БИЗНЕСИЙН СУРГАЛТ

Монгол- Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн голлох үйл ажиллагаануудын нэг болох Бизнесийн сургалт нь Монголын  жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд чиглэсэн Удирдах дээд албан тушаалтны болон Менежерүүдийн сургалтаас гадна  бизнесменүүдэд хүргэх  төрөл бүрийн сургалт, семинарыг зохион явуулдаг. Төвийн бизнес сургалт нь дараах давуу тал онцлогтой.

   Арвин туршлагатай Япон, Монгол багш нар “Бизнест нь бодитоор хэрэг болох мэдлэг”-г заах болно.

   Сургалтаар дамжуулан төгсөгчид хоорондын харилцаа хамтын ажиллагаа бэхжих

   Төгсөгчдийн үр дүн болон өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн байдал өндөр

  • БАГЦ СУРГАЛТ (ҮНДСЭН СУРГАЛТ)
    • Багц сургалт

      Багц сургалт нь (Өмнө үндсэн сургалт нэртэй байсан) ЖДҮ-ын менежменттэй холбоотой онол, практикийн мэдлэгийг олгох сургалт юм. Энэ жилээс сургалтын агуулга “Удирдах дээд албан тушаалтны анги” болон “Менежерийн анги” –д хуваан, суралцагчдын эрэлт хэрэгцээ болон түвшинд тохирсон хөтөлбөрөөр шинэчилсэн зохион байгуулалтаар явагдахаар төлөвлөж байна. Мөн өмнө нь анги дүүргэлт 50 хүнтэй явагддаг байсан бол энэ удаа анги тус бүр 30 хүн болгон сургалтын чанарт анхаарсан сургалтыг зохион байгуулах болно. Сургалт тус бүр 4 сэдвээр явагдахаас гадна ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой.

      Удирдах дээд албан тушаалтны анги/ Менежерийн анги

      1.    Хугацаа: 2016 оны 9-р сараас 2017 оны 3-р сар хүртэл

      2.    Хичээлийн цаг:

      Удирдлагын анги: Даваа Баасан/  9:30-12:30 Бямба/ 9:30-18:00 (Нийт 4 сэдэв/ 1 сэдэв 6 өдрөөр)

      Менежерийн анги: Даваа Баасан/  16:00-20:30  (Нийт 4 сэдэв/ 1 сэдэв 5 өдрөөр)

      3.    Хамрагдах хүний тоо: Сургалт тус бүр 30 хүн

          Хичээлийн сэдэв: Менежментийн стратеги, Хүний нөөцийн удирдлага, Маркетинг, Санхүүгийн удирдлага

      5.    Сургалтын зорилго:

      Удирдлагын анги:  Япон, Монгол жишээг тайлбарлахын сацуу бизнес эрхлэгчдийн менежментэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх чадварыг дээшлүүлэх 

      Менежерийн анги: Удирдах албан тушаалтанд хэрэгтэй онолын мэдлэг болон ажлын байранд хэрэгжүүлэх арга барилыг суралцана. 

      6.  Сургалтын онцлог: Онол, дасгал хосолсон практик сургалт. Сургалтын явцад ганцаарчилсан зөвлөгөө өгнө.

      7.    Хамрагдах хүн:  

      Удирдлагын анги/CEO: 1) Аж ахуйн нэгжийн захирал, удирдах дээд албан тушаалтан

                                        (компаний ажилчдын тоо 10 хүнээс дээш)

                                      2) МЯТөвийн үндсэн сургалт төгсөгч

      Менежерийн анги:    1) Удирдах албан тушаалтан

                                      2) Аж ахуйн нэгжийн захирал

                                         (компаний ажилчдын тоо 10 хүнээс доош)

      8.    Хичээлийн хуваарь:

      Хичээлийн сэдэв

      Хичээлийн хуваарь

      1

      Менежментийн стратеги

      2016.09.19-09.24

      2

      Санхүүгийн удирдлага

      (Зөвхөн менежерийн анги)

      2016.10

      3

      Маркетинг

      2016.12.05-12.10

      4

      Санхүүгийн удирдлага

      (Зөвхөн CEO анги)

      2017.03.27-04.01

       

       

        





      9.    Багш: Хичээлийг арвин туршлагатай Япон багш (Монгол орчуулгатай), болон Үндэсний сургагч багш нар заана.

