ХАМТЫН АЖИЛЛАГАА
22 дахь удаагийн япон хэлний уран илтгэлийн тэмцээн
2016-11-11

11 дүгээр сарын 12-ны өдөр Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд Сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн 22 дахь удаагийн тэмцээнийг Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Япон хэлний багш нарын холбоо, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Япон сан хамтран зохион байгуулна.

  Тус тэмцээний албан ёсны нээлт 13 цагаас эхэлнэ. Тэмцээнд урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн 10 ахлах сургуулийг төлөөлөн 10 сурагч, 10 их сургуулийг төлөөлөн 10 оюутан оролцох болно. Энэ жилийн сэдэв бол "Намайг өөрчилсөн хүн, үг, үйл явдал". Оролцогчдын давтагдашгүй өвөрмөц зохион бичлэгүүдийн эздээс эхний 3 байр эзлэгсэд JENESYS2016 хөтөлбөрт хамрагдан долоо хоногийн турш Японд аялах эрхтэй болно. Та бүхнийг өөрийн сургуулийн нэр хүндийг өргөхийн төлөө авьяас чадвараа дайчлан өрсөлдөх оюутан сурагчдыг дэмжихээр хүрэлцэн ирэхийг урьж байна.

  Хэзээ: 11 сарын 12 /Бямба/ 13:00-17:00
  Хаана: Монгол-Япон төв
  Ахлах сургуулийн сурагчид: 13:00 цагаас
  Их сургуулийн оюутнууд: 14:45 цагаас

   Оролцох 10 ахлах сургууль:
・ Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургууль
・ Монгени цогцолбор сургууль
・ Монгол коосэн
・ Наран сургууль
・ Дархан хотын 9-р сургууль
・ 12-р сургууль
・ Шинэ Монгол техник инженерийн коллеж
・ Монгол-Оросын хамтарсан 3-р сургууль
・ Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургууль
・ Yu language school
・ Дархан хотын Оюуны-Ирээдүй цогцолбор сургууль

   Оролцох 10 их, дээд сургууль:
・ Улаанбаатар их сургууль
・ Соёл-Эрдэм дээд сургууль
・ Олон Улс Судлалын дээд сургууль
・ ХААИС
・ МУИС-ийн Орхон сургууль
・ МУИС-ийн Хууль зүйн сургууль
・ ШУТИС - Хамтарсан бакалаврын хөтөлбөр
・ ШУТИС - Коосэн сургалт
・ МУИС-ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар
・ МУБИС