГАМО  нийгэмлэгийн хамтран зохион байгуулсан “Японд суралцах тухай танилцуулга”-тай нэгэн зэрэг Монгол-Японы Төв, Японы Олон Улсын Хамтын ажиллагааны Байгууллага (ЖАЙКА), Монгол Улсын Их Сургуулийн хамтарсан “Японд суралцах мэдээллийн яармаг” зохион байгуулагдлаа. 
   11-ний Бямба гарагт тус үйл ажиллагааг нээж, Япон Улсаас Монгол Улсад Суугаа Элчин Сайдын Яамны Япон улсын хэргийг түр хамаарагч Хаяши, БШУЯ-ны Гадаад Харилцаа Хамтын Ажиллагааны тасгийн дарга Н. Туяа, ЖҮГАМО нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Б.Насанбилэг нар тус тус үг хэллээ.
  Ингээд 10 цаг 30 минутаас 13 цаг хүртэл “Японд суралцах танилцуулга”-ын 1-р хэсэг ※ их танхим (211 суудал зассан)-д явагдсан ба танхимын суудал хүрэлцэхгүй болсон тул хүлээлгийн танхимд байршуулсан дэлгэцээр танилцуулгыг оролцогчдод шууд үзүүлсэн юм. Мөн түүнчлэн ганцаарчилсан зөвлөгөө авахыг хүссэн хүмүүс их байсан тул 2 давхарын семинарын өрөөнд 13 цагаас төлөвлөсөн ганцаарчилсан зөвлөгөөний цагийг бага зэрэг урагшлуулан, 12:30 минутаас эхэлсэн болно. Ийнхүү ганцаарчилсан зөвлөгөөний танхимын багтаамжаас шалтгаалан, хүмүүсийг хэсэг хэсгээр нь оруулахад хүрсэн юм. Их танхимд үдээс хойш 13 цагаас Япон улсаас оролцогч 9 сургуулийн төлөөлөгч нар өөр өөрийн сургуулийн танилцуулгаа хийхийн зэрэгцээ төвийн 2 давхарын семинарын өрөөнд ганцаарчилсан зөвлөгөөгөө өгсөн билээ. Үүний дараа үдээс хойш 15 цагаас “Японд суралцах танилцуулга”-ын 2-р хэсэг үдээс өмнөхтэй адил агуулгаар явагдаж дууслаа.
    Тус өдөр хүлээлгийн танхимд төвийн Япон хэлний тасгаас эмхэтгэн гаргасан Япон хэлний Радио хичээлийн сурах бичиг болон CD-г худалдаасны зэрэгцээ ЖАЙС-н ЖДС (JDS) хөтөлбөрийн талаархи танилцуулгын булан тус тус ажилласан.  
    12-ны Ням гарагт 11 цагаас 17 цаг 30 минутын хооронд их танхимд оролцогч их сургуулиуд болон ЯЭСЯ, ЖАССО, ЖҮГАМО  байгууллагуудын ганцаарчилсан зөвлөгөө явагдаж, 11 цагаас 13 цагийн хооронд   хүлээлгийн танхимд их сургуулиудын танилцуулга тус бүр 10-15 минутын хугацаатайгаар явагдсан юм. 
    Оролцогчдод тараасан материалын тоон үзүүлэлтээс үзэхэд, 10-р сарын 11-ний өдөр 748 хүн, 12-ны өдөр 371 хүн 2 өдөр нийт 1119 хүн оролцлоо※※. Анкет судалгаанд нийт 858 хүн хамрагдсан болно. Энэ жилийн хувьд эхний өдөр ирсэн хэдий ч, дараагийн өдөрт нь ганцаарчилсан зөвлөгөө авахаар ирсэн хүмүүс их байсан учраас тараах материалыг дахин өгөөгүй билээ. Энэ бүхнээс дүгнэхэд, 1119 хүнээс илүү хүн оролцсон байх магадлалтай юм. Жил бүр, ням гарагт оролцогчдын тоо бямба гарагт оролцогчдоос цөөн байдаг хандлагатай, мөн дээрээс нь энэ жил МУИС-ийн шинээр баригдаж байгаа барилгын улмаас төвийн урд талын хаалга хаагдсан зэргээс үүдэн, оролцогчдын тоо бага байх болов уу хэмээн таамаглаж байсан хэдий ч амралтын 2 өдрүүдэд гадаа цаг агаар жиндүү хүйтэн байсан ч хүүхдээ дагуулсан эцэг эх, сурагчдаа дагуулж ирсэн дунд сургуулийн багш нар гээд олон хүн үйл ажиллагаанд маань оролцлоо.     
   Өмнөх жилтэй харьцуулахад, оролцогчдын тоо 200 гаруй хүнээр их байсан нь бидний ажлыг дэмжин ажилласан та бүхний хичээл зүтгэлээс гадна Японд суралцах хүсэлтэй залуусын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа явдал, мөн энэхүү үйл ажиллагааны талаар урьдчилан зар, мэдээллээ сайн тараасны үр дүн болов уу хэмээн бодож байна. 