      10.  Давуу тал: Анги тус бүрийн 4 сэдэвт хамрагдсан суралцагчаас нийт зургаан төгсөгчийг шалгаруулан Япон улсад дадлага сургалтанд хамруулна. Дадлага сургалт нь 3 долоо хоногийн хугацаатайгаар 100 хувь Жайка-н зардлаар явагдах болно. Мөн сургалтын явцад тухайн суралцагчийн компани дээр менежментийн төрөл бүрийн ганцаарчилсан зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө.

      11.   Төлбөр: Бүх 4 сэдэв хичээл 600.000 төгрөг (1 хичээлийн төлбөр 200.000 төгрөг)

      12.   Бүртгэл: 2016 оны 7-р сарын 25-аасДаваа)~8-р сарын 31 хүртэлЛхагва)(Бүртгүүлэгчдээс сонгон шалгаруулалт хийнэ.

      13.   Бүртгүүлэхэд шаардлагатай материал: (Доорх материалуудыг бүрдүүлнэ үү.)

      1)    Бүртгэлийн анкет ( Монгол-Японы Төвөөс, эсвэл энд дарж татаж авна уу)

      2)    1% цээж зураг (сүүлийн 6-н сарын дотор авахуулсан байх)

      3)    Компанийн танилцуулга (Монгол, Англи хэлээр)

      4)  Ажлын газрын тодорхойлолт (сургалтанд суухыг зөвшөөрсөн байх)

      5)  Иргэний үнэмлэхний хуулбар 

      Бүртгэлийн материалыг өөрийн биеэр авчран ярилцлага өгнө. Бүрдүүлсэн материалд үндэслэн сонгон шалгаруулалт хийнэ. Зөвхөн шаардлага хангасан хүмүүст утсаар холбоо барьж хариуг мэдэгдэнэ. Сонгон шалгаруулалтанд тэнцээгүй хүмүүст шалтгааныг мэдэгдэхгүйг анхаарна уу.

      14.   Хариу мэдэгдэх хугацаа: 2016 оны 9-р сарын 1-ээс 7-ны хооронд зөвхөн тэнцсэн хүмүүст холбоо барьж мэдэгдэнэ

      15.  Төлбөр төлөх хугацаа: 2016 оны 9-р сарын 7-ны өдрөөс 9-ны өдрийн 17:00 цагийн дотор төлбөрийг төлнө.

      16.   Хариуцсан ажилтан: Ц.Сүхболд, З.Цэмбэлдулам

      17.   Холбоо барих утас: Утас: 11-310879 (Ext.3), Факс: 11-317528

      18.   И-мэйл: sukhbold@japan-center.mn,  tsembeldulam@japan-center.mn

      19.   Facebook: Монгол- Японы төвийн бизнес тасаг

      20.   Вэб хуудас: www.japan-center.mn

       

      Бизнесийн суурь мэдлэгийн сургалт

      ЖДҮ-ийн менежментийн практик мэдлэгийн нэг хэсэг болох суурь мэдлэгийг олгох сургалт юм. Сэдэв тус бүрээс сонгон суралцах боломжтой боловч бүх сэдвийг сонгон суралцахыг таньд санал болгож байна. Цаашид явагдах удирдлагуудын сургалт, менежерийн сургалтанд суух хүсэлтэй хүмүүст тохиромжтой юм.

      1.    Сургалтын сэдэв, явагдах хугацаа:

      Сургалтын сэдэв

      Хугацаа

      Цаг

      Япон маягийн менежмент

      2017.01

       17:0020:00

      Санхүүгийн удирдлага

      2017.03.

      Маркетинг

      2017.05

      Стратегийн менежмент

      2017.02

      Хүний нөөцийн удирдлага

      2017.04

      Дэлгүүрийн удирдлага

      2017.05

      Үйлдвэрлэлийн удирдлага

      2017.04

       










      2.   Хамрагдах хүний тоо: Сургалт тус бүр 30 хүн

      3.    Сургалтын агуулга: ЖДҮ-н менежменттэй холбоотой суурь мэдлэгийг  олгоно.

