ХАМТЫН АЖИЛЛАГАА

11 дүгээр сарын 12-ны өдөр Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд Сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн 22 дахь удаагийн тэмцээнийг Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Япон хэлний багш нарын холбоо, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Япон сан хамтран зохион байгуулна.

  Тус тэмцээний албан ёсны нээлт 13 цагаас эхэлнэ. Тэмцээнд урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн 10 ахлах сургуулийг төлөөлөн 10 сурагч, 10 их сургуулийг төлөөлөн 10 оюутан оролцох болно. Энэ жилийн сэдэв бол "Намайг өөрчилсөн хүн, үг, үйл явдал". Оролцогчдын давтагдашгүй өвөрмөц зохион бичлэгүүдийн эздээс эхний 3 байр эзлэгсэд JENESYS2016 хөтөлбөрт хамрагдан долоо хоногийн турш Японд аялах эрхтэй болно. Та бүхнийг өөрийн сургуулийн нэр хүндийг өргөхийн төлөө авьяас чадвараа дайчлан өрсөлдөх оюутан сурагчдыг дэмжихээр хүрэлцэн ирэхийг урьж байна.

  Хэзээ: 11 сарын 12 /Бямба/ 13:00-17:00
  Хаана: Монгол-Япон төв
  Ахлах сургуулийн сурагчид: 13:00 цагаас
  Их сургуулийн оюутнууд: 14:45 цагаас

   Оролцох 10 ахлах сургууль:
・ Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургууль
・ Монгени цогцолбор сургууль
・ Монгол коосэн
・ Наран сургууль
・ Дархан хотын 9-р сургууль
・ 12-р сургууль
・ Шинэ Монгол техник инженерийн коллеж
・ Монгол-Оросын хамтарсан 3-р сургууль
・ Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургууль
・ Yu language school
・ Дархан хотын Оюуны-Ирээдүй цогцолбор сургууль

   Оролцох 10 их, дээд сургууль:
・ Улаанбаатар их сургууль
・ Соёл-Эрдэм дээд сургууль
・ Олон Улс Судлалын дээд сургууль
・ ХААИС
・ МУИС-ийн Орхон сургууль
・ МУИС-ийн Хууль зүйн сургууль
・ ШУТИС - Хамтарсан бакалаврын хөтөлбөр
・ ШУТИС - Коосэн сургалт
・ МУИС-ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар
・ МУБИС

  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    •     Япон улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөгжиж буй орнуудад үзүүлдэг тусламжийг "Хөгжлийн Албан Ёсны Тусламж" (ХАТ) гэж нэрлэдэг. Монгол улсад үзүүлж буй Япон улсын ХАТ нь 1977-79 онд Говь ноолуурын үйлдвэрийг байгуулсанаар эхэлсэн ба Япон улс нь хамгийн их хөрөнгө оруулсан хандивлагч юм.

      Онцлог:    Олон улсын симпозиум, нээлттэй семинар, интернэт сүлжээ ашигласан зайны сургалт семинар зэрэг төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах боломжтой.
      Зорилго:    Монгол, Японы төрийн бус болон ашгийн бус байгууллагуудын зохион байгуулж буй үйл ажиллагаанд анги танхимаа түрээслүүлж, тэрхүү үйл ажиллагаа нь үр дүнтэй зохион байгуулагдсанаар хоёр орны харилцан ойлголцолд түлхэц болох явдал юм.
      Хамрагдах байгууллага: Монгол, Японы хамтарсан үйл ажиллагаа эрхэлж буй төрийн бус болон ашгийн бус байгууллага, Япон улсын Элчин сайдын Яам, ЖАЙКА, МУИС хамрагддаг.
       

       
                   
  • Монгол-Японы Төвийн 5 жилийн ойгоор зохиогдсон арга хэмжээнүүд
    •     Монгол-Японы Төв нь Монгол улсын зах зээлийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц хүний нөөцийг хөгжүүлэх болон Монгол, Япон хоёр орны харилцааг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байсан. 2002 оны 6-р сард болсон Төвийн нээлтийн ёслол болон 5 жилийн ойн ёслолын арга хэмжээнд Японы эрхэм хүндэт төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон билээ. Хүндэт төлөөлөгчид, 5 жилийн ойн ёслолын арга хэмжээн дээр Монгол-Японы Төв нь Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

          Улмаар Төвийн 5 жилийн ойн дурсгалын самбарын нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол улсын ерөнхий сайд М.Энхболд, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ичихаши Ясүёши нар оролцсон ба Монгол улсын ерөнхий сайд М.Энхболд, Монгол улс тогтвортой хөгжлийн шинэ үе шатанд орсоор байгаа өнөө үед хурдацтай хөгжих эдийн засгийг бүтээн байгуулахад чадварлаг боловсон хүчин бэлтгэх явдал нь нэн чухал бөгөөд үүнд Монгол-Японы Төв нь ихээхэн хувь нэмэр оруулж байгааг өндрөөр үнэлж байгаагаа тэмдэглэлээ.

          Тус дурсгалын самбар нь Төвийн барилгын зүүн өмнө хэсэгт байрлах ба самбар дээр дурсгалын үгс, хоёр орны төрийн далбаа, Төвийн болон ЖАЙКА-ийн лого зэргийг 180 см өндөр, 50 см өргөнтэй шилэн дээр сийлэн, никель багананд суурилуулсан байна. Төлөөлөгчид Төвийн зурагт үлгэр, нугалбар цаасан урлаг, анхан шатны компьютерийн сургалтуудтай танилцсан билээ.
  • Японы кимоно хуримын өмсгөлийг тольдохуй
    •     Монгол-Японы төвөөр үйлчлүүлэгчдийн тоо нэг саяд хүрснийг тохиолдуулан, 9-р сарын 12-ны бямба гарагт “Японы Кимоно: Хуримын өмсгөлийг тольдохуй” хэмээх үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааг 150 гаруй хүн үзэж сонирхсон бөгөөд Японоос Ямано урсгалын өмсгөлийн кимоно өмсгөх арга зүйн багш Фүжишима Кэйко, Такэхара Наоко, Ишии Юмиэ нар уригдан ирж оролцлоо. Тус үйл ажиллагаанд Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кидокоро Такүо болон ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын дарга Ишида Юкио нар уригдан оролцож, өөрсдийн мэндчилгээг дэвшүүлсэн юм.