※Уг танилцуулгын үеэр Японд суралцах талаарх үндсэн мэдлэгүүд, ЗГ-ын Тэтгэлэгт тогтолцооны тухай тайлбар, ЗГ-ын Тэтгэлэгт оюутны шалгалтанд яаж бэлдэх тухай тайлбар, Японд суралцаж ирсэн төгсөгчдийн туршлага, Японд суралцах тухай асуулт хариулт зэрэг явагдсан болно.
※※Төвийн хүлээн авахад байрладаг автомат тоолуурт 11-ний өдөр 1232 хүн, 12-ны өдөр 692 хүн бүртгэгдсэн болно. 


Эцэст нь уг үйл ажиллагаанд Япон Улсаас хүрэлцэн ирж оролцсон 9 их сургууль болон ЖАССО, ЯЭСЯ-ны төлөөлөгчид, Монгол талаас дэмжин оролцсон байгууллагууд, мөн сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзалт өрнүүлсэн БШУЯ болоод өөрийн сургуультай танилцуулах боломжийг олгосон их сургуулиуд, хувийн сургуулиудын хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
  Мөн цаг заваа гарган идэвхитэй оролцсон оюутан залуус, сурагчид, 
нийт оролцогчдодоо дахин талархалаа илэрхийлж байна.
Ингээд төвийн дараа дараагийн зохион байгуулах үйл ажиллагаанд 
та бүхнийг идэвхитэй оролцохыг урьж байна. 

----------------------------------------------------------------------------------------------------------
■ Ерөнхий зохион байгуулагч: Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв
■ Хамтран зохион байгуулагч: Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны 
  Байгууллага (ЖАЙКА), Монгол Улсын Их Сургууль
■ Хамтран дэмжигч байгууллага: Монгол Улсын Боловсрол Шинжлэх  
Ухааны Яам, Монгол дахь Япон Улсын Элчин Сайдын Яам, Японы  Оюутныг Дэмжих Байгууллага (ЖАССО), Японы Олон Улсын Харилцааны Сан (ЖАЙС), Японд Сургууль Төгсөгчдийн Монголын Нийгэмлэг (ЖҮГАМО), Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо
■ Хаана: Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв
■ Хэзээ: 2014 оны 10 сарын 11-ний өдөр (Бямба), 12-ны өдөр (Ням)
■ Оролцогч: 
  Монгол талаас: Японд суралцах хүсэлтэй ахлах ангийн сурагчид, их   
  сургуулийн оюутнууд, магистрант, албан хаагч, боловсролын 
  байгууллага, олон улсын харилцааны ажилтнууд гэх мэт.
  Япон талаас: Их сургуулиудын олон улсын хамтын 
  ажиллагааны хэлтэс, гадаад оюутан хариуцсан тасаг, олон улсын  
  харилцааны ажилтнууд гэх мэт.
■ Оролцогч их сургууль:
1.    Акита Их Сургууль 
2.    Оосака Их Сургууль 
3.    Олон Улсын Их Сургууль 
4.    Кёото Их Сургууль 
5.    Шиншюү Их Сургууль 
6.    Нагоя Их Сургууль 
7.    Ёкохама Их Сургууль 
8.    Рицүмэйкан Ази Номхон Далайн Их Сургууль
9.    Васэда Их Сургууль (Япон цагаан толгойн дарааллаар, нийт 9 сургууль)
   

2010 оноос 2014 онуудад Монгол-Японы төвөөс  зохион байгуулсан ”Японд суралцах мэдээллийн яармаг”-т оролцсон Японы их сургуулиудын цахим хуудас