      4.    Хамрагдах хүн: Компанийн менежмент, үйл ажиллагааны суурь мэдлэггүй  

       бизнес эрхлэгчид

      5.    Багш: Арвин дадлага туршлагатай үндэсний сургагч багш нар

      6.    Төлбөр:75.000 төгрөг5 сэдэв сургалтанд хамрагдсан тохиолдолд 6 дахь сургалт үнэгүй

      7.    Бүртгэл: Хариуцсан ажилтантай холбоо барина уу.

      8.    Хариуцсан ажилтан: Ц.Сүхболд, З.Цэмбэлдулам

      9.    Холбоо барих хаяг: Утас: 11-310879 (Ext.3), Факс: 11-317528

      10.  И-мэйл: sukhbold@japan-center.mn, tsembeldulam@japan-center.mn

      11.  Facebook: Монгол- Японы төвийн бизнес тасаг

      12.  Вэб хуудас: www.japan-center.mn





  • АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ
    • Ахисан түвшний сургалт

      ЖДҮ-ийн менежментийн практик мэдлэгийг олгох ахисан дээд шатны сургалт юм. Япон мэргэжилтэн багш сургалтыг удирдан явуулна. Удирдлагын анги, Менежерийн ангийг төгссөн болон холбогдох салбартаа өөрийн гэсэн туршлагатай хүмүүс хамрагдах боломжтой.

      1.    Сургалтын сэдэв, явагдах хугацаа:

      Сургалтын сэдэв

      Хугацаа

      Цаг

      ISO 9001:2015

      2016.08

      17:3020:30

      Дэлгүүрийн удирдлага

      2016.11

      Үйлдвэрийн  удирдлага

      2016.11

      Төслийн менежмент

      2017.2

      Ахисан шатны санхүүгийн удирдлага

      2017.3

      Тоёота үйлдвэрийн аргачлал

      2017.3

      Бизнесийн харилцаа хүний нөөцийн стратеги

      2017.6

       

       







       

      2.    Хамрагдах хүний тоо: Сургалт тус бүр 30 хүн

      6.    Төлбөр: 3 өдрийн сургалт 160.000 төгрөг, 5 өдрийн сургалт 200.000 төгрөг, ISO стандарт сургалт 95.000 төгрөг

      7.    Бүртгэл: Хариуцсан ажилтантай холбоо барина уу.

      8.    Хариуцсан ажилтан: Ц.Сүхболд, З.Цэмбэлдулам

      9.    Холбоо барих хаяг: Утас: 11-310879 (Ext.3), Факс: 11-317528

      10.  И-мэйл: sukhbold@japan-center.mn, tsembeldulam@japan-center.mn

      11.  Facebook: Монгол- Японы төвийн бизнес тасаг

      12.  Вэб хуудас: www.japan-center.mn

  • АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ СУРГАЛТ
    • Ажлын байран дээрх сургалт

      Японоос уригдаж ирсэн мэргэжилтэн багш болон Монгол багш нар ажлын байран дээрээ сургалт авах хүсэлтэй компаниудад хэрэгцээ шаардлагад нь тохирсон сургалтыг явуулдаг. Үйлдвэрлэл дээр төвлөрсөн ажиллах орчны 5Sсайжруулалтын зөвлөгөө болон менежментийн стратеги төлөвлөлт, хүний нөөц, маркетинг, дэлгүүрийн удирдлага, үйлдвэрлэлийн удирдлага, санхүүгийн удирдлага гэсэн сэдвүүдээр сургалт явуулдаг билээ. Монгол багшийн хувьд Япон багшийн орчуулагчаар болон шаардлагатай үед үндэсний сургагч багшийн үүргээр бизнес сургалтыг явуулдаг. Компанитай шууд харилцан, ганцаарчилсан зөвлгөө өгөх нь тэр компанид тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхэд үр дүнтэй.

      1.    Сургалт явагдах хугацаа, цаг: Хүссэн цагтаа холбоо барина уу.

      2.    Сургалтын төрөл: 5Sсайжруулалтын зөвлөгөө, Менежментийн стратеги, Хүний нөөц, Маркетинг, Дэлгүүрийн удирдлага, Үйлдвэрлэлийн удирдлага, Санхүүгийн удирдлага гэх мэт.

      3.    Хамрагдах хүрээ: Монголын аж ахуйн нэгж, компани

      4.    Сургалт удирдах багш: Арвин туршлагатай япон мэргэжилтэн багш / орчуулагчтай / . Мөн үндэсний сургагч багш.