          Үйл ажиллагааг ерөнхийд нь 4 хэсэгт хувааж танилцуулсан бөгөөд 1-р хэсэгт японы үндэсний хувцас болох кимоногийн талаарх танилцуулга, 2-р хэсэгт хуримын ёслолын талаарх тайлбар танилцуулга, 3-р хэсэгт ганцаараа хэрхэн кимоно өмсөх талаарх үзүүлбэр, 4-р хэсэгт кимоногийн бүсийг хэдэн янзаар хэрхэн бүсэлдэг талаарх үзүүлбэрүүд тус тус багтсан билээ. Төгсгөлд нь үзэгчдийн сонирхсон асуултанд хариулж, мөн кимоно өмссөн загвар үзүүлэгчдийн сэтгэгдлийг сонссон юм. Кимоно үзүүлбэр дээрх тайлбаруудыг доор сийрүүллээ.

       
      Японы үндэсний хувцас болох кимоногийн талаарх товч танилцуулга:
          Кимоно нь ерөнхийдөө хэлбэр болон өмсгөлийн хувьд монгол үндэсний дээлтэй төстэй боловч ханцуйн хувьд арай өөр, мөн бүсний хувьд онцлогтой. Өнөөгийн Японд өдөр тутамдаа кимоно өмсдөг хүн бараг байхгүй болсон бөгөөд уламжлалт баяр ёслолын үеэр кимоно өмсдөг. Япон хүн хамгийн эхлээд “Омияамайри” буюу сүмд мөргөл үйлдэхдээ кимоно өмсдөг.

          “Омияамайри” гэдэг нь хүүхэд төрснөөс хойш сар орчмын дараа сүмд очиж мөргөл үйлдэх ёсыг хэлж байгаа юм. Хүүхэд эрүүл төрсөнд талархаж, мөн цаашдаа ч эсэн мэнд өсөж торнихийг хүсэж мөргөл үйлддэг. Мөн гэр бүлийн зураг авахуулах явдал ч байдаг. Түүний дараа, “Шичигосан” хэмээх ёслол болдог. “Шичигосан” ёслол нь хүүхдийн хүйсээс шалтгаалж, насны хувьд өөр өөр байна. Эрэгтэй хүүхэд 5 настайдаа, эмэгтэй хүүхэд 3 болон 7 настайдаа 2 удаа энэхүү ёслолыг тэмдэглэдэг. Энэ үеэр хүүхдээ эрүүл өсөж торниж байгаад талархан, мөн цаашдынх нь аз жаргалыг хүсэж сүмд очиж мөргөл үйлддэг. Эрэгтэй хүүхэд энэ үеэс эхлэн “Хакама” хэмээх өмсгөлийг өмсөж насанд хүрсэн хүнтэй адил кимоно өмсөж эхэлдэг.

          Эмэгтэй хүүхдийн хувьд “13 насны мөргөл” хэмээх ёслолоор 13 нас хүрч байж, насанд хүрсэн хүнтэй адилхан кимоно өмсдөг ёс байдаг боловч одоо энэхүү “13 насны мөргөл” гэдгийг хийдэг хүн их ховор болжээ. Японд 20 нас хүрэхээр насанд хүрсэний баяр хийдэг. Насанд хүрсэн баяраа тэмдэглэж орон нутаг бүрт томоохон баяр ёслол болдог. Энэхүү баярт оролцож байгаа ихэнх охид кимоно өмсөж ирдэг болохоор ёслолын танхим маш гоёмсог харагддаг.

          Охид “Фүрисодэ” хэмээх урт ханцуйтай кимоно өмсдөг. Энэхүү урт ханцуйтай кимоног зөвхөн гэрлээгүй эмэгтэйчүүд л өмсөх бөгөөд эмэгтэй хүний залуу насыг илтгэсэн байдаг онцлогтой. Энэ баярт эрэгтэйчүүд ихэвчлэн костюм пиджак өмсөх боловч сүүлийн үед кимоно өмсөх хандлага ихсэж, хакама өмсөж оролцох хүмүүс нэмэгдэх болсон байна. Мөн, их сургуулийн төгсөлтийн баяраар кимоно өмсдөг. Эмэгтэй оюутнууд кимоногоос гадна, хакама өмсөх нь ихсэж байгаа аж. Энэ нь дээр үед Японд эмэгтэй оюутнууд хичээлдээ явахдаа хакама өмсөж явдаг байснаас улбаатай бололтой.



       
      Хуримын ёслолын талаарх тайлбар танилцуулга:
          Япон хүн хуримын ёслолын үеэр хамгийн ганган хээнцэр кимоно өмсдөг.
      Эрэгтэйн хуримын өмсгөл болох хар өнгөтэй кимоног “Күромонпүкү” гэдэг бөгөөд Японы сүмо бөхийн Ёкозүнагийн ёслолын үед өмсдөг кимонотой адилхан байдаг. Энэ бол Японы хамгийн дээд зэрэглэлийн ёслолын хувцас юм.