1.    AKITA UNIVERSITY- http://www.akita-u.ac.jp/eng/index.html
2.    HIROSHIMA UNIVERSITY – http://www.hiroshima-u.ac.jp/index.html
3.    HOKKAIDO UNIVERSITY- http://www.oia.hokudai.ac.jp/
4.    INTERNATIOAL CHRISTIAN UNIVERSITY- http://www.icu.ac.jp/en/
5.    INTERNATIONAL UNIVERSITY OF JAPAN- http://www.iuj.ac.jp/
6.    KYUSHU UNIVERSITY - http://www.kyushu-u.ac.jp/english/index.php
7.    KEIO UNIVERSITY - http://www.keio.ac.jp/
8.    KOSEN Institute of National Colleges of Technology, Japan- http://www.kosen-k.go.jp/english/
9.    KYOTO UNIVERSITY - http://www.kyoto-u.ac.jp/en
10.    MEIJI UNIVERSITY - http://www.meiji.ac.jp/cip/english/
11.    NIIGATA UNIVERSITY - http://www.niigata-u.ac.jp/index_e.html
12.    NAGOYA UNIVERSITY - http://en.nagoya-u.ac.jp/
13.    OSAKA UNIVERSITY - http://www.osaka-u.ac.jp/en/index.html
14.    OKAYAMA UNIVERSITY- http://www.okayama-u.ac.jp/index_e.html
15.    OSAKA KYOIKU UNIVERSITY- http://osaka-kyoiku.ac.jp/en/index.html
16.    RITSUMEIKAN UNIVERSITY- http://www.ritsumei.ac.jp/eng/
17.    RITSUMEIKAN ASIA PACIFIC UNIVERSITY-       http://www.apu.ac.jp/home/?version=english
18.    SHINSHU UNIVERSITY - http://www.shinshu-u.ac.jp/english/
19.    SHIMANE UNIVERSITY - http://www.shimane-u.ac.jp/
20.    TOYAMA UNIVERSITY - http://www.u-toyama.ac.jp/en/
21.    TOKAI  UNIVERSITY - http://www.u-tokai.ac.jp/international/index.html
22.    TOKYO UNIVERSITY OF SCIENCE – http://www.tus.ac.jp/en/
23.    WASEDA UNIVERSITY - http://www.waseda.jp/top/en
24.    YAMAGUCHI UNIVERSITY - http://www.yamaguchi-u.ac.jp/english.html
25. YOKOHAMA NATIONAL UNIVERSITY -     http://www.ynu.ac.jp/english/index.html


“Японд суралцах мэдээллийн яармаг 2012”

2012 оны 10-р сарын 6,7-ны ЖАССО (Японы Оюутныг Дэмжих Байгууллага) болон Японы Элчин Сайдын Яамнаас “Японд суралцах тухай семинар”, Монгол-Японы Төвөөс “Японд суралцах мэдээллийн яармаг-2012”-ыг Монгол-Японы Төвд зохион байгууллаа.
10-р сарын 6-ны өдрийн 10:00~17:00 цагийн хооронд 200 хүний суудалтай их танхимд “Японд суралцах тухай семинар” (Японд суралцах тухай, Японы Засгийн газрын тэтгэлэгийн тогтолцооны талаар, Японы Засгийн газрын тэтгэлэгт шалгалтанд бэлтгэх тухай, Японд суралцсан оюутны зөвлөгөө, Японд суралцах- Асуулт Хариулт зэргийг)-ыг үдээс өмнө болон үдээс хойш 2 удаа зохион явууллаа. Мөн тухайн цагт 2 давхрын семинарын өрөөнд (100 хүний суудалтай) японд суралцах мэдээллийн яармагийн хөтөлбөр болох Японы 12 их сургуулиудын танилцуулга үдээс өмнө болон үдээс хойш 2 удаа явагдлаа.
 10-р сарын 7-ны өдөр 10:00~16:30 цагийн хооронд Их танхимд 12 их сургуулиуд ганцаарчилсан зөвлөгөө хийсэн юм. Төвийн хүлээн авах танхимд ЖАССО (Японы Оюутныг Дэмжих Байгууллага) болон ЖУГАМО (Японд Сургууль Төгсөгчдийн Монголын Нийгэмлэг)-гоос зөвлөгөө өгөх булан ажиллуулж, Японд суралцах талаар ерөнхий зөвлөгөө өгсөн юм. Оролцогчдын тухайд бол, тараасан материалын тоогоос харахад 10-р сарын 6-нд 707 материал, 7-ны өдөр 363 материал үүний дотор анкетны тоо 6-ны өдөр 439 ш (62%), 7-ны өдөр 304 ш (81%) байсан бөгөөд эцэг эхтэйгээ ирсэн хүүхдүүд ч байсан учир оролцсон хүний бодит тоо дээрхээс илүү болно.
Монголд 2009 он хүртэл ЖАССО болон Японы Элчин Сайдын Яамнаас “Японд суралцах тухай семинар”-ыг зохион явуулж байсан. 2010 оноос 2 жил дараалан, Японд суралцах тухай семинар болон Японд суралцах мэдээллийн яармагийг дээрх өдрүүдэд зохион байгуулж, мэдээ мэдээлэл болон тайлбар, зөвлөгөө өгч, тус тусын газартаа зохион явуулсаар иржээ. Харин өнгөрсөн жилийн 3 сарын 11-ний өдрийн (Японд болсон байгалийн гамшиг буюу Цүнами) нөлөөгөөр японд суралцах тухай семинарт оролцох хүний тоо багассан байна. (Монгол-Японы Төвөөс явуулсан “Японд суралцах мэдээллийн яармагт” 2010 онд 490 хүн, 2011 онд 512 хүн оролцсон).
Мөн Японы Засгийн газрын тэтгэлэгт шалгалтыг өгөх хүний тоо ч эрс багассан юм. Тийм учраас энэ жил “Японд суралцах тухай семинар” болон “Японд суралцах мэдээллийн яармаг 2012”-ын хамтын ажиллагааг идэвхижүүлж, хамтран зохион байгуулсны үр дүнд хоёр өдрийн турш оролцогчдын тоо 1070 хүн болж өнгөрсөн жилийнхээс өссөн байна
.
(Зохицуулагч Сато Шинго)


