БИЗНЕСИЙН СУРГАЛТ
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УДИРДЛАГА СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2017-10-31

 

1)    Зорилго:

Үйлдвэрлэлийн удирдлагын талаарх ерөнхий ойлголт, чанарын удирдлага, Япон маягийн менежмент болон 5S-ийн талаар ойлголттой болж, өөрийн компанидаа хэрэгжүүлж чадахуйц мэдлэгтэй болоход оршино.

 

2)    Сургалтын онцлог:

Онол, дадлага хосолсон практик сургалт

Сургалтын явцад “Монос” эмийн үйлдвэртэй танилцан, туршлага судлах боломжтой.

 

3)    Хичээллэх өдөр, цаг:

2017.12.11-15 (Даваа-Баасан),  16:00-20:30

 

4)    Хамрагдах хүн:

Үйлдвэрлэлийн салбарт бизнес эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагын удирдах албан тушаалтан, менежер байх

 

5)    Хамрагдах хүний тоо: 30 хүн

Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

 

6)    Сургалтын төлбөр: 200.000 төгрөг

Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон  тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

 

7)    Хичээл заах багш нар:

 

   Масүда Казүми

“Панасоник” компанийн АНУ дахь салбарт телевизор үйлдвэрлэлийн чиглэлээр олон жил ажилласан ба өдгөө “Рело Панасоник Эксел Интернэшнл” олон улсын хамтын ажиллагааны группын ахлах зөвлөх,  Монгол, Мьянмар, Лаос, Вьетнамын Япон төвийн үйлвэрлэлийн удирдлагын зөвлөх багшаар ажиллаж байна.

 

Ш.Алтанхуяг

Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, “HQT” ХХК-ийн захирал

 

Д.Гантулга

Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, “Шилэн хийц” ХХК-ийн захирал

 

8)    Сургалтын агуулга:

Өдөр

Агуулга

Цагийн хуваарь

12 сарын 11 Даваа

v  Сургалтын танилцуулга

·         Багшийн танилцуулга

·         Үндэсний сургагч багшийн танилцуулга

·         Үйлдвэрлэлийн удирдлагын ерөнхий ойлголт

v  Үйлдвэрлэлийн удирдлага

16:00-17:20

 

Завсарлага 10 мин

 

17:30-18:50

 

Завсарлага 20 мин

 

19:10-20:30

 

12 сарын 12 Мягмар

v  Чанарын удирдлага

·         Чанарын удирдлагын ерөнхий ойлголт, эх үүсвэрийн хяналт, стандартчилал, өөрчлөлтийн менежмент, 5 удаа яагаад шинжилгээ

v  Чанарын удирдлага

·         QC-ын 7 арга

v  Япон маягийн менежментийн аргачлал

·         Япон маягийн менежментийн аргачлалын тухай

·         5S үйл ажиллагааны хэрэгжүүлэлт

12 сарын 13

Лхагва

v  Япон маягийн менежментийн аргачлал

·         Нүдэнд харагдахуйц зохион байгуулалт

·         PDCA цикл

·         Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт

·         Зорилтоор удирдах арга (MBO)

·         ХооРэнСоо-г хэрэгжүүлэх

16:00-17:20

 

Завсарлага 10 мин

 

17:30-18:50

 

Завсарлага 20 мин

 

19:10-20:30

 

12 сарын 14 Пүрэв

 

v  “Монос” эмийн үйлдвэртэй танилцах дадлага

·         “Үйлдвэр үзэж танилцахдаа анхаарах зүйлс”-ийг ашиглан үйлдвэрийг үнэлэх

12 сарын 15 Баасан

v  Дотоодын компанийн жишээ танилцуулга

v  Багийн хэлэлцүүлэг

·         Сэдэв: “Монос” эмийн үйлдвэрийн бэрхшээл, тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн сайжруулах талаар

·         Баг тус бүр тайлан тавих, асуулт хариултын цаг

 

9)       Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.

 

10)           СУРГАЛТЫН БҮРТГЭЛ:

1.      Бүртгэлийн хугацаа: 2017.11.01 (Лхагва) - 12.08 (Баасан)  09:00-18:00

  1. Бүртгүүлэхэд шаардлагатай материал:

1        Бүртгэлийн анкет (Монгол-Японы төвөөс авах эсвэл ЭНД  дарж онлайнаар бүртгүүлэх)

2        Сургалтын төлбөр (Бэлэн бусаар төлөх бол тус төвөөс нэхэмжлэх авна уу)

 

НЭЭЛТТЭЙ СЕМИНАР:

Хугацаа: 2017.12.08 /Баасан/ 18:30-20:00

Төлбөр: 5000(Бэлнээр авч ирэх)

 

Тус сургалтын ерөнхий агуулгыг танилцуулсан нээлттэй семинарыг дээрх хуваарийн дагуу зохион байгуулах тул өргөнөөр ирж оролцоно уу. Нээлттэй семинарт ЭНД дарж бүртгүүлнэ үү.

 

  1. Бүртгүүлэх газар: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв

    Хариуцсан ажилтан: О.Амгалан, О.Баярмаа, Э.Оюунзаяа

   Утас: (11)-310879 (3),    (11)-325123 (3)

   И-Мэйл хаяг:     amgalan@japan-center.mn                   

                               bayarmaa@japan-center.mn

                               oyunzaya@japan-center.mn

        Цахим хаяг:        www.japan-center.mn

 

        Фэйсбүүк хуудас: www.fb.com/Mojc.business