      5.    Сургалтын төлбөр: Зөвлөгөө, сургалтын агуулгаас хамааран харилцан адилгүй байна.

      6.    Сургалтанд бүртгүүлэх: Доорх хариуцсан ажилтантай холбоо барина уу.

      7.    Хариуцсан ажилтан: Г. Түмэнбаяр    Л. Наранзул

      8.    Холбоо барих утас: 11-310879(Ext 3 )        Факс: 11-317528

      И-мэйл: tumenbayar@japan-center.mn, naranzul@japan-center.mn

      9.    Facebook: Монгол- Японы төвийн бизнес тасаг

      10.  Вэб хуудас: www.japan-center.mn

  • ЗАГВАР АЖ АХУЙН НЭГЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, ОНОШЛОГОО, ЗААВАРЧИЛГААНЫ ХӨТӨЛБӨР
    • Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх, оношлогоо, зааварчилгааны хөтөлбөр

      Монголын дундаас дээш түвшний компаниудад чиглэсэн сайжруулах шаардлагатай салбарт нь зөвлөгөө өгч, сургалтыг явуулдаг бөгөөд менежментийн нэгдсэн сайжруулалт хийнэ. Компаний хэрэгцээнд нийцүүлэн жил бүр 2-4 компанийг сонгож (5-6 сар), япон багшийн оношлогоонд тулгуурлан сургалтын агуулгыг бодитоор боловсруулдаг.  BSC болон KPI, чадамжийн удирдлагад суурилсан бүтээмжийн менежмент, хүний нөөцийн менежмент, хүний нөөцийн хөгжүүлэлтийн системийг сайжруулах нь сургалтын үндсэн  хөтөлбөр болно. Үүнээс гадна хэрэгцээнд нийцүүлэн маркетинг, дэлгүүрийн удирдлага, үйлдвэрлэлийн удирдлага, санхүүгийн удирдлага гэсэн салбарт сургалтыг зохион байгуулна. Өнөөг хүртэл давхардсан тоогоор Монголдоо тэргүүлэгч 30 орчим компани нь манай сургалтанд хамрагдаад байгаа билээ.

      1.    Сургалт явуулах хугацаа: 2016 оны 9 сараас 2017 оны 3 сар

      2.    Сургалтын төрөл: Менежментийн стратеги, Хүний нөөцийн менежмент, Маркетинг, Дэлгүүрийн удирдлага, Үйлдвэрлэлийн удирдлага, Санхүүгийн удирдлага гэх мэт

      3.    Сургалтанд хамрагдагсад: Заагдсан шаардлагад нийцсэн хэмжээний Монгол компани

      4.    Сургалт удирдах багш: Арвин туршлагатай Япон мэргэжилтэн багш (орчуулгатай). Хичээлийн зарим хэсгийг монгол багш заана.

      5.    Сургалтын төлбөр: Сэдэв, сургалтын агуулгаас хамааран өөр өөр байна.

      6.    Сургалтанд бүртгүүлэх: 2016 оны 5 сараас бүртгэж эхэлнэ. Дэлгэрэнгүйг хариуцсан ажилтнаас лавлана уу.

      7.    Хариуцсан ажилтан: Г. Түмэнбаяр    Л. Наранзул

      8.    Холбоо барих утас: 11-310879(Ext 3 )        Факс: 11-317528

      И-мэйл: tumenbayar@japan-center.mn, naranzul@japan-center.mn

      9.    Facebook: Монгол- Японы төвийн бизнес тасаг

      10.  Вэб хуудас: www.japan-center.mn


  • БИЗНЕСИЙН НЭЭЛТТЭЙ СЕМИНАР
    • Бизнесийн нээлттэй семинар

      Олон нийтэд зориулсан Япон мэргэжилтэн багш нарын зохион байгуулдаг семинар юм. Сүүлийн үед олны анхаарлыг татаж буй Япон улстай байгуулсан EPA хэлэлцээртэй уялдуулан “Японы зах зээлд хэрхэн гарах”, “Компанийн менежмент ба хүний нөөцийн удирдлага” зэрэг эрэлттэй сэдвүүдээр зохион байгуулж байна. Мөн “Дэлгүүрийн удирдлага”, “Үйлдвэрлэлийн удирдлага”  зэрэг бусад сургалт явагдахын өмнө зохион байгуулагдаж байгаа тул сургалтанд хамрагдахаа шийдэж чадахгүй байгаа хүн хамрагдаад үзээрэй. 

