КОМПЬЮТЕРЫН СУРГАЛТ

Компьютерийн цогц сургалт

 

Та компьютер ашиглан ажил хэргээ явуулахад өдөр тутам тулгардаг асуудлаа энэхүү Компьютерийн цогц сургалт буюу  анхан шат, интернетийн хэрэглээнээс эхлээд MS-Word, MS-Excel, MS-Powerpoint сургалтыг цогц хэлбэрээр заах сургалтад хамрагдснаар шийдвэрлэх боломжтой юм.  

Анхан шат, интернэт:

Компьютерын бүтэц, үйл ажиллагаа, Windows үйлдлийн системийн бүтэц, программыг хэрхэн ажиллуулахыг заахаас гадна интернэт ашиглан цахим шуудан илгээх, хүлээн авах, интернэт хайлтын систем цахим хуудсуудыг танилцуулж, хэрэгтэй мэдээллээ хэрхэн түргэн шуурхай хайх, татаж авах аргачлалуудыг сурна.

 MS-Word программын үндсэн функцүүдийг эзэмшиж, бизнесийн бичиг баримт боловсруулан, зураг, хүснэгт, график, диаграмм, холбоос хийх  мөн хэвлэх тохиргоо, гарчгийн түүвэр, ишлэл зүүлт хийх гэх мэт аргачлалуудыг сурна.

 MS-Excel программын үндсэн функцуудыг эзэмшиж, хүснэгтэн агуулга боловсруулах, график байгуулах, санхүүгийн тооцоо, цалингийн тооцоо хөтлөх, түгээмэл хэрэглэгддэг томъёоны функцүүдийн хэрэглээ, өгөгдөл эрэмбэлэх, соортлох арга зүй, бүртгэл мэдээлэл хөтлөх, онцгой тооцооллыг нуух, хамгаалах түгжих зэрэг шаардлагатай тохиргоонуудыг заана.

 PowerPoint  Илтгэл тайлан мэдээллийг цэгцтэй бэлтгэх арга зүй, хэрэгслүүд, хөдөлгөөн оруулан сонирхолтой боловсронгуй байдлаар илтгэл бэлтгэх, мөн аудио, видео агуулга ашиглах (интернет орчноос татаж авах), илтгэлийн удирдлага, автоматжуулалт гэх мэт аргачлалыг сурна.

                                                                                                                                  ТӨЛБӨР: 85,000 ТӨГРӨГ

 

  • НЭГ УДААГИЙН ТАНИЛЦУУЛАХ ХИЧЭЭЛ
    • Компьютерийн анхан шатны танилцуулах хичээл болон Оригами буюу цаасан нугалбарын танилцуулах хичээл:
       
      Тус танилцуулах хичээл нь  хоёр агуулгатай бөгөөд:
      ・Компьютерийн талаар анхны мэдлэггүй хүүхдүүдийг хамруулж тэдний мэдлэгийг тэлж цаашид суралцах хүсэл эрмэлзэл төрүүлэх, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
      ・Интернэт ашиглан Оригами буюу цаасан нугалбар хийж сурах талаар заах болно.

      Нас:                 8-аас 11 нас хүртэл
      Болзол:           Компьютерийн анхан шатны мэдлэггүй байх
      Хүүхдийн тоо: 20 хүүхэд (20-с дээш хүүхэдтэй ангийг хоёр анги болгон хувааж заана. )
      Хугацаа:           (Багштай урьдчилж тохирох)
      Төлбөр:           Үнэ төлбөргүй

      Сонирхсон багш, сурагч та бүхэн    11-310879(Ext.4) утсаар холбогдоно уу.
  • 6-Р САРЫН БИЧЭЭЧИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    • Арван хурууны бичээчийн сургалт

      Хугацаа: 6 сарын 2-оос 6 сарын 16
      Хичээлийн цаг: Даваа-Баасан 16:00-18:00
      Төлбөр: 55,000

      ЭНД дарж онлайнаар бүртгүүлнэ үү. Бүртгэл хийгдсэний дараа таны мэйлээр нэхэмжлэх явуулах болно. 

      Дэлгэрэнгүйг: 11-310879 (ext-4) утсаар лавлана уу.

  • АРВАН ХУРУУНЫ БИЧЭЭЧИЙН СУРГАЛТ