БИЗНЕСИЙН СУРГАЛТ
"МАРКЕТИНГ" СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2018-10-16

ТА ГЛОБАЛ МАРКЕТИНГИЙН ОРЧНЫ ӨӨРЧЛӨЛТ, ХУВЬСЛААС СУРАЛЦМААР БАЙНА УУ? 
Мэдээллийн технологи асар хурдтай хөгжиж буй энэ цаг үед Монгол-Японы төвөөс "МАРКЕТИНГ" суурь мэдлэгийн сургалтыг танд санал болгоё.

1) Сургалтын танилцуулга:
ЖДҮ-ийн менежментэд нэн шаардлагатай суурь мэдлэгийг олгох зорилготой практик сургалтуудын нэг бөгөөд глобал маркетингийн орчны хувьслаас суралцаж, Монголын маркетингийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудад дүн шинжилгээ хийх тодорхой мэдлэгтэй болно. Мөн хэрэглэгчийн зан төлөвийг яагаад судлах шаардлагатайг, зан төлөвийн судалгааны үр дүнг маркетингийн удирдлагын шийдвэр гаргалтад хэрхэн ашиглах талаарх мэдлэг, чадварыг эзэмшинэ.

2) Хугацаа: 
2018.11.08 /Пүрэв/ 10:00-17:00

3) Хамрагдах хүн: 
Маркетингийн талаар цэгцтэй ойлголттой болохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй.

4) Хамрагдах хүний тоо: 30 хүн

5) Сургалтын төлбөр: 75,000₮

6) Хичээл заах багш: Б.Даваасүрэн
Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш, 
МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор, профессор.

7) Хичээлийн агуулга:
・Глобал маркетингийн орчны өөрчлөлт, хувьсал
・Маркетингийн хөгжлийн орчин үеийн чиг хандлага
・Монголын маркетингийн хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал
・Хэрэглэгчийн зан төлөв, хэрэглэгчийг судлах нь

8) Гэрчилгээ: 
Хичээлдээ бүрэн ирцтэй хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно.

9) Бүртгэл:
Монгол-Японы төв дээр өөрийн биеэр хүрэлцэн ирэх эсвэл ЭНД дарж онлайнаар бүртгүүлнэ үү.

 

10) Холбоо барих: 
Утас: (11)-310879 (Ext.3), (11)-325123 (Ext.3)
Цахим хаяг: amgalan@japan-center.mn,
narangoo@japan-center.mn,

                     nyamsuren@japan-center.mn 
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/Mojc.business/