сургалт


Япон сангийн япон хэлний боловсролын стандартад тулгуурлан “Анхан шатны
бэлтгэл сургалт-Яриа”, “Анхан шатны бэлтгэл сургалт-Дүрэм” сургалтуудыг 2012 оны 10-р сараас 12-р сар хүртэлх
хугацаанд /тус бүр 40 цаг/ анхан шатны япон хэл суралцах хүсэлтэй хүмүүст зориулан
амжилттайгаар зохион явууллаа.
Энэхүү сургалт
нь япон хэл урьд нь үзэж байгаагүй хүмүүст зориулсан бөгөөд ярианы сургалтанд Япон сангаас гаргасан “Марүгото нюүмон кацүдоо”
сурах бичгийг ашиглан сонсгол, яриаг түлхүү оруулж өгсөн бөгөөд дүрмийн сургалт
нь “Марүгото нюүмон рикаи” сурах бичгийг ашиглан сонсгол, яриа, дүрэм, унших,
бичих зэрэг суралцагчдын олон талын чадваруудыг хөгжүүлэх хэмжээний өргөн цар
хүрээний агуулга бүхий сургалт байлаа.
Сургалтын
явцад сурлагын дүнгээрээ тэргүүлсэн дөрвөн суралцагчийн сэтгэгдлийг та бүхэнд хүргэж
байна.

Гэрэл зураг: /“Анхан шатны бэлтгэл сургалт-Яриа”,
Дүрэм” сургалтын төгсөлтийн гэрчилгээ
гардуулах ёслолд оролцсон төгсөгчид багш нарын хамтаар/
“Анхан шатны
бэлтгэл сургалт-Яриа” сургалтын сурлагын дүнгээр
тэргүүлэгч Э. Баатарбудын
сэтгэгдэл :
Сайн байна уу? Юуны өмнө Монгол Японы Хүний
Нөөцийн Төвийн сургалтанд хамрагдсандаа баяртай байгаагаа илэрхийлэхэд таатай байна.Монгол
Японы Хүний Нөөцийн Төвийн багш нартаа баярлалаа.Монгол Японы Хүний Нөөцийн
Төвийн явуулж буй цогц сургалтууд нь эзнээ олсон, хүнд хүрч үр өгөөжөө өгөн,
өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг хүн бүрт хэрэгтэй, бүр маш их хэрэгтэй байдгаараа
давуу талтай. Мөн багш ажилчид нь ажилдаа өндөр хариуцлагатай ханддаг учир нэр
хүндтэй.
Баатарбуд миний бие Монгол Японы Хүний Нөөцийн
Төвийн япон хэлний ярианы A1 түвшний нэгхэн сургалтанд суралцаад дээр дурьдсан
бүхнийг ойлгож мэдэрлээ. Би энэ сургалтанд суралцсанаараа өөрийгөө болон
гэр бүлээ бусдад танилцуулж чаддаг болсноор зогсохгүй өөрийнхөө сонирхлын талаар
ярих, такси барих, газрын зурагтай харьцах, хүсч буй зүйлээ хаанаас авч болох
талаар ярих, блог унших, хялбар үгээр и-мэйл бичих гэх мэт олон зүйлсийг японоор
ярьж чаддаг болсон. Та бүхэн, тэр дундаа миний дөрвөн найз болох Нандинболор,
Уянга, Номин Эрдэнэ, Дөлгөөн нар маань намайг ангийнхаа хоёр онцын нэгээр
тодорход маш их нөлөөлсөн гэж боддог. Та дөрөвтөө талархаж байна.Түүнчлэн
ангийнхаа дөрвөн багшид баярлаж байна. Ёшиикэ Сакура, Э.Мөнгөнсолонго, Катагири
Жюнжи, Д. Мөнхтуяа багш нартаа чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье.
“Анхан шатны
бэлтгэл сургалт-Дүрэм” сургалтын сурлагын дүнгээр тэргүүлэгч Б. Ариунтуулын сэтгэгдэл
:
Энэ сургалтанд
хамрагдсанаар би япон хэлний багагүй мэдлэгтэй болсон гэж бодож байна.
Сургалтанд хамрагдахад хүндрэлтэй зүйл байгаагүй. Багш нар үргэлж тусалж байсан
болохоор хичээлээ ойлгоход амар байсан. Суралцах явцад олон найз нөхөдтэй
болсон. Би энэ сургалтанд хамрагдсандаа туйлын их баяртай байна.
“Анхан шатны
бэлтгэл сургалт-Дүрэм” сургалтын сурлагын дүнгээр тэргүүлэгч Г. Хишигбуянгийн
сэтгэгдэл :
Сайн байцгаана уу? Монгол Японы Төвийн багш
нараа,
Юуны
өмнө сургалтаараа тэргүүлсэн таван сурагчийн нэгээр шалгаруулан энэхүү захидлыг
бичих болсондоо маш их талархаж байна. Би ДУДС-ийн Монгол зургийн ангийг
төгссөн. Цаашид керамикийн чиглэлээр үргэлжүүлэн суралцах хүсэлтэй бөгөөд энэ
чиглэлээр дэлхийд тэргүүлэгч орны нэг болох Япон улсад суралцах зорилт тавин
Япон хэлийг сонирхон суралцах болсон билээ.
Би
анх Монгол-Японы Төвийг Япон багштай, мөн хичээлээ давтах номын сан,
сургалтын тохилог орчинтой, сургалтын төлбөр боломжийн зэрэг олон давуу
талуудыг нь харж байж сонгосон юм. Сонгон суралцсандаа ч маш их баяртай байна.
Япон, Монгол багш хамтарч хичээлээ
явуулдаг болохоор япон хэлийг зөв дуудлагаар сурч, давхар Монгол багшаараа
тайлбарлуулж байсан болохоор хичээл маш ойлгомжтой байлаа. Мөн сургалтын ном,
CD зэрэг нь маш сонирхолтой, ойлгоход хялбар юм билээ. Надад сургалтын хөтөлбөр
нь маш оновчтой юм шиг санагдсан. Ялангуяа нэг сэдэв хичээл бүрийн дараа
шалгалт авч байсан нь цаашид юун дээр анхаарах, юуг ойлгоогүй үлдсэн зэргээ
мэдэж авч өөртөө дүгнэлт хийхэд тусалж байлаа.
Хичээл
сонирхолтой байсан болоод ч тэр үү, арай илүү их цагаар орсон бол гэж бодож
байлаа. Би аль болох богино хугацаанд ихийг сурахыг хүсэж байсан болоод ч тэр
үү, сургалтын хөтөлбөр бага зэрэг шахуу, мөн илүү их даалгавар өгвөл зүгээр
санагдсан.
Эцэст
нь бүхий л хичээл зүтгэл, сэтгэл зүрхээ зориулан бидэнд хичээл заасан чадварлаг
багш нартаа баярлалаа.
Хүндэтгэсэн: Г.Хишигбуян
Япон хэлний сургалтын тасаг