МЭДЭЭЛЭЛ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР 34 СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАРИГДАНА.
2018-04-10

Азийн Хөгжлийн Банк болон Монгол Улсын Засгийн газар хамтран Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах замаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, эдийн засгийн хүндрэлтэй үед боловсролын чанар ба хүртээмжийг тогтвортой байлгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий нийт 205 сая ам.долларын санхүүжилттэй гурван зээл, нэг буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа. Төслийн хүрээнд шинээр баригдах болон өргөтгөх 34 сургууль, цэцэрлэгт элсэн суралцах 15,000 гаруй хүүхэд тус төслийн үр шимийг шууд хүртэж, боловсролын чанар, хүртээмж сайжрах юм.

Эх сурвалж http://www.mecss.gov.mn/1804051