 “Японд суралцах мэдээллийн яармаг -2011”

    Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв нь 11-р сарын 5-ны бямба гарагт 2 дахь удаагийн “Японд суралцах мэдээллийн яармаг”-ийг зохион байгууллаа. Энэ өдөр Монголын Хүүхдийн Ордонд Японы Элчин Сайдын Яам, Японы Оюутныг Дэмжих Байгууллагын хамтарсан “Японд суралцах семинар”-ыг зэрэг зохион байгуулсан юм.

    Энэ удаагийн мэдээллийн яармагт Японы Ёкохама Улсын Их Сургууль, Мэйжи Их Сургууль, Окаяма Их Сургууль, Олон Улсын Их Сургууль, Олон Улсын Христийн Шашны Их Сургууль, Хоккайдо Их Сургууль, Рицүмэйкан Их Сургууль,Тоокай Их Сургууль, Ямагүчи Их Сургууль гэсэн 9 сургууль оролцлоо. Өнгөрсөн жилтэй адил мэдээллийн яармаг нь тус тусын сургуулийн танилцуулга, ганцаарчилсан зөвлөгөө өгөх хэлбэрээр явагдаж нийт 512 хүн оролцсон нь өнгөрсөн жилийн оролцогчдоос илүү байсан юм. Үүнээс 405 хүн санал асуулганд оролцлоо. Ийнхүү оюутан, сурагч олноор оролцсон нь тэдэнд Японд суралцах хүсэл эрмэлзэл их байгаагийн илрэл болов уу гэж бодож байна. Түүнчлэн энэ удаагийн яармагт Японоос оролцогч сургуулиудын тоо нэмэгдэж, цар хүрээгээ тэлснээр олон хүнийг хамруулж чадлаа. Мөн Хүүхдийн Ордонд зохиогдсон семинарт 180 хүн оролцсон юм. Ийнхүү тухайн өдрийн үйл ажиллагаануудад нийтдээ 700 орчим хүн оролцжээ.

       

    Мэдээллийн яармагийн өмнөх өдөр “Шинэ Монгол” ахлах сургууль дээр Японы эдгээр сургуулиудын танилцуулга явагдаж, тус сургуулийн 11-р ангийн 4 бүлгийн 120 сурагч, 12-р ангийн 2 бүлгийн 45 сурагч, төгсөгчид, багш нар нийлээд 200 хүн хамрагдлаа.