          Эмэгтэйн хуримын өмсгөл болох кимоног “Широмүкү” гэж нэрлэдэг. “Широмүкү” кимоно нь угтаа самүрайн гэрт бэр болон очиж байгаа бүсгүйн хувцас байжээ. Дээр үеэс, японд цагаан өнгө бол нарны туяаны өнгө, ариун дээд өнгө хэмээгдэж ирсэн тул, 1200-аад жилийн өмнөөс дан цагаан өнгө шинэ бэрийн хуримын хувцасны өнгө болжээ. Хуримын үед бэр “Ватабооши” хэмээх өмсгөлийг толгойдоо өмсөх ба энэ өмсгөл нь эмэгтэйн толгой огт харагдахгүй байхаар хийгдсэн байдаг. “Ватабооши” нь 1500 оноос хойш самүрайн гэр бүлийн эмэгтэйчүүд гадагш гарахдаа, богино ханцуйтай, богино хормойтой “Косодэ” хэмээх кимоногоор толгойгоо халхалж өмсдөг байсан “Казүки” гэдэг толгойн өмсгөлөөс үүдэлтэй ажээ.

          1600 оноос хойш, тэр нь өөрчлөгдөж, хөвөн даавуугаар хийгдсэн “Ватабооши”-ийг залуу эмэгтэйчүүдэд өмсгөдөг болсон.
      Анхандаа, гадагш гарахад тоос шороо болон хүйтнээс хамгаалах зориулалтаар ашиглагдаж байсан. “Ватабооши”-ийг хуримын даашинзтай адил хуримын ёслол дуусах хүртэл бэр нөхрөөсөө өөр хүнд царайгаа харуулахгүй гэдэг үзлийн улмаас хуримын кимонод оруулах болсон гэдэг. Энэхүү ёслолын үйл ажиллагааны дараа, хуримын хүлээн авалт найр болдог. Энэ үеэр эмэгтэй нь кимоногоо сольж, үчикакэ буюу хурц тод өнгийн хээтэй кимоно өмсөнө. Ерөнхийдөө, ёслолын үйл ажиллагаанд цагаан өнгийн, найр цэнгээний үед хурц тод өнгийн хээтэй кимоно өмсдөг. Бэрийн үсний засалтыг “Бүнкинтакашимада” гэж хэлдэг ба 70 жилийн өмнөх үе хүртэл өөрсдөө үсээ засдаг байсан. “Бүнкинтакашимада”-д хэрэглэх толгойн гоёл нь ихэвчлэн самтайгаа нийлээд нийт 6 ширхэг нь 1 багц болдог. “Широмүкү” кимоно өмсөхдөө дээд зэргийн толгойн гоёл болох сувдан хатгуурыг үсэндээ зүүдэг байна.

          Японд хуримын үеэр кимоно өмсөхөөс өөр бусад үед бараг өмсдөггүй.
      Хуриманд уригдаж очихдоо кимоно өмсөж очих хүн ч байдаг.
      Урт ханцуйтай “Фүрисодэ” кимоног зөвхөн гэрлээгүй хүмүүс өмсөх ба гэрлэсэн эмэгтэй богино ханцуйтай кимоно өмсдөг. Эрэгтэй хүн хуриманд костюм пиджак өмсөж очих ба кимоно өмсөж очих хүн бараг байдаггүй аж.

       
      Ганцаараа хэрхэн кимоно өмсөх талаарх үзүүлбэр:
      Японы кимоног өөрөө ганцаараа ч өмсөх боломжтой бөгөөд өмсөхөд нилээд олон зүйлүүд хэрэглэгддэг. Кимоно өмсөх үед өмсөх гутал нь бас тусдаа өөр байх ба “Зоори” өмсөнө. “Зоори” гэдэг нь хөлийн эрхий ба долоовор хурууны дунд уяа бүхий углааш маягтай гутал байдаг учраас оймс нь ч үүнтэйгээ адил эрхий ба долоовор хурууны хооронд өмсөхөд зориулагдаж хийгдсэн байх ба оймсыг нь “Таби” гэж нэрлэдэг.
      Кимоногийн бүсийг хэдэн янзаар хэрхэн бүсэлдэг талаарх үзүүлбэр:
          Японы кимоно нь монгол үндэсний дээлийг бодвол бүсийг нь бүслэхэд их хэцүү боловч, нэг урт бүсийг олон янзаар бүслэх боломжтой юм. Эрэгтэй хүний бүс эмэгтэй хүний бүсийг бодвол нарийнхан байдаг байна.
      Бүс нь “Мару-оби”, “Фүкүро-оби”, “Нагоя-оби” гэх мэт хэд хэдэн төрөл байдаг.
      Энэ удаагийн үйл ажиллагаанд манай төвийн ажилтнууд болон цагийн багш нар оролцлоо. Бэрийн хуримын кимоног ажилтан Саранзаяа, хүргэний хуримын кимоног ажилтан Ган-Эрдэнэ, Фүрисодэ кимоног ажилтан Мөнгөнсолонго, энгийн үед өмсдөг кимоног ажилтан Сайнхүү нар өмсөж сонирхууллаа. Хөтлөгчөөр багш Цүкикава, Ёшиикэ,орчуулагчаар ажилтан Мөнхбаясгалан нар ажиллалаа.
      Энэ удаагийн үйл ажиллагаа маань кимоно өмсгөгч багш нар, загвар үзүүлэгчид, хөтлөгч, нийт оролцогчдын хамтын хүч хөдөлмөр, хүчин чармайлтаар амжилттай явагдаж өндөрлөснийг тэмдэглэн хэлье.