      1.    Сургалтын хугацаа: Япон мэргэжилтэн багш Монголд ирэх үеэр зохион байгуулагдана

      2.    Сургалтын сэдэв: Япон мэргэжилтэн багш нар эрэлт хэрэгцээнд үндэслэн тухай бүрт нь сэдэв сонгон явуулах болно.

      3.    Хамрагдах хүн: Бизнес эрхлэх гэж буй, эрхэлж буй, Бизнес сургалтанд хамрагдах хүсэлтэй хүн бүрт нээлттэй.

      4.    Арвин туршлагатай Япон мэргэжилтэн багш (Монгол орчуулгатай)

      5.    Төлбөр: 5.000 төгрөг

      6.    Бүртгэл: Хариуцсан ажилтантай холбоо барина уу.

      7.    Хариуцсан ажилтан: Ц.Сүхболд, З.Цэмбэлдулам

      8.    Холбоо барих хаяг: Утас: 11-310879 (Ext.3), Факс: 11-317528

      9.    И-мэйл: sukhbold@japan-center.mn, tsembeldulam@japan-center.mn

      10.  Facebook: Монгол- Японы төвийн бизнес тасаг

      11.  Вэб хуудас: www.japan-center.mn

  • ЗӨВЛӨХ (КОНСАЛТАНТ), ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БАГШИЙГ БЭЛТГЭХ СУРГАЛТ
    • Зөвлөх (Консалтант), Үндэсний сургагч багшийг бэлтгэх сургалт:

      Ирээдүйдээ зөвлөх(консалтант), Монгол-Японы төвийн бизнес сургалтын үндэсний сургагч багшаар ажиллах хүсэлтэй хүмүүсийг бэлтгэдэг сургалт юм. Ажлын байран дээрх сургалт, ахисан түвшний сургалт, япон багшийн ганцаарчилсан зөвлөгөөг нэгтгэсэн 2 жилийн хөтөлбөр бөгөөд “Худалдаа маркетинг” , “Үйлдвэрлэл чанарын удирдлага"- гэсэн 2 курсээс сонгон суралцаж, хоёр дахь жилдээ 3 долоо хоногийн хугацаатай Жайка-н зардлаар Япон улсад дадлага сургалтанд явуулна. Суралцагчдаас ажлын дадлага туршлагаас гадна Япон багштай шууд харилцах хэлний чадвар шаардагддаг.

      1.    Сургалтын хугацаа: 2016 оны 9 сараас 2018 оны 6 сар

      2.    Сургалтын сэдэв: Худалдаа маркетинг курс, Үйлдвэрлэл чанарын удирдлагыг сайжруулах курс.

      3.    Хамрагдах хүн: Ирээдүйн зөвлөх / консалтант / , Монгол-Японы төвийн Бизнес сургалтын үндэсний сургагч багш болох хүсэлтэй хүмүүс. Тус салбартаа туршлагатай, англи хэл эсвэл япон хэлний өндөр чадвартай байх. Сургалтыг удирдан явуулах багшийн саналаар суралцагчидыг сонгон шалгаруулна.

      4.    Сургалтыг удирдах багш: Арвин туршлагатай япон мэргэжилтэн багш

      5.    Сургалтын төлбөр:    Эхний жил-1,500,000 төгрөг 

                                            2 дахь жил-3,000,000 төгрөг

      6.    Сургалтанд бүртгүүлэх: 2016 оны 8 сараас бүртгэж эхэлнэ. Дэлгэрэнгүйг хариуцсан ажилтнаас лавлана уу.