    Японд суралцахыг хүсэгчдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд цаашдаа ч Монгол-Японы Төвийн хамт олон бүх чадлаараа хичээнгүйлэн ажиллах болно. Үүний нэг илрэл нь Японд суралцахыг дэмжих үйлчилгээг явуулж байгаа билээ. Японд суралцах бүртгэл болон шалгалтыг зохион байгуулах зэрэгт төвийн зүгээс анги, танхимаа түрээслэж байгаа нь Японы сургуулиудын үйл ажиллагааг дэмжсэн үйлчилгээ юм.

    Алс холоос хүрэлцэн ирж, Монголын ирээдүй болсон оюутан залууст маань өөрсдийн сургуулиа танилцуулан, басхүү ганцаарчилсан зөвлөгөө өгсөн нийт сургуулийн төлөөлөгч багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Мөн Монголын боловсролын байгууллагын хамтран ажилласан хүмүүстээ баярласан талархснаа илэрхийлж байна.

(Ерөнхий ахлах ажилтан Х. Гармаабазар)


“Японд суралцах тухай мэдээллийн яармаг- 2010”

    10-р сарын 9-ны Бямба гарагт Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвөөс анх удаа “Японд суралцах мэдээллийн яармаг”-ийг зохион байгууллаа.
Тус өдөр Монголын Хүүхдийн Ордонд Японы Элчин Сайдын Яам болон Оюутныг дэмжих Японы байгууллага (ЖАССО)-гийн хамтарсан “Японд суралцах тухай семинар” зохион байгуулагдсан бөгөөд мэдээллийн яармаг, семинар нь хоорондоо харилцан уялдаатай Японд суралцах тухай цогц мэдээллийг өгөх зорилготой зохион байгуулагдсан үйл ажиллагаа юм.
       
    
    Энэ удаагийн мэдээллийн яармагт Японы Олон Улсын их сургууль, Токай их сургууль, Рицүмэйкан их сургууль, Хоккайдо их сургууль, Ямагүчи их сургууль гээд нийт 5 сургууль оролцон, тус бүр өөрсдийн сургуулийн танилцуулгыг хийж, ороцогчдод ганцаарчилсан зөвөлгөө өглөө. Тус төвөөс нь анх удаа зохион явуулсан уг үйл ажиллагаа нь бямба гарагийн 10 цагаас эхэлж, нийт 490 хүн оролцож, орой болтол Японд суралцах сонирхолтой хүмүүс олноор ирж, ганцаарчилсан зөвөлгөө авч байсан.
    Ихэнх оролцогчид японд суралцах хүсэл эрмэлзэл дүүрэн байсны сацуу хэлний чадвар сайтай хүмүүс их байсан тул ганцаарчилсан зөвөлгөө өгөх хэсэгт тухайн сургуулийн төлөөлөгчтэй шууд харилцан ярьж, зөвөлгөө авч байгаа нь энд тэндгүй харагдаж байсан юм. Ийнхүү их сургуулиудын төлөөлөгч, японд суралцахыг хүсэгчдийн хувьд багагүй мэдээллийг хоорондоо солилцож чадсан өдөрлөг болж өндөрлөлөө.
    Мөн Хүүхдийн Ордонд явагдсан семинарын оролцогчдын тоог нэгтгэхэд, 2 үйл ажиллагаанд нийт 1100 гаруй хүн хамрагдсан нь Монголын хүүхэд, залуучуудын Японд суралцах хүсэл сонирхол хир их байгаагийн тод жишээ гэж хэлж болно.
2008 оны статистикийн судалгаанаас үзэхэд, Японд 1145 Монгол оюутан суралцаж байгаа нь нийт хүн амын тоотой харьцуулахад, ихээхэн өндөр үзүүлэлт бөгөөд японд суралцаж байгаа хүний тоогоороо дэлхийд 1-рт орж байна. Түүнчлэн Японы засгийн газраас 2008 онд “300 мянган оюутныг Японд суралцуулах хөтөлбөр”-ийг тайлагнаж, улмаар 2020 он хүртэл гадаад оюутны тоог одоогийн 120 мянгаас 300 мянга хүртэл нэмэгдүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа билээ.
    Цаашид Японд суралцах хүсэлтэй оюутнуудыг дэмжих үйл ажиллагаа улам бүр өргөжинө гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү байдлыг дэмжих зорилгоор тус төв нь ирэх жил ч мөн адил Японд суралцах мэдээллийн яармагийг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа тул Японд суралцах хүсэлтэй хүн бүхнийг уг үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг урьж байна.
(Зохицуулагч Сато Шинго)