          Ингээд оролцогчид маань өөрсдийн сонирхсон асуултаа асууж, мөн загвар үзүүлэгч нартай хамт зургаа авахуулах зэргээр цагийг хөгжилтэй өнгөрүүлж чадсан байхаа гэж бодож байна. Иймэрхүү үзүүлбэр тоглолт Японд ч гэсэн тэр болгон болоод байдаггүй аж. Ийнхүү Монголчууд бидний хувьд Японы хуримын кимоног ойроос харах завшаан тохиолоо. Цаашид манай 2 орны соёлын харилцаа өргөжин тэлж, Монгол, Япон хоёр орны ард түмний харилцан ойлголцол улам бүр гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байна.
      (Цагийн ажилтан Ц.Мөнхбаясгалан)
  • Интернэтийн цаасан нугалбарын хичээл
    • Зорилго: Японы соёлын нэгэн хэсэг болох цаасан нугалбараар дамжуулан хүүхэд багачуудад мэдээллийн технологийн давуу талыг ойлгуулахын зэрэгцээ Япон орны соёлын өвөөс танилцуулдаг. Хичээлийн төгсгөлд Японы уламжлалт зурагт үлгэрийг уншиж өгч, үлгэрээр дамжуулан хүүхэд багачуудад сургамж өгдөг.

      Онцлог:    Япон орны соёлыг танилцуулахын хамт хүүхэд багачуудад интернэтийн талаар бага боловч мэдлэг олгох явдал юм. Энэхүү сургалтын хүрээнд Улаанбаатар хотод төдийгүй хөдөө орон нутагт тухайлбал, Орхон, Дархан, Өмнөговь, Хэнтий, Булган, Төв, Дорноговь, Сүхбаатар, Хөвсгөл, Сэлэнгэ, Ховд аймгуудад очиж хичээл заагаад байна.

