МЭДЭЭЛЛИЙН БУЛАН АШИГЛАХ ТУХАЙ
Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн үйлчлүүлэгчид та бүхний амар амгàланг эрье.

Тус төв нь 2002 оноос эхлэн өнөөг хүртэл монгол улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг хөгжүүлэхэд туслах, Монгол, Япон хоёр орны харилцааг бэхжүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулсаар ирсэн билээ. 2009 оны 7 сард төвөөр үйлчлүүлэгчдийн тоо 1 саяд хүрсэн нь тэмдэглэлт үйл явдал бөгөөд манай төвөөр үйлчлүүлэгч та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлж байна.

Энэ удаа манай төв нь үйлчлүүлэгч та бүхэнд мэдээлэл хүргэх зорилгоор үйл ажиллагааны мэдээллийн зурагт хуудсыг үнэ төлбөргүйгээр байрлуулах “Мэдээллийн булан”-г 3 сарын 1-нд нээлээ. Мэдээллийн буланд мэдээлэл, танилцуулга байрлуулах хүсэлтэй хүмүүс “Мэдээллийн булангийн тухай танилцуулгатай танилцсаны үндсэн дээр манай төвд хандана уу. (Хариуцсан ажилтан: Х.Гармаабазар)

Та бүхнийг манай төвөөр байнга үйлчлүүлээрэй гэж хүсье. 



Мэдээллийн булан ашиглах журамыг эндээс татаж авна уу.