      7.    Хариуцсан ажилтан: Ж. Оюунчимэг

      8.    Холбогдох утас: 11-310879 (Ext-3)    Факс:11-317528

            И-мэйл: chimgee@japan-center.mn

      9.    Facebook: Монгол-Японы төвийн бизнес тасаг

      10.  Вэб хуудас: www.japan-center.mn

  • ”ХҮН ХЭМЭЭХ МЕНЕЖМЕНТИЙН НӨӨЦ” СЭДЭВТ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ & ҮЗЭСГЭЛЭН



    • "ХҮН ХЭМЭЭХ МЕНЕЖМЕНТИЙН НӨӨЦ" СЭДЭВТ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ & ҮЗЭСГЭЛЭН

      2017 онд Монгол-Японы төв үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ой тохиож байгаа билээ.
      Ойн арга хэмжээний хүрээнд Монгол-Японы төв болон бизнес сургалт төгсөгч компаниудыг сурталчлах, дэмжих зорилгоор “Хүний хэмээх менежментийн нөөц” сэдвээр сургалт, семинар зохион байгуулахаар төлөвлөж байна. 
      Уг семинарын үеэр төгсөгч компаниудыг танилцуулах үнэ төлбөргүй үзэсгэлэн болох тул та бүхнийг урьж байна.

      Хэзээ: 6-р сарын 20 /Мягмар гараг/, 10:00-17:00
      Хаана: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрлэлийн Танхим, үзэсгэлэнгийн танхимд 
      ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ
      Энд дарж дэлгэрэнгүй хөтөлбөртэй танилцана уу.

      Бүртгүүлэхийг хүсвэл энд дарж бүртгүүлнэ үү. 


      ХААЛТЫН ХҮЛЭЭН АВАЛТ: 

      Цаг: 18:00-20:30
      Хаана: Corporate зочид буудал, 3 давхарт 
      Такс: 45,000 төгрөг

      Хаалтын хүлээн авалтад бүртгүүлэхийг хүсвэл энд дарж бүртгүүлнэ үү. 

      Утас: 11-310879 (Ext 3,4)

  • ТОЁОТА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АРГАЧЛАЛ СУРГАЛТ 2017.5.22-26

    • 1)    Зорилго:

      Тоёота үйлдвэрлэлийн арга барил дээр тулгуурлан япон маягийн менежментийг эзэмшүүлэх зорилготой. Үйлдвэрлэлээ үр ашигтай, тодорхой болгохын тулд япон маягийн менежментийн аргачлалаас сурч, өөрийн компани дээрээ нэвтрүүлэх чадварыг олж авна. 

      2)    Сургалтын онцлог:

      Онол, дадлага хосолсон практик сургалт. Сургалтын хөтөлбөрт үйлдвэртэй танилцах дадлага орсон. 

      3)    Хичээллэх өдөр, цаг:

      2017.05.22 -26  16:00-20:30

      4)    Хамрагдах хүн:

      Үйлдвэрлэлийн салбарт бизнес эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагын удирдах албан тушаалтан, менежер

      5)    Хамрагдах хүний тоо: 30 хүн

       Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтанд хамрагдах боломжгүй болсон  тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

      6)    Сургалтын төлбөр: 200.000 төгрөг

      7)    Хичээл заах багш : Масүда Казүми

      “Панасоник” компанид телевизор үйлдвэрлэлийн чиглэлээр АНУ-д олон жил ажилласан ба өдгөө “Рело Панасоник Эксел Интернэшнл” олон улсын хамтын ажиллагааны группын ахлах зөвлөх, Монгол, Мьянмар, Лаос, Вьетнамын Япон төвийн үйлдвэрлэлийн удирдлагын зөвлөх багшаар ажиллаж байна.

      8)    Сургалтын агуулга:

      9)    Бүртгэл:

      1.  Бүртгэлийн хугацаа :

      2017.04.26 (Лхагва) - 05.19 (Баасан)  09:00-18:00

      1. Бүртгүүлэхэд шаардлагатай материал:

      1        Бүртгэлийн анкет (ЭНД дарж онлайнаар бүртгүүлэх эсвэл Монгол-Японы төвөөс авах)

      2        Сургалтын төлбөр (Бэлэн бусаар төлөх бол тус төвөөс нэхэмжлэх авна уу)

      1. Бүртгүүлэх газар:

      Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв (МУИС-ийн 1,2-р байрны дунд байрладаг)

            Хариуцсан ажилтан : З.Цэмбэлдулам, О.Амгалан

            Утас: (11)-310879 (Ext.3), (11)-325123 (Ext.3)

            И-мэйл хаяг: tsembeldulam@japan-center.mn, amgalan@japan-center.mn 

            Фэйсбүүк хуудас: www.fb.com/Mojc.business

       10)           Гэрчилгээ:

            70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.