      Оролцогчид: Дунд сургуулийн 3-6-р ангийн сурагчид
  • Нээлттэй семинар
    • Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв нь байгуулагдсан цагаасаа хойш хоёр орны харилцааг өргөжүүлэн дэмжих үйл ажиллагааны хүрээнд “Нээлттэй Семинар”-ийг тогтмол зохион явуулж ирсэн билээ. Энэхүү нээлттэй семинарт Монгол улсад ажиллаж буй япон, монгол мэргэжилтнүүдийг багшаар урьдаг ба Монголын энгийн иргэдийн мэдлэг боловсролд хувь нэмэр оруулах явдлыг зорилгоо болгож байгаа болно.
      2010 он
      49-р нээлттэй семинар 2010 оны 6-р сарын 18 өдөр /Баасан/ 
      “Электроникжсон эриний амин зүрх, тархи чухам юу вэ?”
      Илтгэгч: “System LSI Технологийн Сургууль”-ийн захирал, инженерийн ухааны доктор, “System Center” XK-ний Ерөнхий захирал
      Кавасаки Тацүо
      48-р нээлттэй семинар 2010 оны 3-р сарын 20 өдөр /Бямба/ 
      “Бизнесийн шинэ санаа төлөвлөлт ба байгууллагын доторх бүтээлч уур амьсгалыг бүрлүүлэх нь”
      Илтгэгч: Монгол Улсын Гадаад Харилцааны Яамны худалаа хөрөнгө оруулалтын зөвлөх, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ын мэргэжилтэн 
      Мацүока Кацүтакэ
      47-р нээлттэй семинар 2010 оны 3-р сарын 20 өдөр /Бямба/ 
      “Бизнесийн шинэ санаа төлөвлөлт ба байгууллагын доторх бүтээлч уур амьсгалыг бүрлүүлэх нь”
      Илтгэгч: Монгол Улсын Гадаад Харилцааны Яамны худалаа хөрөнгө оруулалтын зөвлөх, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ын мэргэжилтэн 
      Мацүока Кацүтакэ
      46-р нээлттэй семинар             2010 оны 3-р сарын 20 өдөр /Бямба/ 
      “Бизнесийн шинэ санаа төлөвлөлт ба байгууллагын доторх бүтээлч уур амьсгалыг бүрлүүлэх нь”
      Илтгэгч: Монгол Улсын Гадаад Харилцааны Яамны худалаа хөрөнгө оруулалтын зөвлөх, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ын мэргэжилтэн 
      Мацүока Кацүтакэ
      45-р нээлттэй семинар             2010 оны 2-р сарын 26 өдөр /Баасан/ 
      “Япон, Монголын хүрээлэн буй орчин”
      Илтгэгч: Монгол Улсын ШУА-ийн Газар зүйн хүрээлэнгийн захирал академич,доктор профессор
      Д. Доржготов
      44-р нээлттэй семинар             2010 оны 1-р сарын 30 өдөр /Бямба/ 
      “Монгол орны нуур гол горхины бохирдолт, тулгамдаж буй асуудлууд”
      Илтгэгч: Монгол Улсын Их Сургуулийн Биологийн Факультет, Ургамал судлалын тэнхимийн эрхлэгч, Усны судалгааны төвийн эрхлэгч доктор 
      Н. Сонинхишиг
      2009 он
      43-р нээлттэй семинар             2009 оны 12-р сарын 16 өдөр /Лхагва/ 
      “Ядуурал ба шилжих хөдөлгөөн”
      Илтгэгч: Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургуулийн Хүн амын сургалт судалгааны төвийн эрхлэгч доктор 
      Ц. Болормаа
      42-р нээлттэй семинар             2009 оны 9-р сарын 25 өдөр /Баасан/ 
      “Улаанбаатар хотын агаарын бохирдол”
      Илтгэгч: Монгол Улсын Их Сургуулийн Газарзүй-Геологийн факультетын ахлах багш, газарзүйн ухааны доктор 
      Ч. Сономдагва
      41-р нээлттэй семинар            2009 оны 6-р сарын 20 өдөр /Бямба/ 
      “Монгол орны газар тариалан, мал аж ахуйн өнөөгийн байдал” -Мал аж ахуй, газар тариалан хосолсон загвар аж 
      ахуйн хөгжлийг дэмжих төсөл
      Илтгэгч: ЖАЙКА-ийн -"Мал аж ахуй, газар тариалан хосолсон загвар аж ахуйн хөгжлийг дэмжих төсөл"- ийн 
      ахлах зөвлөх, мэргэжилтэн Киношита Хироаки 
      40-р нээлттэй семинар            2009 оны 5-р сарын 23 өдөр /Бямба/ 
      “Иргэд өөрсдийн хүсэл зорилгоор нэгдэн хүрээлэн буй орчны үзэмж /ландшафт/-ээ хамгаалах, арчлан тордох 
      нь” -Өгий нуурын экосистемийг хамгаалах төсөл
      Илтгэгч: ЖАЙКА-ийн “Өгий нуурын экосистемийг хамгаалах төсөл”-ийн зохицуулагч мэргэжилтэн Сато Шинго 
      39-р нээлттэй семинар            2009 оны 4-р сарын 4 өдөр /Бямба/ 
      “Монголчуудын гоо сайханы соёлын хөгжил, өөрчлөлт”
      Илтгэгч: Соёл Урлагийн Их Сургуулийн Ахлах багш, докторант Алтанцэцэг
      2008 он
      38-р нээлттэй семинар                2009 оны 2-р сарын 14 өдөр /Бямба/ 
      “Монгол улс дахь Амьтны эрх хамгааллын уламжлал, шинэчлэл”
      Илтгэгч: “Амьтны эрх хамгаалах сан” ТББ –ын тэргүүн С. Дамдинсүрэн
      37-р нээлттэй семинар                2009 оны 1-р сарын 24 өдөр /Бямба/ 
      “Монгол орны эмийн чанартай эрдсийн түүхий эдийн судалгаа, уламжлалт нано технологи” 
      Илтгэгч: Химийн шинжлэх ухааны доктор, профессор Ж. Оюун 
      36-р нээлттэй семинар                2008 оны 12-р сарын 20 өдөр /Бямба/
      “Монгол хөөмийн үүсэл, хөөмий сурах арга” 
      Илтгэгч: СУИС-ийн Хөөмийн ахлах багш Б.Одсүрэн 
      35-р нээлттэй семинар                2008 оны 11-р сарын 29 өдөр /Бямба/ 
      “Монгол уран бичлэгийн тухай” 
      Илтгэгч: Монголын уран бичээч, судлаач, багш Жалайр Батбаяр
      34-р нээлттэй семинар                2008 оны 10-р сарын 25 өдөр /Бямба/ 
      “Гэр бүл төлөвлөлт ” 
      Илтгэгч: Улаанбаатар Дээд Сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, гэр бүл судлаач, 
      Шинжлэх ухааны доктор, профессор Т. Намжил
      33-р нээлттэй семинар                2008 оны 9-р сарын 13 өдөр /Бямба/
      ”Стресс гэж юу вэ? 
      Илтгэгч: “Сэтгэлийн толь” төвийн сэтгэлзүйч, МУИС-ийн доктроант Б. Ууганцэцэг 
      32-р нээлттэй семинар               2008 оны 6-р сарын 18 өдөр /Лхагва/ 
      “Монгол нутаг дахь хүрэл-төмрийн эрин үеийн архелогийн шинэ дурсгалууд” 
      Илтгэгч : Улаанбаатар Их Сургуулийн Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч, доктор профессор Д. Эрдэнэбаатар 
      31-р нээлттэй семинар               2008 оны 5-р сарын 17 өдөр /Бямба/ 
      “Хоолыг яагаад эм шиг идэж чаддаггүй вэ? ” 
      Илтгэгч : “Соёолж “ төвийн захирал, “Монголын лектор” төвийн жинхэнэ гишүүн Б. Гэрэлмаа 
      30-р нээлттэй семинар               2008 оны 4-р сарын 19 өдөр /Бямба/ 
      “Монголын Үндэсний номын сангийн үнэт ховор номын музейн танилцуулга”
      Илтгэгч : Монголын орчуулагчдын холбооны ерөнхийлөгч, Монголын үндэсний төв номын сангийн 
      захирал Г. Аким
      29-р нээлттэй семинар              2008 оны 3-р сарын 22 өдөр /Бямба/ 
      “Байгууллагын менежментийн үндэс болон улсын эдийн засгийн бодлого” 
      Илтгэгч : Монголын худалдаа аж үйлдвэрийн яам Гадаад худалдааны бодлого зохицуулалтын 
      зөвлөх, ЖАЙКА-ийн Мэргэжилтэн Мацүока Кацүтака
      28-р нээлттэй семинар              2008 оны 2-р сарын 27 өдөр /Лхагва/ 
