ХАМТЫН АЖИЛЛАГАА
ХАМТЫН АЖИЛЛАГАА
2012-01-14
    Япон улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөгжиж буй орнуудад үзүүлдэг тусламжийг "Хөгжлийн Албан Ёсны Тусламж" (ХАТ) гэж нэрлэдэг. Монгол улсад үзүүлж буй Япон улсын ХАТ нь 1977-79 онд Говь ноолуурын үйлдвэрийг байгуулсанаар эхэлсэн ба Япон улс нь хамгийн их хөрөнгө оруулсан хандивлагч юм.

Онцлог:    Олон улсын симпозиум, нээлттэй семинар, интернэт сүлжээ ашигласан зайны сургалт семинар зэрэг төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах боломжтой.
Зорилго:    Монгол, Японы төрийн бус болон ашгийн бус байгууллагуудын зохион байгуулж буй үйл ажиллагаанд анги танхимаа түрээслүүлж, тэрхүү үйл ажиллагаа нь үр дүнтэй зохион байгуулагдсанаар хоёр орны харилцан ойлголцолд түлхэц болох явдал юм.
Хамрагдах байгууллага: Монгол, Японы хамтарсан үйл ажиллагаа эрхэлж буй төрийн бус болон ашгийн бус байгууллага, Япон улсын Элчин сайдын Яам, ЖАЙКА, МУИС хамрагддаг.