      “Бөө болон бөө мөргөл хэмээгчийг тодорхойлохуй” 
      Илтгэгч : Монгол Улсын Их Сургуулийн Нийгэм - Соёлын тэнхимийн профессор Д. Бум-очир
      2007 он
      27-р нээлттэй семинар            2007 оны 11-р сарын 16 өдөр /Бямба/ 
      “Монгол дахь Жендэрийн асуудал” 
      Илтгэгч : “Тогтвортой хөгжил жендер” төвийн тэргүүн Т. Амгалан
      26-р нээлттэй семинар            2007 оны 10- рсарын 27 өдөр /Бямба/ 
      “Тогтвортой аялал жуулчлал ба орон нутаг судлалыг таниулах нь” 
      Илтгэгч : ЖАЙКА-ийн сайн дурын гишүүн Мүраока Садао
      25-р нээлттэй семинар            2007 оны 9-р сарын 29 өдөр /Бямба/ 
      “Цөлжилт ба түүний учир шалтгаан” 
      Илтгэгч : ХААИС –ийн Экологи Технологийн Хөгжлийн Сургуулийн захирал, Биологийн шинжлэх
      ухааны доктор Н. Эрдэнэцогт 
      24-р нээлттэй семинар            2007 оны 6-р сарын 21 өдөр /Бямба/ 
      “Монгол, Японы найрамдалт шинэ харилцаа – өнгөрсөн, одоо, ирээдүй” 
      Илтгэгч : Монгол –Японы найрамдалын нийгэмлэгийн тэргүүн, Монгол улсын ерөнхий сайд асан Д. Содном
      23-р нээлттэй семинар            2007 оны 6-р сарын 11 өдөр /Бямба/ 
      “Самүрайн оюун санаа ба Монголчуудын үнэлэмж” 
      Илтгэгч : Япон-Монголын соёл утга зохиолын төвийн тэргүүн, Монголын Го даамын холбооны тэргүүн
      Д. Төмөрбаатар 
      22-р нээлттэй семинар            2007 оны 5-р сарын 19 өдөр /Бямба/ 
      “Монгол мал аж ахуй ” 
      Илтгэгч : МУИС-ийн Нүүдэл, соёл иргэншил судлалын төвийн эрхлэгч, Хэл шинжлэлийн ухааны доктор С. Дулам 
      21-р нээлттэй семинар            2007 оны 4-р сарын 21 өдөр /Бямба/ 
      “Монголын говиос олдсон үлэг гүрвэлийн хосгүй жишгүүд ” 
      Илтгэгч : ШУА-ийн Палеонтологийн төвийн захирал Р. Барсболд
      2006 он
      20-р нээлттэй семинар            2007 оны 3-р сарын 24 өдөр /Бямба/ 
      “Монголын археологийн дурсгалууд: судалгааны зарим шинэ үр дүнгээс”
      Илтгэгч : ШУА-ийн Архелогийн хүрээлэнгийн секторын эрхлэгч Б. Цогтбаатар
      19-р нээлттэй семинар            2007 оны 2-р сарын 10 өдөр /Бямба/ 
      “Монголын нүүдлийн соёл иргэншлийн тухай зурвас өгүүлэх нь” 
      Илтгэгч : МУИС-ийн Нүүдэл, соёл иргэншил судлалын төвийн эрхлэгч, Хэл шинжлэлийн ухааны доктор С. Дулам 
      18-р нээлттэй семинар            2007 оны 1-р сарын 5 өдөр /Баасан/ 
      “Улаанбаатар хотын хогны асуудал –Байгаль орчинд ээлтэй нийгмийг бий болгох нь”
      Илтгэгч : ЖАЙКА Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын мастер төлөвлөгөө боловсруулах судалгааны хэсэг 
      17-р нээлттэй семинар            2006 оны 12-р сарын 16 өдөр /Бямба/ 
      “Морин хуур ба түүний гайхамшиг” 
      Илтгэгч : Монголын морин хуурын чуулгын хөгжимчин Б. Уянга
      2005 он
      16-р нээлттэй семинар          2005 оны 6-р сарын 21 өдөр /Мягмар/ 
      “Монгол дахь малын халдварт өвчин” 
      Илтгэгч : Малын гоц халдварт өвчин судлалын төв З. Батсүх
      15-р нээлттэй семинар          2005 оны 6-р сарын 17 өдөр /Баасан/ 
      “Программ хангамжийн зайн хөгжүүлэлтийг Япон руу экспортлох боломж” 
      Илтгэгч : А. Отгонбаяр
      2004 он
      14-р нээлттэй семинар          2004 оны 11-р сарын 25 өдөр /Пүрэв/ 
      “Монголын дээд боловсролын системийн тухай - Математикийн хичээлийг яагаад сурдаг вэ?” 
      Илтгэгч : МУИС А. Амарзаяа
      13-р нээлттэй семинар          2004 оны 9-р сарын 17 өдөр /Баасан/ 
      “Улаанбаатар хотын хөрс химийн нэгдлүүдээр бохирдсон байдал” 
      Илтгэгч : МУШУТИС Камо Ёшиаки
      12-р нээлттэй семинар          2004 оны 2-р сарын 6 өдөр /Даваа/ 
      Монголын залуучуудад илгээх “Эрдмийг эрхэмлэх ухаан” 
      Илтгэгч : Жаргалсайхан 
      11-р нээлттэй семинар           2004 оны 4-р сарын 9 өдөр /Баасан/ 
      “Японы эрчим хүчний түүх” 
      Илтгэгч : ЖАЙКА-ийн мэргэжилтэн Накакүма Сэйго
      10-р нээлттэй семинар           2004 оны 2-р сарын 6 өдөр /Мягмар/ 
      “Монголын биотехнологийн хөгжлийн боломж”
      Илтгэгч : ХААИС-ийн профессор Э. Амар
      2003 он
      9-р нээлттэй семинар          2003 оны 10-р сарын 21 өдөр /Мягмар/
      “Монголын менежмент ба Монголын бизнеийн ирээдүй”
      Илтгэгч : ЖАЙКА-ийн сайн дурын гишүүн Мотояама
      8-р нээлттэй семинар          2003 оны 9-р сарын 12 өдөр /Мягмар/
      “Монголын ашигт ургамлын өнөөгийн байдал”
      Илтгэгч : МУИС-ийн дэд профессор Ж. Батхүү
      7-р нээлттэй семинар          2003 оны 6-р сарын 27 өдөр /Баасан/
      “Монголын төмөр замын түүх болон ирээдүй”
      Илтгэгч : ЖАЙКА-ийн мэргэжилтэн Миүра Ёшинобү
      6-р нээлттэй семинар          2003 оны 3-р сарын 27 өдөр /Пүрэв/ 
      “Монголын хөдөө аж ахуйн өнөөгийн байдал”
      Илтгэгч : ЖАЙКА-ийн мэргэжилтэн Шизүки Юкио
      5-р нээлттэй семинар           2003 оны 2-р сарын 21 өдөр /Баасан/
      “Монголын Банкны өнөөгийн байдал”
      Илтгэгч : ЖАЙКА-ийн мэргэжилтэн Танака Шинзо
      2002 oн
      4-р нээлттэй семинар                    2002 оны 12-р сарын 23 өдөр /Даваа/
      “Монгол ба Японы геологийн түүх”
      Илтгэгч : ЖАЙКА-ийн мэргэжилтэн Такахаши Юүхэи
      3-р нээлттэй семинар                    2002 оны 11-р сарын 29 өдөр /Баасан/
      “Монголын мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн хөгжлийн боломж”
      Илтгэгч : ЖАЙКА-ийн IT сургалтын мэргэжилтэн Идэ Хироюки
      2-р нээлттэй семинар                    2002 оны 10-р сарын 30 өдөр /Лхагва/
      “Монгол дахь гадаад худалдаа, санхүү”
      Илтгэгч : ЖАЙКА-ийн мэргэжилтэн Күбота Масарү
      Анхдугаар нээлттэй семинар          2002 оны 9-р сарын 6 өдөр /Баасан/
      “Монголын зэрлэг амьтан, ургамал ба тогтвортой хөгжил”
      Илтгэгч : ЖАЙКА-ийн мэргэжилтэн Цүбоүчи Тошинори
  • Монгол-Японы Төвийн форум
    • Зорилго: Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн үйл ажиллагааны нэг томоохон зорилго нь Монгол, Япон хоёр орны хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд оршдог. Энэ зорилгын хүрээнд Монгол-Японы Төвийн Форум зохион явуулдаг билээ.
      Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн Форум нь Монголын бодит байдал, тулгамдаж буй асуудал, түүнийг гэтлэн давах арга замын талаар ярилцдаг.
      Онцлог:    Монгол, Японы эрдэмтэн, судлаач мэргэжилтнүүд илтгэл тавин, иргэд оролцон чөлөөтэй санал бодлоо солилцдог.
      Оролцогчид:    Монгол, Япон орны иргэд
      Өнөөг хүртэл нийт 6 удаагийн форум зохион байгуулсан
       
      VI Форум 2007 оны 3-р сарын 22              “Монгол улсын зах зээлийн эдийн засгийн хөгжил ба жижиг дунд бизнесийн байгууллагын хөгжилд тулгарч буй асуудал”
      Илтгэгч:
      Үйлдвэр Худалдааны Яамны дэд сайд Я. Содбаатар
      Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэх холбооны ерөнхийлөгч Л. Нямсамбуу
      Монгол-Японы Төвийн захирал Инагаки Томиказү
      КАЙЗЕН холбооны ерөнхийлөгч Д. Очирхуяг
      Deren Auto Service ХХК-ий захирал Г. Мөнхчулуун
      ХААН Банкны УБ хотын зээлийн газрын захирал Ч. Түвдэндорж
      Жижиг дунд үйлдвэрийг дэмжих газрын төлөөлөл
      Тоо: 76
      V Форум 2006 оны 3-р сарын 17              “Монголын хөдөөгийн хөгжил: Хөдөөгийн дэх боловсролын өнөөгийн байдал тулгамдсан асуудлууд”
      Илтгэгч:
      БСШУЯ-ны боловсролын газрын ерөнхий боловсролын газрын ахлах мэргэжилтэн Нэргүй
      ЖАЙКА-ийн төлөөлөгчийн газрын дарга Мория Цүтомү
      Боловсрол суваг телевизийн сургалт хариуцсан редактор Назгуль
      Говь-Алтай аймгийн Боловсрол,соёлын газрын дарга Ж. Эрдэнэ
      Завхан аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Ө. Чулуунбаатар
      Өмнөговь аймгийн Боловсрол, соёлын газрын ахлах мэргэжилтэн П. Оюунчимэг
      Сүхбаатар аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Д. Сэнгэдорж
      Тоо: 93
      IV Форум 2005 оны 3-р сарын 18            “Монголын хөдөөгийн хөгжил: Хөдөө орон нутгийн эдийн засгийн үйл ажиллагааны байдал”
      Илтгэгч:
      УИХ гишүүн Г. Занданшатар
      Монгол дахь Японы ЭСЯ-ны элчин зөвлөх Т. Шимизү
      Баянхонгор аймгийн засаг дарга асан Б. Чойжилсүрэн
      Говь-Алтай аймгийн төлөөлөгч Р. Дагвадорж
      Дундговь аймгийн төлөөлөгч О. Ганхуяг
      Өмнөговь аймгийн төлөөлөгч Б. Мядав
      Увс аймгийн төлөөлөгч М. Анхбаяр
      Тоо: 111
      III Форум 2003 оны 12-р сарын 11         “Улаанбаатар хот руу чиглэсэн хүн амын шилжилт, төвлөрлийн асуудал”
      Илтгэгч:
      БСШУЯ-ны санхүү эдийн засгийн захирал П. Гансүх
      МУИС-ийн ЭЗС-ийн хүн ам зүйн төвийн А. Солонго
      Нийслэлийн статистикийн албаны дарга Ч. Баянчимэг
      Нийслэлийн ЗДТГ-ын шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн Ж. Гэрэлчимэг
      Нийгмийн хамгаалал газарын дарга Н. Нарангэрэл
      ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөвлөлт хяналтын мэргэжилтэн С. Мацүмото
      ЖАЙКА-ийн ажилтан Т. Томихара
      Тоо: 73
      II Форум 2003 оны 6-р сарын 21          “Зах зээлийн эдийн засаг дахь мал аж ахуй: МАА-н бүтээгдхүүний арилжааг төгөлдөржүүлэх арга зам хориглолт”
      Илтгэгч:
      Б. Биньеэ ХААЯ-ын стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга
      Д. Батмөнх ХААИС-ийн менежментийн сургуулийн захирал
      Мори Шин Учи. АЙ-Эм-Жи(XXK) захирал
      Мацуда Масахиро Япон Улсын ХАА-н Хоршооллогчдын Төвийн нэгдсэн төлөвлөлтийн хэлтсийн хяналтын мэргэжилтэн
      Д. Батмөнх Монголын ХАА хоршоологчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч
      Тоо: 37
      Мини Форум 2003 оны 1-р сарын 18       “Зах зээлийн нөхцөл дэх ХАА-д тулгарч буй зарим асуудлууд”
      Илтгэгч:
      Улс төрийн бодлого судалгааны төвийн захирал А. Энх-Амгалан
      ХААДС-ийн дэд захирал А. Бакей
      ЖАЙКА-ийн мэргэжилтэн Сүзүки Юкио
      Хас банкны гүйцэтгэх захирал Ч. Ганхуяг
      Тоо: 37
      I Форум 2002 оны 6-р сарын 22             “Даяаршил ба Монгол Улсын хөгжил”
      Илтгэгч:
      Япон угсаатны зүйн үндэсний хүрээлэнгийн профессор, доктор Мацүбара Масатакэ
      Японы Такүшёкү Их сургуулийн олон улсын хөгжлийн тэнхмийн профессор Ясүда Осамү
      УИХ-ын гишүүн, УИХ-ын төсвийн байнгын хорооны дарга Батсайхан
      Улсын боловсролын бодлого судалгааны газар Ерөнхий мэргэжилтэн Сасаи Хироми
      БСШУЯ-ны харъяа Боловсролын хүрээлэнгийн захирал Н. Бэгз
      Тоо: 158
  • Японы Хөгжлийн Албан Ёсны Тусламж
    • Япон улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөгжиж буй орнуудад үзүүлдэг тусламжийг "Хөгжлийн Албан Ёсны Тусламж" (ХАТ) гэж нэрлэдэг. Монгол улсад үзүүлж буй Япон улсын ХАТ нь 1977-79 онд Говь ноолуурын үйлдвэрийг байгуулсанаар эхэлсэн ба Япон улс нь хамгийн их хөрөнгө оруулсан хандивлагч                                    ODA1 
      Япон улс яагаад Монгол оронд тусламж үзүүлдэг вэ?
      Монгол улс нь 1990 оноос ардчилал болон зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор өөрчлөлт шинэчлэлтийг өрнүүлж байгаа тул. Монгол улсын эдийн засгийн тогтвортой хөгжил нь бүс нутгийн улс төр, эдийн засгийн тогтвортой хөгжилд чухал үр нөлөөтэй тул. Эдийн засгийн үндэс суурь нь бүрэн бэхжээгүй, зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үед байгаа Монгол улсад тусламж үзүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа тул.

      Япон улс нь доорхи 5 салбарыг Монгол улсад үзүүлэх тусламжийн гол салбар болгож байна.
       Аж үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор эдийн засгийн үндэс суурийг бэхжүүлэх (дэд бүтцийн салбарыг голчлон хөгжүүлэх). Зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхэд туслах зорилгоор оюун ухааны салбарт дэмжлэг үзүүлэх, боловсон хүчин бэлтгэх.
      Газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлэх.
      Амьдралын эх үүсвэрийг дэмжих (боловсрол, эрүүл мэнд, усан хангамжийн салбарыг голчлон хөгжүүлэх).
      Байгаль орчны салбар.
      Техникийн Хамтын Ажиллагаа.
      Мэргэжилтэн илгээх. 2001 он хүртэл нийт 339 мэргэжилтэн томилогдон ажилласан. Сургалт. 2001 он хүртэл нийт 842 хүн сургалтанд хамрагдсан. Сайн дурын гишүүн илгээх. 2001 он хүртэл нийт 94 сайн дурын гишүүн томилогдон ажилласан. Ахмад сайн дурын гишүүн илгээх. 2001 он хүртэл нийт 10 ахмад сайн дурын гишүүн томилогдон ажилласан.

      ODA3
      ODA4

      4. Хөгжлийн судалгаа.
      Эрдэнэт бүс нутгийн байгалийн баялгийг хөгжүүлэх судалгаа.
      4-р цахилгаан станцын хүчин чадлыг сайжруулах төслийн судалгаа.
      Зүүн хойд бүс нутгийн төв замыг сайжруулах хөгжлийн судалгаа.
      Орон нутгийн холбоо харилцааг сайжруулах судалгаа.
      5. Буцалтгүй тусламж.
      Сумдыг дизель мотороор хангах төсөл.
      Бага дунд сургуулийн барилга байгууламжийг сайжруулах төсөл.
      Улаанбаатар хотын автозамыг сайжруулах төсөл.
      Монголын төмөр замыг сайжруулах төсөл.
      Галын аюулаас хамгаалах техник технологи болон техникийн засвар үйлчилгээг сайжруулах төсөл.
      1999-2002 оны өвөл Монгол оронд сүүлийн 30-н жилд болоогүй их зуд болж, 2000 онд 2 сая 400 мянга гаруй толгой мал хорогдсон нь малчдын амьдрал болон Монголын эдийн засагт томоохон цохилт болсон билээ. Японы засгийн газар 2000 онд, ган, зудны аюулд нэрвэгдсэн Монгол оронд 10 сая долларын яаралтай тусламжийг үзүүлсэн билээ.
  • Ээлжит кино өдөр
    • Зорилго:
      Япон улсаас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яамтай хамтран японы соёл урлагаас танилцуулахын сацуу хоёр орны ард иргэдийн найрамдалт нөхөрсөг харилцааг улам гүнзгийрүүлэх үүднээс сар бүр нэг кино гаргадаг.

      Онцлог:    
      Японы соёл урлаг, япон хэлийг сонирхон судалдаг хүмүүст зориулан нэг киног монгол хэлээр, аман болон бичгийн орчуулгатайгаар хоёр удаа, үнэ төлбөргүйгээр толилуулдаг.

      Оролцогчид: 
      Нийт иргэд